Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улаанбаатар 20 сая хүнтэй мегаполис хотуудтай утаагаараа “өрсөлдөж” байна

“Нийслэлд хагас кокс хэрэглэж эхэлснээс хойш Улаанбаа­тарын утаа 50 ор­чим ху­виар буурсан” гэж энэ намраас хойш ит­гэл­тэй нь аргагүй ярьсан хотын удирд­ла­гууд “Гэ­нэт хүйтэрснээс бо­лоод утаа угаар ихэсчих­лээ. Гэхдээ өмнөх үетэй харь­цуу­лахад агаа­рын чанарын үзүүлэлт эрс сай­жир­сан” хэмээн барьц алдаж байна.
3 цаг 56 мин

Дагестан, Гүрж тулаанчдын зодоон ямар үр дагаварт хүрэв

ОХУ-ын холимог тулааны ертөнцийн хамгийн нэр хүндтэй менежерүүдийн нэг бол “ММА” менежментийн агентлагийг үүсгэн байгуулагч Виталий Тарасов юм. “Чемпионат” вэбсайтад түүний өгсөн ярилцлагаас уг спортын ертөнцөд дуулиан дэгдээсэн нэгэн явдлын талаарх хариултыг нь сонирхуулж байна.
21 цаг 36 мин

Шатрын титмийн төлөө өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ

Швейцарын Женев хотод шатрын дэлхийн аваргын аваргын төлөөх халз тоглолт өчигдөр эхэллээ. Дэлхийн 18 дахь аварга, Энэтхэгийн Доммаражу Гукештэй Узбекистаны Жавохир Синдаров халз тулж байна.
22 цаг 36 мин

ЭЭХХЗГ-ын мэргэжилтэн АШУҮИС-ийн багш эхнэртэйгээ нийлж албан тушаалаа урвуулсан хэргийг шийдвэрлэлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх элдэв шалтгаар бүтэн жил гаран хойшлуулж байсан Ч.Баяр, Б.Жавзан, Г.Амартүвшин, Д.Батцэнгэл, Б.Болор, Б.Отгончимэг, Б.Таванжин, Б.Тунгалаг нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
23 цаг 36 мин

“Байдрагийн усан цахилгаан станц төсөл”-д Кувейтийн сангаас 48.1 сая ам.долларын зээл олгох боломжтой”

Эрчим хүчний яамныхан Кувейтийн сангийн инженерийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Мохаммэд Садэөй болон албаны зарим хүнтэй уулзжээ. Үүгээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумын нутаг дахь “Байдрагийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар бөгөөд барилга угсралтын ажлыг таван жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Өчигдөр 15 цаг 00 мин

Бадминтончид тивийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

БНСУ-ын Гванжу хотод болсон ахмад бадминтончдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг оролцлоо. 16 орны 457 тамирчин 10 насны ангилалд хурд хүч сорьж, ширүүхэн өрсөлдөн сонирхолтой тоглолт өрнүүлэв. Тус тэмцээний эхний дөрвөн өдрийн тоглолтод манайхаас 65-аас дээш насныхны ганцаарчилсан төрөлд Л.Тунгалагсарантуяа, Д.Алтанцэцэг, П.Жаргалханд, холимог хосынход Ж.Өлзийхутаг, Г.Батсайхан, П.Жаргалханд, Д.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртжээ.
Өчигдөр 14 цаг 30 мин

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирол 3.3 их наяд төгрөг гэсэн дүгнэлт гарчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Дорнод аймгийн нутагт байрших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын урьдчилсан хэмжээний талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр, "Байгаль орчны яамнаас мэргэжлийн шинжээчдийн баг байгуулж, түймрийн хохирлын үнэлгээг хийж дууслааҮнэлгээгээр түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан бол 81 мянган га талбай маш их буюу өндөр зэрэглэлээр шатсан гэж үзсэн.
Өчигдөр 14 цаг 09 мин

Б.Хулан дэлхийн аварга боллоо

АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан Азийн жиү жицүгийн холбооны бүсний ангилалтай ДАШТ-д зодоглосон Монголын эмэгтэй тамирчдаас 10 дахь өдрийн барилдаанд М1 ангиллын 95 кг-ын жинд “Thunder bjj” академийн дасгалжуулагч Б.Хулан аваргын төлөө Бразилын шилдэг тамирчныг ялж түрүүлсэн юм. Тэрбээр сүүлийн өдөр насанд хүрэгчдийн хар бүсний 95 кг-д хүч сорьж, хүрэл медаль гардав.
Өчигдөр 14 цаг 00 мин

Элсэлтийн шалгалтыг SAT-ийн зарчимд ойртуулж, уншаад ойлгох чадварыг үнэлэх нь

Ерөнхий боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг номтой, унших орчинтой болгож, хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх болсноо Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээллээ. Үүний зэрэгцээ казах, тува хэлний боловсролын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэн боловсруулж, хязгаар нутгуудад хүргэхээр болжээ.
Өчигдөр 13 цаг 30 мин

