АНУ-ын Төрийн департамент бизнесийн (B-1) болон аялал жуулчлалын (B-2) ангиллын виз мэдүүлэгчдээс барьцаа шаардах туршилтын хөтөлбөрийг байнгын болгох шинэ журмыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Уг журмын дагуу Монгол, Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистан, Бангладеш, Венесуэл тэргүүтэй 50 гаруй орны иргэдээс визийн барьцаа шаардахаар болсон бөгөөд ОХУ уг жагсаалтад ороогүй байна. Төрийн департаментын мэдээлснээр визийн хугацаа хэтрүүлэх эрсдэл өндөр, мөн шаардлагатай мэдээллийг хангалттай баталгаажуулах боломж хязгаарлагдмал улс орнуудын иргэдэд энэхүү шаардлагыг тавих аж. Шинэчилсэн журмаар өмнө нь хэрэгжүүлж байсан туршилтын хөтөлбөрийн 5000 ам.долларын доод хязгаарыг халж, барьцааны дээд хэмжээг 20 000 “ногоон” хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд бондыг консулын ажилтан тухайн виз мэдүүлэгч бүрийн нөхцөл байдалд үндэслэн бие даан тодорхойлно. Барьцаа байршуулсан иргэд зөвшөөрсөн хугацаанд АНУ-аас буцаж гарсан, эсвэл татгалзсан тохиолдолд уг мөнгийг буцаан олгох юм. “Associated рress” агентлагаас мэдээлснээр 2024 оны санхүүгийн жилд дээрх50орныиргэдАНУ-дбайххугацаагаа хэтрүүлсэн 45.5 мянган тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 10 сарын туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд зөрчлийн тоо 50 болж буурчээ. Энэ хугацаанд тухайн орнуудын иргэдэд олгосон визийн хэмжээ 83 хувиар буурсан ч нөхцөлийг чанд мөрдүүлэхэд барьцааны хөтөлбөр сайн хөшүүрэг болсныг АНУ-ын Төрийн департамент онцоллоо.
Э.СҮЙЛЭН