Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Ховд, Говь-Алтай, Завханы нутаг, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2023-05-01
14 давхрын цонхоор унах эрсдэлтэй байсан хоёр хүүхдийг аварчээ
Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны .... дугаар байрны 14 давхарын цонхоор 5, 9 настай хүүхдүүд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу Ачит-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч П.Биндэрьяа нар шуурхай ажиллан, хүүхдүүдийг буулгаж, аюулгүй болголоо.
2023-04-30
Алтанбулаг боомтын өргөтгөлийн ажлыг энэ онд багтааж дуусгана
”Монгол Улсад зочлох жил 2023 -2025” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од , Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Хил хамгаалах газар болон холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
2023-04-30
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-04-30
Хөх Сэрхийн нурууны зэрлэг амьтдад тэжээл тавьж өглөө
Хөх Сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарын судалгааг үндэслэн хамгаалалтын захиргаанаас ан амьтдад зориулан Биотехникийн арга хэмжээг Чигэртэйн голын ай савын Байгалийн цогцолборт газрын Нүцгэн, Улаан хөндий хэсэгт авч хэрэгжүүллээ.
2023-04-29
Сэлэнгэ аймгийн таримал ой 98 хувийн ургалттай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 2022 оны тайлан, үйл ажиллагааны явц, хэрэгжилтийг танилцуулах ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулж байна.
2023-04-29
Байгаль хамгаалагчид туршлага судлахаар АНУ-ыг зорьжээ
Манай улсын байгаль хамгаалагчдын төлөөлөл олон улсын туршлага судлахаар өнгөрсөн хоёрдугаар сард Япон руу явсан. Тэгвэл дараагийн ээлжийн мэргэжилтнүүд АНУ-ыг зорьжээ. Тодруулбал, Хөвсгөлийн болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Г.Энхбаяр, Ж.Төмөрсүх, Р.Баттүвшин нар мэргэжил нэгтнүүдээсээ туршлага судлахаар явжээ. Тэдэнд “Монгол экологи төв” төрийн бус байгууллага ийм боломж олгосон байна. Тус байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментэд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах зорилгоор “National park academy” хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Үүний хүрээнд АНУ-ын Иосэмити үндэсний парк Соёны бүсийн тусгай хамгаалалттай газруудтай 2015 оноос хойш хамтран ажилласан бөгөөд энэ удаа байгаль хамгаалагчдаа харилцан туршлага солилцуулахаар болжээ.
2023-04-28
Ирэх сард агаарын температурын хэлбэлзэл их байх нь
Нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн агаарын температурын зөрүү их байх тул малчид, тариаланчид мал төллөх, тариалалтын үеийн ажлуудаа эртнээс төлөвлөж, арга хэмжээ авахыг дээрх газраас зөвлөжээ. Мөн цаг агаарын богино хугацааны мэдээллийг өдөр тутам авч, аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ч зөвлөсөн байна. Сарын 10-даар зүүн болон говийн нутгаар хур тунадастай. Мөн сүүлийн 10 хоногт ихэнх нутгаар хур тунадас орох төлөв гарчээ. Ингэхдээ говь, тал хээрийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар цас орох төлөвтэй аж.
2023-04-28
Авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг “Шилэн” болгоно
Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэx боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилгоор “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.
2023-04-28
Ургамал тоосоо гөвөхөөс өмнө харшлын эмчилгээг эхлүүлнэ
Ургамлын тоосны харшлын үед амьсгалын дээд замын буюу хамар битүүрэх, шингэн нус гоожих, найтаах, хамар, чих, хоолой тагнай загатнах, нүд загатнах, нулимс гоожих, нүдний салст хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд амьсгал бачуурах шинж илэрч болно.
2023-04-28
“Эрүүл монгол хүн” үндэсний чуулганд 800 гаруй хүн оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж буй “Эрүүл монгол хүн” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
2023-04-28