Р.Барсболд: Ардын Их Хурал богино хугацаанд Үндсэн хуулийг боловсруулсан
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номонд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-11-28
Д.Тогтохсүрэн: Агаарын бохирдлыг бууруулахад 25.8 тэрбум төгрөг зарцуулна
МАН-ын бүлэг хуралдаж дуусаад, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн “МАН-ын бүлэг хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, УИХ-ын байнгын есөн хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Иймд байнгын хороодын дарга нарыг сонгоход баримтлах зарчмыг хэлэлцэж, тогтсон. Энэ 7 хоногт 5 байнгын хороо, ирэх 7 хоногт 4 байнгын хорооны даргыг сонгоно.
Хоёрдугаарт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, авах арга хэмжээний талаарх нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонслоо. Үүний дараа МАН-ын бүлэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
2023-11-20
Лаос Улсын Үндэсний Ассамблейн удирдлагатай уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар арваннэгдүгээр сарын 13-14-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихан, дэд дарга хатагтай Сунтон Саячак нартай тус тус уулзав.
2023-11-16
Д.Пүрэвдорж: Цэргийн төсвийг улстөрчид тойргоо услахад зарцуулж байна
Цэргийн ангийн орчин нөхцөлийг сайжруулахын оронд энэ зун сонгуульд нэр дэвшинэ хэмээн хөөрцөглөсөн нөхдүүд 300-400 гаруй хүнтэй цэргийн ангийг өөрсдийнхөө “пи ар”-т ажиллуулсан хэрэг Архангай аймагт гарсан. Цэргийн төсвийн мөнгийг өөрсдийн сонгуулийн ажилд зарцуулж байхын оронд цэргүүдийнхээ амьдрах орчин нөхцөлийг засах ёстой байсан юм.
2023-11-16
Парламент төсвийг танах биш, нэмж батлав
Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаанд ирэх оны төсвийг боловсруулахдаа баялаг бүтээгчдийг дэмжсэн, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсныг онцолно лээ. Тиймээс эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй, барилга, хот байгуулалтын салбарт 750 тэрбум, зам барьж байгуулахад хоёр их наяд төгрөг төсөвлөсөн гэсэн юм. Ирэх онд “Оюутолгой”- гоос 760.5 тэрбум төгрөг орж ирнэ хэмээн тооцсон гэнэ. Энэ мэтээр хэдэн “саалийн үнээ”- гээ сааж, улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг нь бичигдээгүй дүрэм билээ.
2023-11-13