Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нийт нутгийн 50 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн байна

 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
2023-08-30

 Жуулчдад ээлгүй, “экстрим” Монгол 

Яг ийм тохиолдолд “Улсын маань нэр хүнд уналаа”, “Монголчуудын нэрийг муугаар гаргалаа” хэмээн нэгнийгээ өрөвдөн хаацайлж, явцуу эрх ашиг ярихын оронд зөрчил дутагдал дахиж гаргахгүй байх тал дээр илүү анхаарах ёстой юм. Даан ч монголчууд хариуцлага, хандлагын асуудлаа хойш тавиад хаацайлах, хамгаалах аалиа түрүүнд тавьдаг нийтлэг дутагдалтай. 
2023-08-30

Тэргэнцэртэй иргэд Дорнодоос нийслэл хүртэл аяллаа

Тиймээс тэргэнцэртэй аялснаар илүү олон хүн анхаарч, үр дүнд хүрэх болов уу гэж бодсон. Би аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-д 16 жил ажиллаж байна. Цалин урамшуулал авдаггүй, сэтгэлээрээ ажилладаг. Гэтэл дүүрэг, сум, багуудад ажилладаг хэсгийн ахлагч бүр цалин авдаг шүү дээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал маш олон бий.
2023-08-30

Нэгдсэн үндэсний гудамжны авто замыг түр хаана

МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4-р байрны урд уулзвараас Их сургуулийн гудамж МУИС хууль зүйн сургууль хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
2023-08-29

Монгол Улсад 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ. Энэ нь 8 жилийн өмнөхтэй харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлт юм. Үр хөндөлтийг насны хувьд авч үзвэл, 30-34 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн түвшин хамгийн өндөр буюу 26.4 хувьтай байна. Бүсээр нь харвал үр хөндөлтийн түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 
2023-08-29

Өвөлжилтийн бэлтгэл 84.5 хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаагаас Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан.
2023-08-29

Эрт илрүүлгээр хавдрын таван тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 тушаалыг хэрэгжүүлж алслагдсан аймаг, орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19-27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллажээ.
2023-08-29

Улаанбаатар-Замын-үүд-Эрээний зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээлээ

Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд түр зогсоод байсан УБ-ЗАМЫН -ҮҮД-ЭРЭЭН чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-ний өдрөөс эхлэн дээрх чиглэлд аялахаар боллоо.
2023-08-29

Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Долоон дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айлын нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 2165, зөвшөөрөлгүй 735 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн.
2023-08-29

БЗС "Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах оюутны хүсэлт, материалыг авч эхэлжээ

2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын  "Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэлжээ. Тиймээс дараах шаардлагыг хангасан оюутнууд сургуулийнхаа сургалтын албанд хандаж материал өгөх шаардлагатай аж. 
2023-08-29

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 23 байршилд гарлаа

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ.
2023-08-29

Дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтанд холбогдох хахуулийн хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ эрүүгийн 865 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 847 хэргийг шалгаж байна.
2023-08-29

81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2023-08-29

"Эрт илтрүүлэг"-т Архангай аймгийнхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 17-нд А/256 тоот тушаал гаргаж  эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх үүрэг өгсөн.
2023-08-29

Шугам сүлжээний шинэчлэлтэй холбоотой ажлыг есдүгээр сарын 4-нд дуусгана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь 370 км дулааны шугамаар нийслэлийн дөрвөн цахилгаан станцаас дулаан дамжуулж байна.
2023-08-29

Булганы Цагдаагийн газрын дарга Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

Булганы Цагдаагийн газрын дарга Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлжээ
2023-08-29

Эмч, сувилагчдыг БНСУ-д сургалтад хамруулна

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн Захирагчийн алба, “Гёнги” Олон улсын эмнэлгийн холбоо, “Шихва” эмнэлэг, Вельсийн нэрэмжит эмнэлгийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. 
2023-08-29

Ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангиудад “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ

бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ
2023-08-29