Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
2025-12-02
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудал - Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл - “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Томуу, томуу төст өвчний эсрэг авах арга хэмжээ/ - Зарим төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын дүн - Бусад
2025-11-28
П.Наранбаяр: Ирэх даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ
Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нийслэлд ханиад томууны дэгдэлт их байгаатай холбоотойогоор ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Харин 6-9 дүгээр анги, үүний дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ. 16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.
2025-11-27
П.Наранбаяр: Шаардлагатай үед хэсэгчилсэн байдлаар хичээлийг цахимд шилжүүлнэ
Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид ханиад томууны дэгдэлтийг тооцож, улирлын бүтцийг хийсэн. Өнгөрсөн жил энэ бүтцийнхээ дагуу сургууль амарч, ямар нэгэн байдлаар цахим хэлбэрт шилжилгүйгээр танхимаар хичээлсэн. Энэ бол сүүлийн 10 жил байгаагүй үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр бид энэ жил хэсэгчилсэн байдлаар зохицуулах боломжтой гэж үзэж, судалгаа хийж байна.
2025-11-25