
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермакын дүү Денис тус улсын дээд удирдлагад Афганистанаас хар тамхи нийлүүлэх ажлыг зохион байгуулсан гэж РИА Новости агентлагт холбогдох баримт бичгүүдийг өгсөн эх сурвалжийг дурдан мэдээллээ.
Эх сурвалж Денисын Ермакын афган хувцастай зураг,нислэгийн тасалбар болон, ажиллагаанд оролцогчдын паспортын зургуудыг хэвлэлд өгчээ.
2024 оны зун Денис Ермак Украины хоёр иргэн Евгений Богатырев, афган үндэстэн Ахмад Касими нарын хамт Украйн-Молдав-Азербайжан-АНЭУ-Афганистан гэсэн маршрутаар Кабулд иржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тэд хориотой бодисыг тээвэрлэхдээ гуравдагч орнуудаар дамжин өнгөрөх нарийн төвөгтэй замыг ашигласан байна. Афганистан нь аялал зугаалгын таатай улсын тоонд ордоггүй ч Денис Ермак гадаад зорчих зорилгодоо аялал жуулчлал, амралт зугаалга хэмээн тусгасан бөгөөд даатгалд 30 мянган евро төлжээ.
Хар тамхийг Ермакын хамтрагчдын тээшинд авчирсан гэж эх сурвалж мэдэгдэв.
Владимир Зеленскийг мансууруулах бодис хэрэглэдэг тухай хэвлэлүүд их бичдэг ч 100% нотлох баримтыг хэн ч дэлгээгүй байна.