Шашин судлалын орчин үеийн чиг хандлагыг олон улсын эрдэмтэд хэлэлцэв

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбар, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим хамтран, Зүүнхүрээ Дашчойлин хийдийн дэмжлэгтэйгээр “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр зохион байгууллаа. Эл салбарын эрдэм шинжилгээний ажлын үр нөлөө, цар хүрээг нэмэгдүүлэх, залуу судлаачдын оролцоог дэмжих, судалгааны шинэ үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус хурлыг монгол, англи хэлээр явуулсан юм
Өчигдөр 13 цаг 00 мин

Хууль бус хөрөнгө хураах хуулийг Засгийн газарт өнөөдөр танилцуулна

Хууль зүй, дотоод хэргийн яамныхан “Нээлттэй яам-мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаарааа сүүлийн үед боловруулж буй хуулийн төслүүд болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Өчигдөр 12 цаг 30 мин

 Төсвийн задаргааг ил тод болгох хууль батлуулахаар цахим өргөдөл гаргалаа

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн задаргаа, төсөл, хөтөлбөрийн үр нөлөө, ач холбогдлын эрэмбийн үнэлгээг олон нийтэд ил тод болгох, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг цахимд нээлттэй байршуулах зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй юм. Тэгвэл иргэн Н.Амаржин энэхүү хуулийн төслийг дахин хэлэлцүүлэх зорилготой нийтийн өргөдлийг “D-Parlia­ment” цахим системд гаргажээ.
Өчигдөр 11 цаг 30 мин

 Талхны үнэ 10 сарын хугацаанд 500-700 төгрөгөөр өсөв

Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад талхны үнэ уржигдраас нэмэгдсэн байна. Тухайлбал, иргэдийн түлхүү худалдан авдаг “Атар”-ыг 3100-3300, “Мишээл”- ийг 4300-4600, “Онцгой” талхыг 4000 төгрөгөөр борлуулж байв. Мөн “Амтлаг”, “Аму” нэрийн талхыг 3500-4000 төгрөгөөр зарж байгаа аж. Энэ нь 2026 оны эхнээс дээрх нэрийн талхны үнэ хаана борлуулж буйгаасаа шалтгаалж 500-700 төгрөгөөр өссөн дүн болов.
Өчигдөр 09 цаг 30 мин

“БепиКоломбо” хөлөг найман жилийн дараа Буд гаргийн тойрог замд хүрлээ

Евро пын сансрын агентлаг болон Японы Агаарын сансар судлалын агентлагийнхны хамтран хэрэгжүүлж буй “BepiColombo” (БепиКоломбо ) хөлөг найман жилийн турш огторгуйн уудамд аялсны эцэст Буд гаргийн тойрог замд хүрч , дэлхийтэй холбоо тогтоов .
Уржигдар 18 цаг 00 мин

Аж ахуйн нэгжүүдийн олгосон тэтгэлгийг татварын хөнгөлөлттэй уялдуулна гэв

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням -Очир “Тэтгэлэг ” аппли кэйшнийг үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзан , дотоодын тэтгэлгийн тоо , хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо .
Уржигдар 16 цаг 30 мин

Богд хааны ордон музейн 100 жил: Өнгөрсөн түүхээ хадгалж ирээдүйдээ хөрөнгө оруулах нь чухал

Монгол Улсын түүх, соёлын өвийг хадгалж буй байгууллагуудын дотроос Богд хааны ордон музей онцгой байр суурь эзэлдэг. Учир нь энэ музей зөвхөн нэгэн хааны амьдарч асан ордон, түүний хэрэглэж байсан эд зүйлсийг хадгалдаг газар биш юм. Энд Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан түүх, үндэсний төрт ёсны уламжлал, бурхны шашин, урлаг, соёл, монголчуудын оюун санааны амьдралын олон талт өв нэг дор төвлөрчээ.ы
Уржигдар 16 цаг 00 мин

“Гамма”-гийн дуранд үлдсэн 30 жил

Ардчиллын төлөөх бүх хүчний нэгдсэн жагсаал. Энэ өдөр хоёр сая гаруй иргэнтэй Монгол Улсад анх удаа олон зуун мянган хүнийг хамарсан өргөн хэмжээний жагсаал цуглаан болжээ.
Уржигдар 15 цаг 30 мин

Бөөр, шээсний зам “чулуужсан” үед ташаа, давсаг руу хүчтэй өвддөг

Бөөр , шээсний замд чулуу үүсэх өвчин сүүлийн жилүүдэд нэмэгджээ . Шээсний эрхтэн тогтолцоонд төрөл бүрийн гадаад болон дотоод шалтгааны улмаас нэг ба түүнээс олон чулуу үүсэж , энэ нь удамших хандлагатай байдгийг иргэд төдийлөн мэддэггүй . Тэгвэл бөөр , шээсний замд яагаад чулуу үүсдэг , хүндрэхээс нь өмнө хэрхэн мэдэж , арга хэмжээ авах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уролого , андрологийн тасгийн их эмч У.Цэрэндорж дараах зөвлөгөөг өгөв .
Уржигдар 14 цаг 15 мин