Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Есдүгээр сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл их байна

Есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Гэхдээ өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх нь.
2023-08-29

Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч "шүгэл үлээв"

Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч О.Цэлмэг нийгэмд шүгэл үлээв. Тэрбээр газрын дарга дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаар дараах баримтыг дэлгэсэн юм.
2023-08-29

Шинээр барьж буй автозамуудад шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна

  Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын авто замын улсын ахлах байцаагч нар улсын чанартай авто замуудад хяналт шалгалт хийж байна.
2023-08-29

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрынхан тулгамдаж асуудлаа ярьжээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга нар өчигдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа.
2023-08-29

Энэ зун Монголд хэн хэн ирсэн бэ 

Засгийн газраас 2023-2025 оныг “Welcome to Mongolia” уриан дор “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн Монгол Улсыг дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Одоогоор 424 934 жуулчин Монголд ирсэн байна. Тэдний дотор олон улсад танигдсан, онцлох ямар хүмүүс байсан талаарх мэдээллийг хүргэе. 
2023-08-29

Иргэд хувийн машинаа унахаас татгалзах хэрэгтэй гэв 

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө гаргасны зэрэгцээ уг асуудлыг хариуцсан сайд хүртэл томилсон атал тэгш, сондгойгоос өөр шийдэл гаргаж чадсангүй гэж олон нийт үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр мэдээлэл хийв. Түгжрэлийн шалтгаан нөхцөл, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх мэдээллийг тэрбээр өглөө. 
2023-08-29

Жуулчдын 76 хувь нь орос, солонгос, хятад байна 

Энэ сарын 27-ны байдлаар манай улсад 424 934 жуулчин иржээ. Ингэснээр 2023 оны зорилтоо 42.4, жуулчлалын оргил үеийнхийг 44.3 хувиар биелүүлэв. Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд Монголд ирсэн жуулчдын 77 хувьтай тэнцэхүйц тооны жуулчдыг энэ оны эхний найман сард хүлээн авлаа. Жуулчдыг улсаар нь ангилбал Орос, Солонгос, Хятадынх давамгайлж байна. Эдгээр орноос ирсэн иргэд нийт жуулчдын 76 орчим хувийг эзэлж буй юм.
2023-08-29

Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл 2023 оны өчигдөр хуралдлаа.
2023-08-29

Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах асуудлаар хуралджээ

“Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам”-ыг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.
2023-08-29

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангах зэрэг асуудлаар чиглэл өглөө

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга нар наймдугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллалаа.
2023-08-29

Хоёр иргэн автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн “Устын-Ам” хэмээх газар суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдаж нас баржээ.
2023-08-29

Их, дээд сургуулиудын төлбөр 7-20 хувиар нэмэгджээ

Их сургуульд элсэн орж буй олонх оюутанд сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн энэ жилийн төлбөр өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгджээ. Тухайлбал, хэрэглээний шинжлэх ухаан, гадаад хэлний болоод Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулиас бусад бүх салбар сургуулийн хичээлийн кредит цаг нь 157 274 төгрөг болж, өмнөх оныхоос долоо орчим хувиар өссөн аж. 
2023-08-29

Алслагдсан бүс нутгуудад хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцыг сайжруулах хэрэгтэй

   БНХАУ-ын ШУА-ийн хот болон бүсийн экологийн асуудал хариуцсан эко хүрээлэнгийн судалгааны төвийн судлаач профессор Др Жоу Чуанбин: Хятад улсад Эко аялал жуулчлалын үед хог хаягдлыг бууруулахад дараах арга хэмжээнүүдийг авч байна.
2023-08-29

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2023-08-29

“Амьдрахуй”, “Вэн хот” номын зохиолч Монголд зочилно

Тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ. Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.
2023-08-28

Ганцын давааны зам засварын ажил эхэллээ

Улиастай-Алтай чиглэлийн улсын чанартай авто зам буюу Ганцын давааны зам засварын ажил өнөөдрөөс эхэлж байна. Тус чиглэлийн замыг Завхан АЗЗА ТӨХК шинээр хариуцахаар болсон.
2023-08-28

“Энхийн элч-2023” олон улсын хүмүүнлэгийн сургуулийн хаалтын арга хэмжээ боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан “Энхийн Элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн сургуулийн хаалтын арга хэмжээ Архангай аймагт боллоо.
2023-08-28

Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтооно

Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтооно
2023-08-28