Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн.
2024-04-27
Монгол Улсад Цаг уурын алба үүссэний 100 жилийн ой тохиож байна
Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн сүлжээний суурь буюу Ус цаг уур, орчны шинжилгээний албаны түүхийн эхлэл 1924 онд 3 дугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний санаачилгаар “Огторгуй одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр байгуулан Монгол Улсын нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын хоёр өртөө байгуулснаар тавигдсан түүхтэй.
2024-04-27
Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх нь
Жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Хуульчийн про боно” өдөр болгон тэмдэглэдэг билээ. Эл өдрийг тохиолдуулан нийслэл болон орон нутагт “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөг зохион байгуулах аж. Үүний хүрээнд хуульчид Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төвд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх юм байна.
2024-04-26
Хүнд металлыг хуримтлуулагч ургамал тарьж, хөрсний бохирдлыг бууруулна
Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийт, хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулж, ерөнхий боловсролын 45 сургуулийн сурагчдыг хүнд металлыг өөртөө хуримтлуулагч ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах, органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах арга технологид сургах аж. Мөн сурагчдын дунд мод тарьж ургуулах уралдаан зарлах гэн
2024-04-26