Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Бага насны хоёр хүүхэд угаартаж, нас баржээ

Дуудлагын дагуу шалгахад тус тоотод орших суух хаягтай дөрвөн настай
2024-05-10

Агаарын тээврээр зорчигчийн тоо 34.3 хувиар өсжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 38.9, дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9-25.7 хувиар өссөн үзүүлэлт болсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Харин нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр давхардсан тоогоор 48.9 сая хүн зорчсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 6.6 хувиар өсжээ. Үүний 27 хувь буюу 14.2 сая нь өнгөрсөн сард зорчсон байна. Дөрөвдүгээр сард авто тээврээр зорчигчдын тоо 2023 оныхоос 6.7 хувиар өсөж 13.9 сая, агаарынх 34.3 хувиар нэмэгдэн 138.7 мянгад хүрэв. Авто замын боомтоор ачаатай 11 222 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өнгөрөгч жилийнхээс 31.1, 61 976 машин гарсан нь 5.6 хувиар өссөн дүн гэнэ.
2024-05-10

“Шараваа кап” тэмцээнд 700 орчим тамирчин өрсөлдөж байна

Биеийн тамир, спортын газрын спорт зааланд гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамцын
2024-05-10

“УОК ташаа мэдээлэл тараасан”

Хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрсэн осол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд гарсан билээ. Уг дэлбэрэлтийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон 207 дугаар байрны оршин суугчид өчигдөр мэдээлэл хийв. Тус байрны оршин суугчид “БХБЯ-наас манай байрны дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 1-нд гарна гэсэн. Гэтэл дүгнэлтийг бидэнд танилцуулалгүйгээр УОК өнгөрсөн сарын 4-нд хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлсэн.
2024-05-10

ОӨГ: Барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд шийтгэл оногдууллаа

“Барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа
2024-05-10

Самарт яваад зургаан сар сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

2023.11.18-ны өдрөөс 12.03-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж
2024-05-10

АТГ: Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг гаргалаа

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө
2024-05-10

Цэргийн мэргэжлийн II, III зэргийн шалгалт явагдлаа

Шалгалтад ЗХЖШ, харьяа ангиудын 40 гаруй офицер, ахлагч нар
2024-05-10

С.Энхболд: Эрүүл мэндийн нэн шаардлагатай 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүллээ

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтыг  энэ сарын 4-ний өдрөөс
2024-05-10

Гаалийн татварыг үндэслэлгүйгээр багасгасан байцаагчдыг хуульчид хамгаалж байна гэв үү

Өмнөд хилийн Замын-Үүд боомтод ажилладаг гаалийн байцаагчид улсын төсөвт төвлөрүүлэх ёстой татварын орлогыг хууль зөрчин багасгаж, бусдад давуу байдал олгож байж болзошгүй хэд хэдэн хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНХАУ-ын талаас хүнд даацын автомашинаар оруулж ирсэн, гаальд мэдүүлэхдээ “Барилгын материал” хэмээсэн ч дотор нь өөр бараа байсан чингэлгийг гаалийн зөрчил хариуцсан байцаагч нар саатуулаад буй аж.
2024-05-10

Цус ойртолтоос сэргийлэх зорилгоор хүүхдийг зөвхөн эцгийн нэрээр овоглох асуудлыг хөндлөө

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Жаргалмаа нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа.
2024-05-10

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг байна

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-10

Д.Ёндонжамц: Бүртгэлгүй захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлэх замаар хүний эрхийг зөрчих явдал гарсаар байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан бөгөөд тус хуулийн Зургаадугаар бүлэгт /59-72 дугаар зүйл/ Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, төсөл бэлтгэх, санал авах, баталж хүргүүлэх, бүртгэх, хүчин төгөлдөр болох, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх асуудлыг нарийвчлан зохицуулсан тухай мэдээллийг Комиссын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц өглөө.
2024-05-09

"Нүүдлийн эмнэлэг" ховд аймгийн 1000 иргэнд үйлчилгээ үзүүлэв

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлэг"-ийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” а/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг ховд аймгийн булган, үенч, алтай, манхан, дарви сумын 1000 орчим иргэнд дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 6-ны хооронд шаардлагатай  тусламж үйлчилгээг үзүүллээ.
2024-05-09

Ажлын байрны дүгнэлт аж ахуйн нэгжүүдэд “чөдөр” болж байна

“Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд сонирхолтой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулж. Үүний нэг нь химийн бодис ашиглахад ажлын байрны дүгнэлт шаардлагатай гэж заасан нь юм. Гэтэл аль 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 20 дугаар тушаалаараа ажлын байрны дүгнэлтийг зөвшөөрөл хэлбэрээр олгохыг хориглочихсон. Угаасаа өгөхөө больсон гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гэтэл химийн бодис ашиглах зөвшөөрөл авах гэхээр өгөхөө больчихсон ажлын байрны дүгнэлт хэрэгтэй гээд хуульдаа оруулчихсан. Харин дүгнэлт олгох газар байхгүй. Ийм шалтгаанаар улсаараа тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар химийн бодис хэрэглэж байгаа гэсэн үг.
2024-05-09

Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээх аян Сэлэнгэ аймагт болно

Газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 12 дахь удаагийн арга хэмжээ тавдугаар сарын 10-ны өдөр болно. Шинжлэх ухаан, технологи, инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна.
2024-05-09

Дунд, бага орлоготой иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцаар хангана гэв

Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг хуулиар төрөөс орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, сан байгуулж, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах аж. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд хамрагдсан өрхүүдийн орлого сарын 2.1 сая төгрөгөөс дээш байсныг салбарын сайд Ц.Даваасүрэн ярив. Тиймээс үүнээс бага орлоготой иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчныг дээрх хуулиар бүрдүүлэх юм байна. 
2024-05-09

“Малчин кэмп”-ийн айлууд жуулчнаа хүлээж авахаар бэлдэж байна

Архангай аймаг “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Малчин кэмп” хөтөлбөр санаачилжээ. Үүнийг тус аймгийн ЗДТГ, “Эртний нүүдэлчдийн холбоо” аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлэх юм байна. Дээрх хоёр байгууллагынхан хөтөлбөрт оролцох 60 малчин өрхийг өнгөрсөн сард сонгон шалгаруулж, чадавхжуулах сургалтад хамруулсан аж.
2024-05-09