Усанд боогдсон 11 иргэнийг аварчээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 8 сарын 25-ны өдрийн 13:00- 20:00 цаг хүртэл орсон борооны улмаас гудамж болон айл өрхийн хашаа байшин усанд автсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 22:54 цагт ирсэн.
2023-08-26
Шилдэг офицер шалгаруулах тэмцээн болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Шилдэг офицер шалгаруулах тэмцээн" гуравдахь өдрөө үргэлжилж байна.
2023-08-26
Зэрлэг амьтдад зориулж 450 пресс өвс нөөцлөв
Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас Шар царгас өвсийг өвөл цаг уурын нөхцөл байдал хүндэрсэн үед зэрлэг амьтдад зориулан хэрэглэхээр биотехникийн арга хэмжээний ажлыг эхлүүлж, 450 пресс өвсийг бэлтгэн нөөцлөв.
2023-08-26
Танилц: Шинэ “Драгон төв”-ийг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв өнөөдрөөс /2023.08.25/ Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
2023-08-26
Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах үүднээс наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14 хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулах хотын даргын захирамж гарсан.
2023-08-25
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж байна
Нэгдсэн Үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн Залуучуудын өдөр”, Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэж, асуудал дэвшүүлсэн онцлог уриагны хүрээнд шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил оролцоог дэмжихэд хандуулдаг.
2023-08-25
С.Бямбацогт сайд "ТАМЫН ТАВЬ" автозамыг барьсан этгээдүүдийг цагдаад өгчээ
2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам "ТАМЫН ТАВЬ" гэх нэршилтэй болтлоо чанаргүй хийгдсэн. Хачирхалтай нь улсын комисс ч хүлээж аваагүй уг замыг барьсан гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн авсан байдаг. Тэгвэл Зам тээврийн хөгжоийн сайд С.Бямбацогт эл ажлыг гүйцэтгэсэн этгээдүүдийг шалгуулахаар цагдаад хандсан талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэллээ.
2023-08-25
Түрээсийн дугуй нийслэлд “дахин төрөв”
Түрээсийн дугуйн үйлчилгээ Улаанбаатарт “дахин төрөв”. Тодруулбал, дугуйн түрээсийн “Hi sainuu” үйлчилгээг өчигдрөөс нийслэлд нэвтрүүллээ. Иргэд ухаалаг утасныхаа “PlayStore” болон “Appstore”-оос “Hi sainuu” аппликэйшнийг татан авч, хэтэвчээ цэнэглэснээр дугуй унах боломж бүрдэх нь. Түрээслэх үнийн хувьд 15 минут нь 1000 төгрөг юм байна. Мөн 30 минут нь 2000, 45 минут 000, нэг цаг нь 4000 төгрөг байхаар тогтоожээ. Уг үйлчилгээг эрхлэгчид нийт 1000 дугуйг үйлчилгээнд гаргаад буй бөгөөд автобусны буудлуудад байршуулжээ. Түрээсийн дугуйн үйлчилгээний “Ubikе” төслийг нийслэлд өмнө нь 2018-2019 онд хэрэгжүүлж байсан.
2023-08-25
“Мөнх, Тунх”-ын дүрүүдтэй уулзуулах нь
Тоглоомын “Kaidu world” төвөөс циркийн урлагийн шилдэг үзүүлбэрүүд бүхий, “Мөнх, Тунх” хүүхэлдэйн киноны дүрүүдийг багачуудтай уулзуулах шоу тоглолтыг Бөхийн өргөөнд ирэх сарын 2-нд зохион байгуулахаар болжээ. Хоёр цагийн турш үргэлжлэх уг энтертайнмент арга хэмжээнд дуучин хүүхдүүдийн төлөөлөл Ц.Мичидмаа, Энжи буюу А.Эрдэнэцэцэг, “Том толгойт” хамтлагийнхан оролцох юм байна. Тасалбарын үнэ 40-70 мянган төгрөг. хүүхэд бүрт бэлэг өгч, “Kaidu world” төвд нэг цаг тоглох эрх олгох аж.
2023-08-25
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35866 хүүхэд элсэнэ
Нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэгт 129 946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384 676 сурагч суралцахаас 35 866 нь нэгдүгээр ангид элсэх юм.
2023-08-25