“Сүү-Өгөөж” компанийн удирдлага хуурамч акцтай архи үйлдвэрлэж татвараас зайлсхийжээ
Прокурор хүсэлтийг нь хүлээн аваад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд нэр дурдсан хоёр хүнийг “Сүү-Өгөөж” ХХК-ийн үйлдвэрийн байранд 6717 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг архинд нааж ашигласан, хуурамч тэмдэгт хадгалсан гэм буруутайд тооцсон аж. Улмаар Д.Сарангэрэлийг 10, Ц.Нэргүйг зургаан сая төгрөгөөр торгох ял оноожээ.
2023-09-14
Сүүлийн таван жилд хүн амын хооллолтод гарсан өөрчлөлтийг судлах нь
Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдал, ариун цэвэр, усан хангамжийг анх удаа үнэлнэ. Ингэснээр өрхийн гишүүдийн хоол тэжээлийн нөхцөл байдлыг дүгнэх гэнэ. Цаашлаад сүүлийн таван жилд хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд гарсан өөрчлөлтийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулан тодорхойлох аж. Үүний үр дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажил, дүгнэлт зөвлөмжийг боловсруулан Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлэх нь.
2023-09-13
200 гаруй гар далавчтан, 120 жигүүртэн бүртгэв
Хоёр орны хамтарсан баг хээрийн ажиглалт, судалгаагаа амжилттай дуусгаснаа зарлаад буй энэ үед ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн “Олон улсын тахь групп”-тэй хамтран Монгол орны говийн бүсэд ховор шувууны судалгааны хоёрдугаар үе шатыг эхлүүлснээ мэдээлэв. Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх ховор шувуудын тархац, тоо толгойг тогтоох мониторингийн судалгааг дээрх байгууллагууд энэ оны зургадугаар сард эхлүүлсэн юм байна. Тэд одоогоор 120 гаруй зүйл жигүүртэн бүртгэсний дотор бужмаг хөөндэй, шарга зөгийч, Алтайн хойлог, ооч ёл, идлэг шонхор зэрэг бүс нутгийн хэмжээнд хэмжээнд төдийгүй олон улсад ховордсон, Монгол оронд тэр бүр харагддаггүй олон шувуу бий аж.
2023-09-13
Хүүхдийн хөгжлийн цогц судалгаа хийжээ
Хүүхдүүдийн биеийн жингийн индексийг амьдарч буй байршлаар нь ангилан үзсэн аж. Тэгэхэд нийслэлд амьдарч буй хүүхдүүд бага болон хэвийн жинтэй байсан гэнэ. Харин аймгийн төвд амьдарч буй хүүхдүүдийн 0.8, сумд амьдардгийнх нь 1.2 хувь нь жингийн илүүдэлтэй байжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 37.9 хувь нь орон сууцад, 52.2 хувь нь гэр хороололд буюу цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй орчинд амьдарч байсан гэв. Түүнчлэн нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн цээжний тойрог 54.6, аймаг, сумд амьдарч буйнх нь 55.3-55.6 см байжээ. Өөрөөр хэлбэл, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн цээжний тойрог нь нийслэлд амьдарч буй хүүхдүүдийнхээс 1-1.3 см-ээр илүү байсан аж.
2023-09-13
Хохирлоос сэргийлэхийн тулд судлах, эрсдэлийг тооцох шаардлагатай
Харин барилгын ерөнхий зураг, төлөвлөгөөнд хагас зоорийн давхар нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай гэсэн тэмдэглэгээ л бий” хэмээн ярив. Үүнээс гадна автомашин нь усанд автан, багагүй хэмжээний төлбөр төлж засуулсан иргэдийн нэг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны оршин суугч Ч.Амарбаяр “Автомашин руу ус орж, цахилгаан эд анги нь гэмтсэний улмаас хоёр сая төгрөгөөр засуулсан. Машины будаг халцарч, толь хагарч, шил арчигч зэрэг нь эвдэрснийг үнэлгээний компаниар тогтоолгон, даатгалын компанидаа мэдүүлсэн. Гэтэл даатгалын компанид автомашины иж бүрэн даатгал хийлгээгүй тул нөхөн төлбөр олгож чадахгүй гэсэн” хэмээв.
2023-09-13
Хөвсгөлийн органик бүтээгдэхүүний үзэсгэлэн иргэдийн халаасыг "хоослов"
Энд нэг зүйлийг онцлоход эл үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн бүх зүйл органик байлаа. Нутгийн малчид органик цагаан идээ, мал махаа борлуулж, үйлдвэрлэгчид нь ганд дэвтээж, гараар элдсэн арьс шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эмээл хазаар, ногт, чөдөр, дээл хувцас арилжиж, ногоочид нь цэвэр хөрсөнд тариалсан, бордоогүй ногоо, дархчуул нь байгалиас авсан ургамал модоор хийсэн чамин ганган бүтээгдэхүүнээ дэлгэж, ждү-чид эсгий туурга, нэрийн бүтээгдэхүүнүүдээ авчирсан юм. Тиймээс хол, ойрын гийчид органик бүтээгдэхүүнд гар таталгүй, халаасаа хоосолж, нутгийн суурин газар суудаг иргэд ч багагүй худалдан авалт хийсэн.
2023-09-13
Мансуурсан иргэн цагдаагийн гарыг хазаж гэмтээв
Хар тамхитай тэмцэх газарт шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн Е.Сугарчулуун гэх 29 настай залуу дээрх хоёр газар байрладаг байранд амралтын өдөр очсон агаад жижүүрийн цагдаа шаардлага тавихад тэрбээр эсэргүүцэн, биед нь халдаж гарыг нь хазаад зогсохгүй хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулжээ. Тэр даруйд түүнийг саатуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэнэ. Түүнээс биологийн дээж авч шинжилгээ хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт нэг бус бодис илэрсэн аж.
2023-09-13
Хотын төвөөс Хөшигийн хөндий рүү явдаг нийтийн тээврийг зогсоожээ
Хөшигийн хөндий-120 мянгат чиглэлд нийтийн тээврийн унаа хүртээмжтэй, тогтмол явуулж чаддаггүйн шалтгааныг дээрх байгууллагынхан зорчих хөдөлгөөний урсгал бага байдагтай холбон тайлбарладаг. Тус чиглэлд зорчигч тээвэрлэдэг автобусны тоог нэмэх хүсэлтийг аялал жуулчлалын байгууллагуудаас өнгөрсөн зун удаа дараа гаргасан ч хүлээж аваагүй. Тэгэхээр эл шийдвэр жуулчдын урсгал саарсантай холбоотой байж болзошгүй юм.
2023-09-13