Залуусын хөдөлмөрийг дэмжих төрийн тогтвортой бодлого үгүйлэгдэж байна
Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь 35-аас доош насны залуучууд. Гэтэл залуусын ихэнх нь өнөөгийн амьдралдаа сэтгэл дундуур, бухимдалтай байгаа нь Монголд залуу хүн амьдрахад тийм ч амаргүй гэдгийг харуулна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2023-2024 оны Хүний хөгжлийн илтгэлд “Залуучууд уур амьсгалын өөрчлөлт, тэмцэл сөргөлдөөн, тэгш бус байдал зэрэг дэлхий дахинд тулгамдаад буй олон хурцадмал асуудалд нөлөөлж, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйдээ сэтгэл дундуур байдаг” тухай дурджээ.
2024-05-09
Физикийн XXXV олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ
Физикийн улсын олимпиадад оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 50 физикийн багш, 98 авьяаслаг сурагч Мөрөн хотод цуглаад байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэрэмжит болон аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиад болж эндээс шалгарсан шилдгүүд улсын олимпиадад оролцож байгаа юм. Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлдөнө.
2024-05-09
Он гарснаас хойш 118 автомашин шатжээ
Цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор автомашин шатсан дуудлага сүүлийн өдрүүдэд онцгой байдлын байгууллагад цөөнгүй ирэх болжээ. Уржигдар гэхэд ахуйн галын 18, ой, хээрийн түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг, Хачигтын гол гэх газар энэ сарын 7-ны 16.50 цагт суудлын автомашин шатаж, галд нэг иргэн өртөж нас баржээ
2024-05-09
“Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг зохион байгууллаа
Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулсан “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо. Энэ нь олон нийтэд хүмүүнлэгийн үйлсийг таниулан сурталчлах зорилготой аж. Өдөрлөгийн хүрээнд 10 орчим асрыг төв талбайд барьжээ. Баруун талын эгнээнд үндэсний хувцас борлуулж, хүмүүнлэгийн үйлстнүүдийн гэрэл зургийн үзэсгэлэн болж байв. Мөн Улаан загалмай нийгэмлэгийн гишүүнээр бүртгэх асар ч бий. Гол тайзны баруун хажуу дахь асарт анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар заавар, зөвлөгөө өгч байлаа
2024-05-09
Монгол Улс хавдрын эсрэг хяналтын хөтөлбөртэй болох нь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлагийн хамтарсан багийнхан манай улсад ажиллаж байна. Олон улсын багийнхан хавдрын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох, хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийх аж. Эрүүл мэндийн яамны урилгаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн уг багийнхан Хавдар судлалын үндэсний төв болон улс, хувийн хэвшлийн томоохон эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээтэй танилцаж буй гэнэ.
2024-05-09
Хүн бүрт мод тарихыг уриаллаа
Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг есөн хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Монгол орны ойн сан 7.9 хувь байгаа бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд иргэн бүр мод тарьж эх орныхоо ирээдүйг бүтээлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргээ Иргэн бүр биелүүлэх үүрэгтэй билээ.
2024-05-09
ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир 100 000 төгрөг хахуульд өгсөн хэрэгтээ ял шийтгүүлэв
ХҮН намын гүйцэтгэх удирдлагад ажилладаг, 2023 оны есдүгээр сард тус намын орон тооны бус нарийн бичгийн дарга нарын нэгээр томилогдсон, хөгжлийн эдийн засагч гэгддэг Ц.Лут-Очир нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгтээ гурван шатны шүүхээс ял шийтгүүлэв. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч А.Гунгааноров, япон хэлний багш У.Анударь, “Монгол, Австралийн нийгэмлэг” ТББ-ын удирдах албан тушаалтан Ц.Лут-Очир, “Монгол, Франц төв” ТББ-ын нягтлан бодогч Л.Амгаланбаатар, нэгэн компанийн нягтлан бодогч Б.Сарангоо, өөр нэг аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал С.Золбоо нарт холбогдох хээл хахуулийн хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзсанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр боллоо
2024-05-09
“Европт сурч буй оюутнуудын амьжиргааны зардлыг нэмж, Хятадынхыг хэвээр нь үлдээсэн”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний жилийн шалгаруулалтад тэнцэн гадаадад суралцаж буй оюутнуудад амьжиргааны зардал буюу стипендийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас залуус санхүүгийн хүнд байдалд ороод буйг “Өнөөдөр” сонин 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн дугаар дахь “Ерөнхийлөгчийн тэтгэлгийн үнэн буюу шилдэг сургуульгүй, стипендгүй оюутнууд” нийтлэлээрээ хөндсөн билээ
2024-05-09
“Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүн ирэв
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох Хятадын талын бүрэлдэхүүний эхний цуваа сургуулийн районд хүрэлцэн ирлээ. Тус бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техникийг Монголын талаас оролцох сургуулийн удирдлага “Зүүнбаян” төмөр замын өртөөнд угтан авч, Монгол Улсад тавтай морилохыг урьсан юм.
2024-05-09
“Код бичих охидын хөтөлбөр-2024” дахин зарлагдлаа
Нэг жилийн хугацаанд түр завсарласан “Код бичих охидын хөтөлбөр” энэ жил дахин зарлагдлаа. Тус хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 04 сарын 25-нд эхэлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 17-нд хаагдахаар болжээ.
2024-05-09
Өнөөдөр 15 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2024-05-09
“S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байна
Сэлгэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан.
2024-05-08
19 шинэ автобусны буудалтай боллоо
Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
2024-05-08
“Найрамдал” амрагчдаа ирэх сарын 3-наас хүлээн авах нь
Олон улсын “Найрамдал” зуслангийнхан зуны ээлжийн амрагчдаа хүлээн авах хуваариа танилцууллаа. Нэгдүгээр ээлжийн амрагчид болох 6-10 насныхныг ирэх сарын 3-наас хүлээн авах аж. Төлбөр нь 344 500 төгрөг юм байна. 7-12, 10-15 насныхны долоо хоног амрах үнэ 476 500 төгрөг. 12-17, 15-18 насныхан “Найрамдал” зусланд 10 хоног амрахад 694 500 төгрөг төлөх гэнэ. Амрагчдыг энэ сарын 13-наас бүртгэх нь. Сонирхсон хүүхдүүд nairamdal.mn цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.
2024-05-08