Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүлэв

1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж
2023-09-18

БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдтэй хамтарч ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Кошин их сургуулийн “Коспел” эмнэлэг болон “Дэдун” эмнэлгийн удирдах албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2023-09-18

20 000 төгрөгний авлига авсан байцаагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч Х нь "Эмээлт" шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрсэн жолооч
2023-09-18

“Шувуу” ажиллагааны хүрээнд Интерполын шугамаар 50 этгээдийг олж тогтоожээ

Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогын байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ
2023-09-18

Агаараас эрэн хайх, аврах ангитай боллоо 

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид өнөөдрийг хүртэлх хугацаанд 86 удаагийн дуудлагаар 237.3 цагийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, эрүүл мэндийн хүнд заалттай, газраар тээвэрлэх боломжгүй, амиа алдах өндөр эрсдэлтэй 120 хүний аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүргэжээ. Төслийн хүрээнд манай улсын онцгой байдлын байгууллагад евро стандартын шаардлага хангасан нислэгийн болон аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, иж бүрэн дэд бүтэц бүхий, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжтой нисдэг тэргүүдийг нийлүүлсэн байна. Мөн 12 хүнийг нисгэгчээр бэлтгэжээ. 
2023-09-18

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын XIV форум ӨМӨЗО-ы Улаанцав хотноо болж байна

БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо Монгол Улсын 40 хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, БНХАУ-ын 70 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөл хуран чуулж байна.
2023-09-18

Долоон дүүргийн 492 цэгт сайжруулсан түлш борлуулж байна 

Нийслэлийн хэмжээнд энэ өвөл нийт 655 цэг ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд үлдсэн 163-ыг нь ирэх сарын 1-нээс үе шаттайгаар нээх аж. Одоогоор хотын хэмжээнд 98 агуулахад 100 000, үйлдвэрийн талбайд 18 000 гаруй тонн түлш нөөцөлжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 000 гаруй айл сайжруулсан түлш хэрэглэх нь. Дээрх компани 600 000 орчим тонн түлш үйлдвэрлэх бөгөөд энэ нь айлуудын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэнэ. Гэр хорооллын айлууд яндангаа хөөлж, пийшин, зуухаа цэвэрлэн, угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө ажиллуулан, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг дээрх компанийнхан анхааруулсан юм. 
2023-09-18

 Нийт шүүгчийн чуулганыг товложээ 

Шүүхийн тухай хуулийн 20.1-т бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Үүний дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг энэ сарын 28-29-нд зохион байгуулах нь. Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны тайланг сонсож, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах аж.
2023-09-18

Нэг нэхэмжлэлээ гурван шатны шүүхээр хоёр шийдүүлж санасандаа хүрсэн “Монгол ураниум ресурс”-ийн эзэд хэн бэ

Тэд 2018 онд “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Монгол ураниум ресурс” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, “Монгол ураниум ресурс” ХХК-ийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг мөн АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг гаргасан. 
2023-09-18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Иргэн та Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад очиж болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон
2023-09-18

Олон улсын бестселлер, сэтгүүлчийн бүтээл тодорсон өдрүүд

“Илүү их уншъя” уриатай үндэсний хэмээн тодотгох болсон “Номын баяр-2023”-ын намрын үйл ажиллагааг урьдын адил УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байна. Соёлын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж буй. Энэ удаагийнхад 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцож байна. Өнгөрсөн хавар болсон “Номын баяр-2023”-ыг зорьж 240 гаруй мянган хүн нийслэлийн төв талбайд ирсэн бол эдүгээ илүү гарах магадлалтай. Учир нь энэ удаа дөрвөн өдөр үргэлжлэх юм. Бороотой өдрүүд үргэлжилсэн тул нийслэлийн удирдлагын зүгээс нэг өдрөөр сунгах боломж олгожээ. 
2023-09-18

Агаарын цэргийнхэн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг амжилттай явууллаа

Сургуулиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргээс зенитийн пуужинт-артиллерийн хүч хэрэгсэл хамтран оролцсон бөгөөд сургуулийн явцад шинээр зохион бүтээсэн үүрэн холбооны оператор ашиглан агаарын байг илрүүлэн
2023-09-18

Дэлхийн хүн дэргэд “буусан” онцгой үдэш

“Амьдрахуй”, “Вэн тосгон”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг дархалж, дэлхий дахинаа сая сая уншигчтай болсон энэ цаг үеийн онцгой авьяастан. Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын нэрэмжит шагнал хүртсэн цор ганц ази зохиолч. Нэрт найруулагч Жан Имоүтэй хоршин Каннын кино наадмын “Алтан дал модны мөчир”-ийг эх орондоо авчирсан уран бүтээлч. Тиймийн тул Үй Хуатай уулзана гэдэг хаа газрын уншигчдын хувьд ховор тохиол, гойд үйл явдал билээ. Манай улсын нэгэн алдартай уран бүтээлч эрхэм хүртэл “Өчигдөрхөн тэртээ хол санагдаж асан их хүн өнөөдөр өөдөөс хараад сууж байгаа нь их хувь тохиол” хэмээн сүрдсэн, бахадсан өнгө аястай өгүүлсэн. Сүрдэхээс ч, бахдахаас ч яах билээ, тэр чинь Үй Хуа шүү дээ. 
2023-09-18

Зэвсэгт хүчний тогооч нар олон улсын тэмцээнээс медаль хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй тус тэмцээнд 16 орны 250 гаруй тогооч оролцож байгаа бөгөөд тэд Ази, Европ, Цагаан хоолны
2023-09-18

Цахимаар мөрийтэй тоглоом тоглуулагчдаас олсон орлогыг нь гаргуулахаар болов

Шүүх Т.Баттулгаас гэмт хэрэг үйлдэж олсон 169.5 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгон, найман сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хасах ял оноосон байна. Түүний хамтрагч Б.Одбаатараас 101 саяыг гаргуулж улсын орлогод тушаан Баянхонгор аймгийн нутгаас найман сар гарахгүй байх ял шийтгэжээ. Г.Хүрэлсүхээс 29.6 сая төгрөг гаргуулж улсын орлогод хурааж, мөн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутгаас гарахыг нь хязгаарласан байна. Харин шүүгдэгч Х.Өсөхбаярыг нэг сая төгрөгөөр торгохоор болжээ.
2023-09-18

“Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэрэгт 60 хоногт багтаан нэмэлт ажиллагаа хийнэ

Уг нь “Тодканнам” эмнэлгийнхэнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан хэрэгт тэднийг буруутган яллагдагчаар татсан билээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн “Энэ хэрэгт “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг яллагдагчаар татах ёстой” хэмээн удаа дараа мэдэгдэж байснаар 2021 оны арванхоёрдугаар сард шүүх хүсэлтийг хүлээн авч захирлыг нь яллагдагчаар татаад байгаа юм. 
2023-09-18

Эрх нь зөрчигдсөн дөрвөн ялтны эрхийг сэргээжээ

Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 109 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр
2023-09-18

Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ

Манай улсад хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо эмчилгээний төв нээгдсэнээр онош тодруулах гэж цаг алддаг, өндөр үнэтэй шинжилгээнд
2023-09-18