Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг хэлэлцэж чадсангүй
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааснаас хойш шийдвэрлэж чадахгүй өдий хүрч буй юм. Гадаадын хөрөнгө оруулагчийг луйвардсан дээрх хоёр эмчийн гэм бурууг дэнслэх хурлыг тус шүүх зургадугаар сараас хойш нэг бус удаа товлосон ч оролцогчдоос шалтгаалж хойшлуулсаар байгаа аж. Өчигдөр л гэхэд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулав. Өмнө нь наймдугаар сарын 21-нд хийхээр товлосон ч бас л өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр хойшлуулсан юм.
2023-09-15
Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлахаар хэлэлцэж эхлэв
Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийнхэн хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаа талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тодруулбал, мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, бахархалт амьтнаар өргөмжлөх, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр болгох санаачилга гаргаж, холбогдох албаны хүмүүс, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж буй гэнэ. Мөн Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монголд зохион байгуулж, дэлхийд нэн ховордсон эл амьтныг сурталчлах талаар санал солилцож байгаа аж.
2023-09-14
Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгов
Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монголын тогтвортой ноолуурын платформ” төслөөс санхүүжүүлэн 2023-2024 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” бакалаврын хөтөлбөрийн 13, магистрын хөтөлбөрийн гурван оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосныг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
2023-09-14
Бумбатын булгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авна
Ингэснээр иргэдийн хэрэглээний болон ундны усан хангамжийг орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх аж. Түүнчлэн ус бүрэлдэн тогтох эхийг цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, цаашлаад байгалийн аясаар нөхөн сэргэх боломж нь хангагдах гэнэ. Мөн тухайн хэсгийн ургамал, амьтны өсөж үржих таатай нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхийг төлөөлөгчид онцоллоо. Тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталснаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
2023-09-14
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхэд гэрт нь халдаж гэмтээжээ
Бидний авсан мэдээллээр энэ сарын 11-ний 09.35 цагийн үед түүний амьдардаг “Жапан таун” хотхон дахь гэрт нь С.Ихбаяр гэх залуу очиж маргалдан биед нь халдсан агаад хохирогчийн хүүхэд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Дуудлага өгсөн даруйд С.Ихбаяр гарч зугтсан бөгөөд хэргийн газраас холгүй байрлах орон сууцын хорооллоос олж саатуулахад согтуу байсан гэнэ. Түүнийг Эрүүлжүүлэх байранд саатуулан маргаашаас нь тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.
2023-09-14
Хөдөлгөөн, хөдөлмөр засалчид эрэлттэй байна
Эдүгээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимд хөдөлмөр засалчдыг С.Булганчимэг, М.Эрдэнэцэцэг, Г.Тунгалаг, Ц.Халиун гэсэн багш нар бэлтгэж буй аж. Багш Б.Мөнх-Эрдэнэ, Х.Ариунаа, Г.Намуун, Д.Батлхам, Б.Янжинсүрэн, Б.Баасанхүү нар бол хөдөлгөөн заслынхан. Дээр дурдсан Сэргээн засах мэргэжлийн салбар зөвлөлд тэд байдаггүй. Гэсэн ч тэд 2021 онд шинээр байгуулсан салбар зөвлөлтэй хамтран ажиллаж, хөдөлгөөн, хөдөлмөр засал шаардлагатай хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамаарах даатгалын шалгуур үзүүлэлтүүдийг, үзлэгийн картуудыг ч өөрчилье гэсэн саналуудаа тусгаж хүргүүлсэн юм билээ. Гэвч үүнийг нь ЭМЯ яагаад ч юм хүлээж аваагүй гэнэ.
2023-09-14
“Хүннү молл” дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог шилжүүлжээ
Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Яармаг орчмын зорчих хөдөлгөөний урсгал сайжрах юм” хэмээсэн байв. Буулгасан гэрлэн дохиог хаана байрлуулсныг нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийнхнээс тодруулахад “Хүннү молл” их дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог Яармагийн 118 дугаар цэцэрлэгийн зохицуулгагүй явган хүний гарц руу шилжүүлсэн. Учир нь шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар явган зорчигчид нэвтрэх нь бага байсан” гэлээ.
2023-09-14
Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт 1864 албан хаагч ажиллаж байна
2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласан. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах, ахуйн амьдралд өргөнөөр ашиглах, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
2023-09-14
Эхний ээлжид Сан-Франциско хот руу шууд нислэг хийнэ
Хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын аль ч хот руу нислэг үйлдэх боломж нээлттэй ч эхний ээлжид Сан-Франциског онцолсон байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Ковид” гарахын өмнө хоёр улсын хооронд жилд 60 мянган хүн 30-50 цаг нисдэг, тасалбарын үнэд 2000-4000 ам.доллар зарцуулдаг байсан. Харин одоо 10-12 цаг зарцуулан АНУ-д хүрэх боломжтой болж байна. Тасалбарын үнэ 1000-1500 ам.доллар болж буурна” гэлээ. Шууд нислэг үйлдэхийн тулд АНУ-ын зүгээс тодорхой шаардлага тавьж, шалгалт хийдэг аж. Үүнд бэлтгэх ажлын хэсгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулан байгуулсан байна.
2023-09-14