Нийтийн тээвэрт карт унших шинэ төхөөрөмж суурилуулж эхлэв
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврээр зорчих тарифыг 1000 төгрөг болгож, толгой тоолдог төхөөрөмж байршуулан, карт уншигч төхөөрөмжүүдийг шинэчилнэ хэмээн өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан билээ. Тэгвэл карт уншигч төхөөрөмжүүдийг шинээр ирсэн 600 гаруй саарал автобусанд суурилуулаад эхэлжээ
2024-04-30
Японы Засгийн газрын “Мандах нар” одонгоор Д.Лхагвыг шагнана
Япон Улсын Засгийн газраас жил бүр тодорхой тооны гадаад иргэдэд хаврын одон гардуулдаг уламжлалтай. Тус улсын Засгийн газар энэ хаврын шагналыг хүртээх гадаад иргэдийн нэрсийг өчигдөр зарласан байна. “Мандах нар” нэртэй энэхүү одон нь дотроо “Алт, мөнгөн туяа”, “Сүр жавхлант тууз” зэрэг төрөлтэй. Үүний “Алт, мөнгөн туяа” одонг хүртээхээр зарласан хүмүүсийн дотор Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхагва багтжээ
2024-04-30
Сүмийн хоолойд тахь нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөжээ
Прагийн амьтны хүрээлэн болон манай улсын судлаач, эрдэмтдийн хамтарсан баг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмийн хоолойд буюу Монгол орны зүүн бүсэд анх удаа тахь сэргээн нутагшуулахаар тандалт судалгаа хийж байна. Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн “Дорнын тахь” төслийн хүрээнд тухайн бүсэд ургамал, амьтны гээд холбогдох бүх төрлийн, эрсдэлийн судалгааг хийж байгаа. Сэргээн нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасан” гэж мэдээллээ.
2024-04-30
Хэргээ шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргосон залууг БНСУ-аас хүлээн авчээ
Эрүүгийн хэрэгт холбогдоод шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргон зугтаж БНСУ-д бүгж байсан Э.Т гэх залууг Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд хүлээн авчээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр өнгөрсөн онд шилжүүлсэн байсан ч 2023 оны арванхоёрдугаар сард хилээр гарч явсан аж
2024-04-30
АМГТГ-ын албан тушаалтнуудын хэргийг шүүх хэзээ шийдэх бол
Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй. Тус газрын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгний хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл өдгөө АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт удирдах албан тушаал хашиж буй Р.Энхтайван нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ
2024-04-30
Өнөөдөр 19 градус дулаан байна
Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-04-30