Эв зохицлын дуулал “Милан-Кортина 2026”
Цас, мөсний спортын дэлхийн шилдэг тамирчид өрсөлддөг энэхүү наадам Италийн хойд хэсэгт орших эдийн засаг, санхүү, соёлын томоохон төв болсон Милан хотод төвлөрчээ. Тэнд олимпын нээлт, хаалтын ёслолоос гадна мөсний спортын гол тэмцээнүүдийг зохион байгуулж буй юм. Милан нь спортын дэд бүтэц сайн, олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулсан арвин туршлагаараа Европын тэргүүлэх хотуудын нэгт зүй ёсоор тооцогддог.
2026-02-09
“Д.Сүхбаатарын мэргэн бууч”-аар О.Есүгэн, Э.Даваахүү нар тодров
“Монголын үнэн” сонины нэрэмжит “Д.Сүхбаатарын мэргэн бууч” буудлага спортын тэмцээн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. 59 дэх удаагийн тэмцээнд Булган, Сэлэнгэ, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын 200 гаруй тамирчин 12 дасгалд цэц сорьж буй. Үндэсний шигшээ багийнхнаас 50 метрийн хэвтээгээс буудах дасгалд эмэгтэйчүүдээс О.Есүгэн (625.9 оноо) алт, Г.Нандинзаяа мөнгө, эрэгтэйчүүдээс Н.Баяраа хүрэл медаль хүртлээ.
2026-02-04
Усанд сэлэгчид тивийн тэмцээнээс иж бүрэн медаль хүртлээ
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын харъяа усан спорт сургалтын төвийн “Silver fins” багийнхан Бангкок хотод зохион байгуулсан Ази тивийн АШТ-д оролцлоо. Тус тэмцээний хоёр дахь өдөр Монголын багаас 1500 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд эмэгтэйчүүдээс О.Уранбилэг (22.46.80), эрэгтэйчүүдээс У.Хүслэн (21.52.49) Б.Төрмөнх (19.42.31) цагийн амжилтаар түрүүлж, Азийн аваргаар шалгарлаа.
2026-02-03
Туухайт спортын талбарт амжилтын жим гаргасан "дайчин"
Туухайт спортын олон улс, тив, дэлхийн тэмцээний талбарт цахиур хагалж, Монголын багт амжилтын жим гаргасан тамирчин бол ОУХМ Э.Буджав. Улсдаа зохион байгуулсан олс таталт, пауэрлифтингийн тэмцээнд оролцож, хүчний спортод хөл тавьсан тэрбээр ОХУ-ын Кострома хотод цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид суралцах хугацаандаа ОХУ-д туухай өргөлтөөр тууштай хичээллэх болжээ.
2026-02-03
Өвлийн олимпод оролцох орнуудын спортын төлөөлөгчдийн ачаа тээшинд үзлэг хийнэ
Италийн Милан, Кортина д‘Ампеццо хотод 25 дахь удаагийн өвлийн олимпын наадам долоо хоногийн дараа хөшгөө нээнэ. Ирэх сарын 22 хүртэл үргэлжлэх цагаан олимпод 92 орны шилдэг 2898 тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ олимпод Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цаныхад А.Ариунбат нар оролцохоор тус улсыг зорив.
2026-01-29
Б.Билгүүнтэй, Г.Буян-Арвижих нар шилдэг тамирчнаар шалгарлаа
Монголын холимог тулааны холбооноос зохион байгуулсан өсвөр үеийнхийн “Fairtex cup-2026” тэмцээнд 25 байгууллагын 200 гаруй тамирчин (10-11, 12-13, 14-15, 16-17) дөрвөн насны ангилалд өрсөлдөв. Тэднээс 16-17 насныхны ангиллаас 61.2 кг-д аваргалсан Б.Билгүүнтэй (“Batu fighters”), эмэгтэйчүүдээс 10-11 насныхны 30 кг-д түрүүлсэн Г.Буян-Арвижих (“Shandas MMA” клуб) нар шилдэг тамирчнаар шалгарлаа.
2026-01-29
Залуу тамирчид УАШТ-ийг өнгөлж, аваргуудад хүчтэй өрсөлдөгч болсноо харуулав
“Монголын спортын наадам 2026” тэмцээ ний хүрээнд 10 холбооны, 11 спортын төрөлд 1886 тамирчин 120 багц медалийн төлөө энэ сарын 18-25 хүртэл өрсөлдсөн юм. Долоо хоног спортоор амьсгалсан өдрүүдэд байт харвааны компаунд төрөлд эрэгтэйчүүдээс Т.Бат,Б.Баярсайхан (“Алдар”спорт хороо), Г.Ганзориг (“Хангарьд” клуб) нар эхний гурван байрт шалгарлаа. ЭмэгтэйчүүдээсБ.Батдулам(“Зэвт хасар”) алт, Б.Мөнгөнчимэг (“Алдар”) мөнгө, Ц.Батчимэг (“Бод шонхор” клуб) хүрэл медаль зүүв. Рекурв төрөлд эрэгтэйчүүдээс М.Энхбаяр (“Котинос”) түрүүлж, эмэгтэйчүүдээс Б.Урантунгалаг (“Алдар”) түрүүлжээ.
