Жил бүрийн долоодугаар сарын 31-нд тохиодог Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг энэ удаа “Байгаль хамгаалагчид: Өөрчлөгдөж буй дэлхийн харуулууд” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий дахинд цаг уурын эрс тэс уур амьсгал, байгалийн тэнцвэрт болон биологийн олон янз байдал нэн хурдтай алдагдаж буй хүнд цаг үед байгаль хамгаалагчид тэргүүн эгнээнд ажиллаж, эрсдэл, хариуцлага үүрч байгааг олон нийтэд ойлгуулах зорилгоор ийм сэдэв дэвшүүлснийг Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо (IRF)-ноос мэдээлсэн юм. Тус холбооноос мэдэгдсэнээр 2025 оны зургаадугаар сарын 1-нээс 2026 оны тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд дэлхий дахинд 40 улсын 147 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. Эдгээр золгүй тохиолдлыг өнгөрсөн онд албан ёсоор баталгаажуулж, амиа алдсан байгаль хамгаалагчдын нэрсийг хүндэтгэлийн жагсаалтад бүртгэснээ олон нийтэд зарлав. Жил бүрийн долоодугаар сарын сүүлчээр тохиодог энэ өдрөөр амиа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлж, тэдний чин зориг, гавьяа зүтгэлийг алдаршуулан, ажил мэргэжлийн онцлог, хүнд хэцүүг хүлээн зөвшөөрүүлэх нь чухал гэдгийг IRF онцоллоо.