Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Аяллын шинэ маршрут Лаос руу чиглэнэ

Лоас Улс нь зүүн азийн орнуудаас далайд гарцгүй ганц орон. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн халуун дулаан сайхан орон бөгөөд Юнескод байгалийн онгон төрхөө алдаагүй хэмээн  бүртгэгдсэн Луанг Прабанг муж байдаг байна.
2023-09-08

Хүнсний чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийнэ

Хяналт шалгалтаар эмнэлэг, эмийн сан, их, дээд, ахлах, дунд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүнсний болон гоо сайхны үйлдвэрүүд, ахуйн ба нийтийн үйлчилгээний гэх мэт газруудын үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах юм. Мөн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэн ажиллана.
2023-09-08

Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа. Дүүргийн хэмжээнд хатуу хучилттай авто зам 27.6 км бий. Гэвч ихэнх нь 10-30 жилийн насжилттай. Мөн борооны ус зайлуулах шугамгүй тул эвдэрч, шинээр тавих шаардлага тулгарчээ. Жил бүр зам арчлалтад зориулж дүүрэгт 500 сая орчим төгрөг олгодог байна. Гэвч энэ мөнгөөр урсгал засвар хийгээд дуусдаг, зам шинээр тавихад хүрэлцдэггүй аж. Иймээс 22 байршилд зам засвар, таван байршилд авто зогсоолын ажил хийхээр төлөвлөж, үүнд нийт 6.3 тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн удирдлагууд хэллээ. 
2023-09-08

МҮХАҮТ-ын XXI их хурал есдүгээр сарын 20-нд болно

Хувийн хэвшлийн хамгийн том төлөөллийн байгууллага болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдах тов гарчээ.
2023-09-08

Сурагчдыг 35 минутын унтлагын цагтай болгожээ 

Америк, Солонгос, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, сургалтын байгууллагуудад унтлагын цаг хөтөлбөр хэрэгжүүлдэг жишиг цөөнгүй гэнэ. Тус сургууль олон улсад сайн туршлага болж буй эл санаачилгыг өнгөрсөн хавраас туршиж, 15 минут байсан унтлагын цагаа энэ намраас 20 минутаар сунгажээ. “Күнз” сургуулийн удирдлага “Унтаахай” төслийг орон даяар хэрэгжүүлэх нь олон талаар ач холбогдолтойг дурдаад, туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлэв. 
2023-09-08

Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт 90 хувьтай байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иуд хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөснөөс
2023-09-08

Монголд өвлийн спортын ордон барина

Монгол Улсын сайд, Олимп биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ян Вытопилтой яг одоо уулзаж байна. 
2023-09-08

Согтуурсан үедээ  бусдын гар утсыг булааж зугатсан этгээдийг баривчилжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн
2023-09-08

Уул уурхай, ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 08 дугаар сард Эрүүгийн хуулийн 24.2 дүгээр зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал олборлох
2023-09-08

Залуу офицеруудын чуулга уулзалт болно

Тус чуулганыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон бүтээлч ажлыг өрнүүлж, “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан”-ыг зарлан шилдгүүдээ тодруулсан юм. Эл уралдаан, тэмцээнд оролцох шилдэг залуу офицеруудыг шалгаруулах тэмцээнийг байгууллага бүр урьдчилан зохион байгуулж, шилдэг найман оролцогчоо шалгаруулсан онцлогтой.
2023-09-08

"Шивээ овоо"-гийн уурхайчдад нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар мэдээлэл өгчээ

Нийгмийн даатгалын шинэчлэл, шинээр батлагдсан багц хууль, тэтгэврийн нэмэгдэл тооцох аргачлал, цалин хөлсний бодлого, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хүүхэд харах үйлчилгээний талаар иргэдийн асуусан асуултад дэд сайд С.Зулпхар тодорхой хариулт тайлбар өглөө.
2023-09-08

5, 6 дугаар ангийнханд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.
2023-09-08

Дарханы цэвэрлэх байгууламжийн барилгыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг даалгажээ

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил төлөвлөгөөний дагуу хугацаандаа явж байгаа эсэх, гүйцэтгэгч нарт тулгамдаж буй асуудлуудыг тодруулан төслийн талбайд ажиллалаа.
2023-09-08

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Хөх хотын хөдөө аж ахуйн үйлдвэрүүдтэй танилцлаа

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хотын “Мэн Цао” (Монгол өвс) байгаль, экологийн компани болон “Или” сүүний үйлдвэрүүдэд (2023.09.06-07) өдрүүдэд зочилж, техник, тоног төхөөрөмж, технологитой танилцлаа. 
2023-09-08

Сургуулийн захирал, эрхлэгч нарт хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх шалгуур тавина

сургуулийн захирал, эрхлэгч нарт улстөрөөс хараат бус, мэргэжлийн мерит зарчимд суурилсан, мэдлэг, чадвар, туршлагаас гадна хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх гэдэг шалгуур тавина
2023-09-08

Жуулчдыг хуурч унаандаа суулгадаг таксичдаас сэрэмжлүүлэв 

Тус жолооч япон жуулчныг “Новотел” зочид буудалд авчирсныхаа дараа тосох ёстой хүн нь биш гэдгээ хэлж, таксины төлбөрт 150 мянган төгрөг нэхэмжилжээ. Ингээд зогсохгүй “Цагдаа дуудна” хэмээн жуулчныг сүрдүүлж, айлгасан байна. Энэ үед зочид буудлын угтах үйлчилгээний ажилтан хэргийн учрыг олж, жуулчинд тусалжээ. Таксины төлбөрийг хамгийн багаар тооцуулан 80 мянган төгрөг өгүүлсэн аж. Яг ийм хэрэг өмнө нь гурван удаа болсныг зочид буудлын ажилтнууд хэлжээ. Тус үйл явдалтай холбогдуулан дээрх компаниас сэрэмжлүүлэг түгээлээ. Үйлчлүүлэх гэж буй байгууллага, хүнийхээ мэдээллийг нягталж, ажлын үнэмлэх, логог нь шалгаж хэвшихийг жуулчдад сануулав. 
2023-09-08

Төсөлд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн өрхүүдэд тоног төхөөрөмж гардуулав

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс хамрагдсан өрхүүдэд тоног төхөөрөмж олгох арга хэмжээг зохион байгууллаа.
2023-09-08

Тяньжинаас ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдлээ

  Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах Монгол, Орос, Хятад гурван талын Хамтарсан хорооны III хурлыг зохион байгууллаа.
2023-09-08