
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (ТИКА)-аас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлэх шинэ төслөө өчигдөр нээлээ. Энэхүү арга хэмжээ нь Монгол, БНТУ-ын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд өрнөж буй бас нэгэн чухал алхам гэдгийг албаныхан онцлов. Төслийн гол зорилго нь эмнэлгийн орчныг сайжруулах замаар тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх гэнэ.
Улмаар техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад анхаарлаа хандуулахаа тус агентлагийнхан нээлтийн үеэр мэдээлсэн. Үүнээс өмнө Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ТИКА-гийн санхүүжилтээр Монгол-Туркийн хамтарсан сургалтын иж бүрэн танхим байгуулж, 74 нэр, төрлийн 191 ширхэг багаж, маникен, муляж, тавилга, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Проектор, ширээ, сандлаас авхуулаад VR төхөөрөмж, сургалтын зориулалттай ухаалаг дэлгэц гээд хэрэгцээт бүхнийг суулилуулсан аж. Ингэснээр резидент эмч нар практик орчинд дадлагжих нөхцөл бүрджээ.