Ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрлийг цахимаар олгож эхлэв
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар өчигдрөөс эхлэн www.ewater.mn вэб цахим хуудсаар ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч, зарим төрлийн дүгнэлт, тусгай зөвшөөрлийг олгох болсноо мэдээлэв. Тодруулбал, ус ашиглуулах болон хэрэглэх боломжит нөөцийн дүгнэлт гаргуулах, хаягдал усны, ус бохирдуулсны төлбөрийн гэрээ, зөвшөөрөл олгох хүсэлтийг дээрх хаягаар хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ
2024-05-08
Тусгай олимпын төрөлд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
“Улаанбаатар марафон 2024” олон улсын марафон энэ сарын 25-нд болно. Тус тэмцээн нь үндсэн зургаан төрөлтэй бөгөөд хамгийн богино буюу 1.5 км зайд тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Тэгвэл таван км-ийн зайд 12-17, 18 болон түүнээс дээш насныхан оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг юм байна
2024-05-08
Таван хүн тутмын нэг нь харшилтай гэв
Манай улсад таван хүн тутмын нэг нь харшилтай байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж мэдээлэв. Тэдний дийлэнх буюу 80 хувь нь ургамлын тоосны харшилтай аж. Бусад нь эм, тариа, ахуйн болон ариутгалын химийн бодис, хоол хүнс зэргээс харшилдаг гэнэ. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор харшлаас урьдчилан сэргийлэх талаар Ч.Мягмардорж зөвлөсөн юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, бас ахуйн химийн бодис, эм, тарианы зохисгүй хэрэглээнээс үүдэн харшил ихсэж байна
2024-05-08
Тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт бүх нийтээрээ АМАРНА
Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлдэг.
2024-05-08
Стандартын бус, төмөр хашаанаас болж таван жилд 30 амьтан үхжээ
Суурьшлын бүс эрчимтэй тэлж, хүн амын төвлөрөл ихсэж буйгаас улбаатайгаар сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын тархац нутаг хумигдан, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийж чадахгүйд хүрч, стандартын бус төмөр хашаа, өргөст торонд сүлбэгдэж үхэх тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. 2018- 2023 онд буюу сүүлийн таван жилд зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 30 амьтан зуслангийн бүсийн төмөр хашаанд сүлбэгдэн амь тавьжээ.
2024-05-08
Нарны замын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээнэ
Нарны зам дагуу Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх 870 метр зам засварын ажлыг графикийн дагуу хийж байна. Тус замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг маргааш буюу тавдугаар сарын 7-ны өглөө нээхээр ажиллаж буй.
2024-05-08
“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулна.” гэдгийг онцолсон.
2024-05-08
НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийг цагаатгасныг хүчингүй болголоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалан, энэ оны гуравдугаар сарын 1-нд хэлэлцээд цагаатгасан юм. Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж шалгаж эхэлсэн
2024-05-08