Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Шахмал түлш тээвэрлэх компанийнхнаас авлига нэхсэн даргыг шүүхэд шилжүүлэх нь 

Шүүхэд шилжүүлэхээр болсон долоон хэргийн нэг нь нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох үйлдэл аж. Тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар тэрбээр ажиллахдаа оролцогч “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагад 10 сая төгрөг өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн аж. Түүгээр ч зогсохгүй нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг гэдэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон байна. 
2023-09-26

Хахууль авсан 84 дүгээр сургуулийн захирал асныг шалгаж дуусав

Бүтэн жил шахам хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Лхагвадулам нь цахилгаан барааны худалдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эмтмарт” ХХК-ийн захирал С.Батгэрэлээс 84 дүгээр сургуулийн захирлын албан өрөөндөө 16.8 сая төгрөгийн хахууль авсныг тогтоосон гэнэ. Тус компани нь эл ерөнхий боловсролын сургуультай 107.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий гүйдэг самбар, ухаалаг дэлгэц нийлүүлэх гэрээ байгуулж ашиг олохын тулд хахууль өгсөн аж.
2023-09-26

Шүүхээр “гал” атгуулж хүссэндээ хүрсэн “Монгол Ураниум Ресурс”-ийн ил эзэн Х.Бүрэн-Эрдэнэ

Тэгвэл шүүхийг ингэж хөдөлгөсөн “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг хэн эзэмшдэг вэ гэдэг анхаарал татна. Албан ёсны бүртгэл буюу тус компанийн ил эзэн нь Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ юм байна. Тэрбээр “Монгол Ураниум Ресурс” /5150884/ ХХК- ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч аж. 
2023-09-26

Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн.
2023-09-25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ.
2023-09-25

“Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндоржийг гэм буруутайд тооцжээ

“Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Б, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК
2023-09-25

"Гранд тур 2023" улсын олимпиадын хээрийн аяллын тэмцээн амжилттай боллоо

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагддаг “GRAND TOUR” аялал жуулчлалын улсын олимпиад энэ жил 21 дэх удаагаа болж байна.
2023-09-25

Увс аймгийн Тэс суманд газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Тэс сумын төвөөс баруун зүгт 41 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.
2023-09-25

Орон сууцны 5450 орчим байранд халаалт өгчээ

Хотын дарга Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагаа, шугам сүлжээний их, урсгал засварын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
2023-09-25

 Дэлхийн допингийн эсрэг байгууллага манай улсыг ажиглалтын жагсаалтад орууллаа

Үүний талаар Д.Амарбаясгалан “Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2023 оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, ажиглалтын жагсаалтад орууллаа. Манай улс тэдгээр дүрмийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтойгоо нотолж чадсан. Үүсээд байгаа асуудлыг цаашид яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно” хэмээн мэдээлжээ. 
2023-09-25

УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ын удирдах ажилтнуудын авлига авсан гэх хэргийг шалгаж дууслаа

УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ын удирдах ажилтнуудын авлига авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
2023-09-25

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар эмэгтэй хүн томилжээ 

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар эмэгтэй хүн томилжээ. Тэрбээр тус улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд захирал Шэнь Минжуань аж. Хятадын мэдээллийн эх сурвалжуудад дурдсанаар Шэнь Минжуань Бээжингийн их сургуулийг төгссөн, Бүгд Найрамдах Индонез Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр дэд захирал болохоосоо өмнө Азийн газрын Зүүн өмнөд Азийн хэлтсийн даргын алба хашиж байсан аж. 
2023-09-25

Хүүхэдтэй холбоотой зохисгүй бичлэгүүдийг "IWF"-т мэдээлж, устгуулахыг хүслээ

Хүүхэдтэй холбоотой зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулахыг хүслээ
2023-09-25

Хөвсгөл аймгийнхан органик бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа 

Энэ бүслүүрт Хөвсгөл нуур орчмын найман сумын газар нутаг хамаардаг. Ийм газарт бэлчиж, тайга, ойн, эмийн ургамлаар хооллож байгаа мал эрүүл, мах нь органик юм” гэж онцолсон. Аймгийн удирдлага энэ боломжоо ашиглан малчдынхаа орлогыг өсгөх, эрүүл мах экспортод гаргахын тулд тодорхой ажлуудыг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, аймгийн Мал эмнэлгийн газраас орон нутгийнхаа малыг нарийвчлан бүртгэлжүүлж буй. Улмаар Хөвсгөл аймгийн сумууд эрүүл бүс гэсэн үнэлгээ ч авч эхэлсэн байна. Жишээ нь, Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр нэрлэгджээ. 
2023-09-25

Самарт яваад 17 хоног сураггүй болсон иргэнийг хайж байна

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт
2023-09-25

Унгарт ажилд зуучлахдаа иргэдийг хохироож буйг сэрэмжлүүлэв 

Хэрэв тухайн аж ахуйн нэгж жагсаалтад байхгүй бол зуучлагчаас татгалзах эрхтэйг санууллаа. Мөн өндөр цалинтай ажилд зуучлах хуурамч зар байршуулж иргэдийг залилах тохиолдол нэг бус удаа гарч байгаа гэнэ. Иргэд Унгарт очоод ажилд орж чадаагүйгээс хууль бусаар хөдөлмөр эрхлэх, цалингаа авч чадахгүй байх, эрүүл мэндийн даатгалгүйгээс эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжгүйд хүрэх, өөрийн зардлаар эх орондоо буцах тохиолдол ч нэлээд гарч буй аж. Иймээс Унгарт хөдөлмөр эрхлэхэд зуучилж буй аж ахуйн нэгж, иргэд хууль, эрх зүйн хүрээнд ажиллах, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, иргэдэд хэрхэн үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө хүргэх талаарх санал солилцох уулзалтыг дээрх ЭСЯ-наас зохион байгуулахаар төлөвлөжээ. 
2023-09-25

Д.Мөнх-Эрдэнэ, “Капитал”-ын А.Ариунболд нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй нь 

Ингээд Д.Мөнх-Эрдэнийг ӨМӨЗО-ы Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 112.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, ГХЯ-ны байр луу нэвтрэх гэж дайрч, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, үйлдлээ зогсоохыг шаардсан ТТХГ-ын алба хаагчдад халдан, хэл амаар доромжилсон, “Евросервис” ХХК-ийн захирал Б.Ганбаяраас 30 сая төгрөг гаргуулж, 10-ыг нь өөрөө авч, үлдсэн 20 саяыг нь УИХ-ын даргын зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт өгсөн.
2023-09-25

Есдүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

есдүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2023-09-25