Нийслэлд 15 хэм дулаан байна
Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно.
2025-09-30
Монгол Улсын хэмжээнд 180 гаруй сэтгэцийн эмч ажиллаж байна
“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2025.09.29) болж байна. Дөрөв дэх удаагийн хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд;
2025-09-29
Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар чиглэлээр явсан талаар одоогоор мэдээлэлгүй байна гэв
Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар маршрут чиглэлээр явсан одоогоор миний хувьд мэдээлэлгүй байна. Тодорхой чиглэл бүхий албан хаагч нар ахлан ажилласан. Дээрх ажиллагаанд нутгийн иргэд болон бусад төрийн чиг үүрэг бүхий албан хаагч нар оролцсон. Яг эрэн хайх ажиллагаа болон нас барсан шалтгаан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дараа тодорхой болох байх. Тухайн үед нь мэдээлэл өгвөл зохимжтой" гэв.
2025-09-25
Хоёр настай хүүгийн цогцсыг олжээ
Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийг ажиллагаа үргэлжилж байна. Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын мэргэжлийн анги, төрийн албан хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүхэд алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газарт зохион байгуулж байна.
2025-09-25
Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр, "МАН-д хагарал байгаа нь үнэн. Би 8 жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах явцад ийм хагарал үүсээгүй. Гэтэл Я.Содбаатар нарийн бичгийн дарга болоод ийм байдал үүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар энэ ажлыг хийж байна. Тэд хууль хүчний байгууллагыг ашиглан, дарангуйлал тогтоох гэж байна.
2025-09-25
Увс аймгийн Давст суманд газар хөдөллөө
Увс аймгийн Давст сумын нутагт өнөөдөр /2025.09.25/ өглөө газар хөдөлсөн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, газар хөдлөлт өглөө 09:55 цагт болсон бөгөөд 4.5 магнитудын хүчтэй байжээ.
2025-09-25
Нийслэлд 18 хэм дулаан байна
Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-09-25
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Энэхүү зөвлөмж нь төрийн шийдвэр гаргах явц, бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх бүх түвшинд технологийг тэргүүнд тавьж, цаасан шат дамжлагаас татгалзан, төрийн бүх шатанд “Цахимаар түрүүнд (Digital First)” уриалгыг хэрэгжүүлж, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой.
2025-09-24
Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгчээ
Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтэц, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлж буй. Тодруулбал, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна.
2025-09-24
Нэн ховор амьтны жагссалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнажээ
Монгол орны нэн ховор амьтны жагссалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнажээ. Тодруулбал, Цагдаагийн албанаас энэ оны 08 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн Нэн ховор амьтны жагсаалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнаж бусдад зарж борлуулсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаа
2025-09-24
Хагас коксон шахмал түлшийг нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана
2025-2026 оны галлагааны улиралд нийслэлд 40 орчим мянган тонн мидлинг буюу сайжруулсан шахмал түлш, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 350 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Хагас коксон шахмал түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд нэг шуудай нь 5000 төгрөгөөр худалдаална.
2025-09-24
Самарт явсан 46 настай эмэгтэй сураггүй алга болжээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт иргэн Э нь самарт явж байгаад сураггүй алга болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан.
2025-09-24