Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүртгэж, цахим сан үүсгэв

Манай улсад анх удаа ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээлийн биет болон цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бүртгэж, үндэсний мэдээллийн сан үүсгэсэн байна. БШУЯ, Боловсролын ерөнхий газрын захиалгаар боловсрол, технологийн инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Ти Өү” ХХК-гийн энэхүү“Mlab” платформыг хөгжүүлжээ. Уг платформд өнгөрсөн оны хичээлийн жилийн турш ерөнхий боловсролын 699 сургуулийн 10 977 багш, 932 удирдлага бүртгэлээ оруулсан байна.
2024-04-09

Нийслэлийн ногоон бүсэд түймэр гарах эрсдэл дунд үнэлгээтэй байна

4 дүгээр сарын эхний хагаст цаг агаар огцом дулаарсан нь түймрийн эрсдэлийн зэргийг
2024-04-09

“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан
2024-04-09

ОХУ-ын иргэн гар тээшиндээ галт зэвсэг нууж хил нэвтрүүлэхийг завдав

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум дахь Цагааннуур хилийн боомтоор энэ сарын 4-нд орж ирсэн гадаадын иргэн галт зэвсэг нэвтрүүлэхийг завджээ. ОХУ-ын иргэн С нэлээд орой болсон хойно улсын хилээр орж ирсэн бөгөөд ингэхдээ гар тээшиндээ буу хийсэн байсан гэнэ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр дохионы СП загварын буу авч явсан бөгөөд өдгөө тус аймаг дахь Цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж байгаа аж
2024-04-09

Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг шилжүүлэн авлаа

Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхийн өмнө хил гарч зугтсан 28 настай залууг өнгөрсөн ням гарагт эх оронд нь хүлээн авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. 
2024-04-09

Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан нь хууль бус гэв

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх өчигдөр мэдээлэл хийв. Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хүртэл сэтгүүлчийн ажлаа хийхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 5-нд нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэнэ. Тус шүүх үүнийг хэлэлцээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч О.Батсүх хэлэв
2024-04-09

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүллээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар аяныг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар өчигдөр нээлээ. 13 дахь удаагийн уг аян энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Энэ удаад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхэд түлхүү анхаарах гэнэ. Ингэснээр ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний төвтэй хамтран уг аяныг өрнүүлж байна. 
2024-04-09

Ерөнхий боловсролын сургуулийн хэрэглэгдэхүүн нэг бүрийг бүртгэлжүүллээ

Улсын хэмжээнд анх удаа Ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийн биет болон цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг орон даяар бүртгэж “Үндэсний мэдээллийн сан”-г үүсгээд байна.
2024-04-09

Улсын хэмжээнд нийт 513948 малын сэг зэм устгав

Улсын хэмжээнд нийт 677 устгалын цэгийн 87.249 м2, нийтийн эзэмшлийн талбай 24.497 м2
2024-04-09

Хүчингийн хэрэгт холбогдсон 3 цагдааг өнгөрсөн ням гарагт баривчилжээ

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн
2024-04-09

Дэлхийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн Барбара Оакли манай улсад зочилж байна

Олон улсад боловсролын системээ өөрчлөхөд үнэ цэнтэй зөвлөгөө өгдөг дэлхийд танигдсан нэр хүндтэй эрдэмтэн, Окландын их сургуулийн профессор Др.Барбара Оаклиг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.
2024-04-09

Хүн мөргөж, амь насыг нь хохироогоод зугтсан жолоочийг илрүүллээ

Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь
2024-04-09

Хууль бусаар бэлтгэсэн 350 шоо метр модыг хураан авчээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийгээд ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуйн нэгж зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн, хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжээс 29 ширхэг “ЗиЛ-131” маркийн автомашин бүхий 350 шоо метр модыг эд мөрийн баримтаар хураан авч битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ. 
2024-04-09

Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34
2024-04-09

“Шинжиан шинфа”-гийн захирал дахиад авлигын хэрэгт холбогдов

Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөгийн зээл олгосон ерөнхий захирал асан Д.Баярсайханы албан тушаалаа урвуулсан хэрэгт хамтран оролцогч хэмээн хоёр жил хорих ял шийтгүүлсэн, уг зээлээ хугацаандаа төлөөгүй энэ аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен дахиад л авлигын хэрэгт холбогджээ
2024-04-09

Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс
2024-04-09

53 жолооч согтуугаар жолоо барьж, 118 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж
2024-04-09

Арай ч дээ!: Бямба гараг бүр иргэдээр субботник хийлгэнэ гэв үү

Хотоо үргэлж цэвэрхэн байлгах нь холбогдох байгууллагынхны тогтмол хийх ёстой ажил болохоос бус, иргэдийн хүлээх үүрэг биш. Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Цаашид хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 метр талбайгаа цэвэрлэн, сууц өмчлөгчдийн холбоодыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ. Дарга нар бүр давраад, долоо хоног бүр иргэдийг цэвэрлэгээнд дайчилна гэсэн үг. Эл үйлдлээ “Иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой” хэмээх үгээр халхавчилжээ. 
2024-04-09