
Монгол Улсын гавьяат багш, хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд “Монгол хүүхэд” нэртэй шилмэл 100 дууны түүврээ хэвлүүлжээ. Тэрбээр та, бидний багаасаа сонсож, дуулж өссөн “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Тавтай нойрсоорой”, “Олуулаа”, “Багачуудын ордон”, “Эрвээхэй” зэрэг 300 гаруй дууны аяыг зохиосон билээ. Тэгвэл өнгөрсөн онд цахим орчинд тренд болсон “Би хэлнэ” хүүхдийн дуу нь “Монгол түүвэр”-т багтжээ. Ц.Үүрцайхын шүлэг, С.Бат¬болдын ая энэхүү дуу нийгмийн сүлжээнд цацагдсан даруйдаа үндэсний хэмжээний давлагаа үүсгэн, хүүхдүүд даган дуулж, хөдөлгөөнийг дууриан бүжиглэж буй дүрс бичлэгээ тик ток, инстаграм, фэйсбүүкт нийтэлж, нийгэмд болон өөрсдөдөө чухал хувь нэмэр оруулсан. Учир нь “Миний энд энд, энд энд хүрч болохгүй, барьж болохгүй, ширтэж болохгүй. Хүрэх юм бол Хүүхдийн шилмэл 100 дууны жагсаалтад “Би хэлнэ” багтлаа аав ээж, багшдаа би хэлнэ” хэмээх агуулга нь хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, биеийн халдашгүй байдлын тухай ойлголт, хандлагыг олон нийтэд зөв өнцгөөс таниулснаараа мэдлэг шингээсэн уран бүтээл болсон юм.