2026-01-27
РТ Н.Сэлэнгэ “Дэлхийн цом”-ын хошой аваргаар тодорлоо
Олон улсын уулчдын холбооноос Швейцар улсын Саас Фэ хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын хоёр дахь цувралд Монголын баг оролцож, ур чадвараа сорив. Тэднээс эмэгтэй чүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клуб, “Олимп” спорт авиралтын төвийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт аялал жуулчлалын ангийн IV курсийн оюутан, олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ хошой аваргаар тодорлоо.
2026-01-26
Б.Сэцэн кэндогийн улсын аваргаар тодорлоо
Монголын спортын корпорацаас жил бүр зохион байгуулдаг холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах “Монголын спортын наадам 2026” тэмцээн өчигдөр кэндогийн төрлөөр эхэллээ. Тус төрөлд дөрвөн багийн 40 шахам тамирчин оролцож, хүүхэд, өсвөр, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр медальтнуудаа тодруулсаар байна.
2026-01-23
Өвлийн спортын наадам гурав хоног үргэлжилнэ
Монголчуудын эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх Үндэсний өвлийн спортын наадам энэ сарын 22-25-нд болно. Тус наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 600 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Энэ тэмцээний төрөлд багтсан мөсөн шагай, мөсөн сурын харваа Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын баазад өрнөх нь.
2026-01-20
Э.Содномпилжээ түрүүлж, амжилтаа үргэлжлүүллээ
Японы Токио хотод зохион байгуулсан пара пауэрлифтингийн тэмцээний сүүлийн өдөр үндэсний шигшээ багийнхнаас 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Түүнтэй хамт тус тэмцээнд оролцсон тамирчдаас 59 кг-д Д.Жигмэд дэд байрт шалгарч, 65 кг-д А.Амартайван түрүүлснийг бид өмнө нь мэдээсэн. Монголын баг хүчний спортод энэ оны эхний тэмцээний салхийг хагалж, хошой алт, нэг мөнгөн медальтай өндөрлүүлэв.
2026-01-20
Л.Баярмагнай хүрэл медалийн эзэн болжээ
Монголын пауэрлифтингийн холбооны энэ оны төлөвлөгөөт тэмцээний нэг болох улсын аварга шалгаруулах классик хэвтээ шахалтын найм дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний ангийн байлдагчид оролцож, хүч сорив. Тэднээс 186 дугаар ангийн мотобуудлагын батальоны II ротын байлдагч Л.Баярмагнай -83 кг-ын жинд 115 кг-ыг өргөж, хүрэл медаль зүүлээ.
2026-01-16
Э.Халиунболд шинэ тамирчдаас шилдэг 10-т бичигдлээ
Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли 2026” автомашин, мотоциклын уралдааны найм дахь өдрийн гараанаас гарсан тамирчид 483 км зам туулав. Элсэн манхан ихтэй, цаг агаарын таагүй нөхцөл тамирчин, техникийн аль алиных нь “шандас”-ыг сорьсон. Шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул олон тамирчин замдаа төөрчээ.
2026-01-15
10, 12 хүртэлх насныхны УАШТ үргэлжилж байна
Монголын хоккейн холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны төлөвлөгөөт тэмцээн болох 10, 12 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мөсөн талбайд эхэллээ. 10 хүртэлх насныхнаас “Чингэлтэй баавгайнууд” багийнхан “Багануур”-ынхныг 8:4-өөр хожсон бол МСТ-ынхан “Дархан”-ы тоглогчдыг 18:0-ээр ялж, хэсгийн хоёр дахь хожлоо авав.
2026-01-15
Т.Түвшинтулга зодог тайлж, Ц.Сэрээтэр сүүлийн удаа шүгэл үлээв
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд зодоглодог ДАШТ-ий хүрэл (2018), Ази тивийн хошой хүрэл, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, улсын зургаан удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Түмэнбилэгийн Түвшинтулга мөн сүүлчийн удаа УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүлэн зодог тайллаа. Тэрбээр өнгөрсөн жил дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнд түрүүлж, тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлж оролцсон билээ.
2026-01-15