Залуучуудын АШТ-ээс анх удаа аваргатай болов
Жүдо бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт болоход 15 клубийн тамирчид өрсөлдсөн. Монголын жүдо академийн эмэгтэй тамирчдаас шагналын салхи хагалж, 57 кг-ын жинд Г.Ундрал мөнгөн медаль хүртэв. Түүний амжилтын буухиаг үргэлжлүүлж, Б.Батсувд тус жинд хүрэл, 63 кг-д Х.Ариунтунгалаг мөн хүрэл медаль зүүсэн юм.
2025-03-20
Ихэр охид “Шилдэг довтлогч”-оор шалгарлаа
Эмэгтэйчүүдийн лигийн 13 хүртэлх насныхны ангиллын тэмцээн хаалтаа хийв.Долоон баг оролцсоноос Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Шонхор” багийнхан түрүүлж, алтан цом өргөлөө.
2025-03-20
Сонгомол бөхийн төрөлд гурван тамирчин зодоглох нь
Монголын чөлөөт бөхийн холбооноос сонгомол бөхийн төрлийг хөгжүүлэх бодлогын хүрээд УАШТ зохион байгуулан, олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулж, гадаадад хамтарсан бэлтгэл хийлгэдэг. Тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Болд Биеийн тамир, спортын улсын хороотой өнгөрсөн жилээс хамтран сонгомол бөхийн шигшээ багийг олимпын зургаан жинд бүрдүүлсэн.
2025-03-20
Монголын тамирчид хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Москва хотод болсон 18-35 насныхны олон улсын оюутан залуусын аварга шалгаруулах мас-рестлингийн (модон барилдаан) тэмцээнд 18 орны 150 гаруй тамирчин найман жинд өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
2025-03-19
Ц.Солонго хүрэл медаль хүртэв
Вьетнам улсад эхэлсэн “Biwase cup-2025” эмэгтэйчүүдийн дугуйн олон өдрийн тэмцээнд Монголын тамирчид ахлагч Э.Алтан-Очирын удирдлагад хурд сорьж байна. Дээрх уралдааны IV гараанд (164 км) ОУХМ Ц.Солонго хүрэл медаль хүртэв.
2025-03-18
Монголын баг Туринаас 20 медальтай ирэх нь
Италийн Турин хотод болсон тусгай олимпын өвлийн наадамд оролцсон Монголын баг 103 орны 1500 тамирчинтай спортын найман төрлөөс зургаад нь өрсөлдөж, шагналын буухиатай өндөрлүүллээ.
2025-03-17
Азийн наадмын хөтөлбөрт багтаажээ
Азийн олимпын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар холимог тулааныг “Айчи-Нагоя-2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ. Ирэх жилийн есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах 20 дахь удаагийн наадамд тус спортын тулаанчид эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн хоёр жингийн ангилалд өрсөлдөхөөр болсон.
2025-03-16
“Арсенал”-ыг аврах довтлогч хэн бэ
“Арсенал” баг энэ улиралд Премьер лигт түрүүлэх боломжоо бараг алдаад буй ч үүнийг дасгалжуулагч М.Артета хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. Одоогоор “Ливерпуль” тэднээс нэг тоглолт илүү, 15 онооны давуутайгаар лигийг тэргүүлж байгаа бөгөөд энэ зөрүүг багасгах найдвар тун бага юм. Үүний нэг гол шалтгаан нь “Арсенал”-ын тааруу довтолгоо билээ.
2025-03-15
Ш.Гомбодорж онооны жагсаалтыг тэргүүлж байна
Энэ оны эхний хоёр уралдаанд оролцсон тамирчдаас 23 нь оноо авч, 16 нь жагсаалтыг тэргүүлж байна. “Автохим мастер кросс” уралдааны дараа оноог тэргүүлж байсан 35 дугаартай Х.Улам-Өрнөх хоёр байр ухарсан.
2025-03-15
А.Оюун-Эрдэнэ: Надад амжилт авчирсан дугуйндаа их хайртай
“Road Мongolia” клубийн тамирчин, ОУХМ А.Оюун-Эрдэнэ 2019 оноос дугуйтай нөхөрлөж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн. Тэрбээр өмнөх жил нь триатлоны УАШТ-ий Try-Tri ангилалд алтан медаль хүртэж, 2019, 2024 онд дуатлоны улсын аваргаар шалгарч байв.
2025-03-15