Дээд амжилтуудын эзэн
Олон улсын олимпын хороо (ОУОХ) маш зоримог алхам хийж шинэ ерөнхийлөгчөөрөө 41 настай хатагтай Кирсти Ковентрийг сонгов. Дэлхийн спортыг өнөө болтол эмэгтэй хүн, африк гаралтан ер удирдаж байсангүй. Харин зимбабве эмэгтэй энэ бүхний түгжээг мултлав. Тэгэхдээ энэ бүх шинэчлэл ОУОХ-ны бодлогыг тэр дор нь өөрчилчихнө гэсэн үг биш.
2025-03-28
Өсвөр үеийнхний баг дээд лигт шилдгүүдтэй өрсөлдөж байна
Монголын ширээний теннисний холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг” 17 дахь удаагийн тэмцээн энэ сарын 21-нд эхэлсэн. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжлийн тамирчдаар хүч сэлбэсэн зургаан багийн тоглолт “Оч” клубийн зааланд долоо хоног бүрийн баасан гарагт 18.00-21.30, амралтын өдөр 10.00-19.30 цагт болно.
2025-03-28
Манайхны тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэлнэ
Йордан улсад зохион байгуулж буй чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголын үндэсний шигшээ багийнхан 38 орны 370 гаруй тамирчинтай зодоглохоор Амман хотод хөл тавьжээ.
2025-03-27
Хоймор нутгийнхан медальтай буцав
Бөхийн самбо барилдааны Ази тивийн алт, дэлхийн хошой мөнгөн медальт, “Дэлхийн цом”-ын болон дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Ц.Болдбаатарын нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийнхний УАШТ-ийг Завхан аймгийн Улиастай сумд зохион байгууллаа. Уг тэмцээнд 16 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, клубуудын 42 баг, 500 гаруй тамирчин хүч сорьсон.
2025-03-27
“ДМЮ” клубийн хөвгүүд алтан цом өргөв
Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас энэ сарын 25 хүртэл үргэлжилсэн футзалын 13 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээнд найман багийн тамирчид өрсөлдөв.
2025-03-27
К.Роналду Гиннесийн номд бичигдэв
УЕФА-ийн Үндэстнүүдийн лигийн тэмцээний хүрээнд Данийн багийн эсрэг явагдсан тоглолтын өмнө нэрт хөлбөмбөгч К.Роналду тун онцгой батламж хүлээж авчээ.
2025-03-26
Г.Наранцэцэг Тбилисийн дэвжээнд аваргаар тодорлоо
Гүржийн Тбилис хотод энэ сарын 12-23 болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, Ч.Болдбаатар, Гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва, Гавьяат тамирчин Г.Болдбаатар нарын удирдлагад хүч сорив.
2025-03-24
Итгэмээргүй амжилтын эзэн С.Көрри
“Голден стэйт уорриорз” багийн лидер С.Көрригөөс өмнө холын зайн 3000 шидэлт оруулах нь NBA-ийн тоглогчдод холын мөрөөдөл байлаа. Домогт Р.Миллер холын зайн 2560 шидэлтээ оруулж, түүхийг бүтээгээд 2005 онд зодог тайлсан. Тэгвэл зургаан жилийн дараа Р.Аллен түүнийг гүйцэж түрүүлсэн агаад 2014 онд нийт 2973 холын шидэлт оруулаад сагсан бөмбөгөө орхиж байв.
2025-03-23
А.Баттогтох: Дэлхийн дээвэр Эверестэд авирахаар судалж байна
“Horizon mountaineering club”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, ОУХМ А.Баттогтохыг спортын хорхойтнууд олон оргилд бараалхсанаар нь андахгүй. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн механик инженер тэрбээр Балба улсын Макалу оргилд 2022 оны тавдугаар сарын 9-нд амжилттай авирч, Төрийн далбаагаа мандуулсан билээ.
2025-03-23