Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид ханиад томууны дэгдэлтийг тооцож, улирлын бүтцийг хийсэн. Өнгөрсөн жил энэ бүтцийнхээ дагуу сургууль амарч, ямар нэгэн байдлаар цахим хэлбэрт шилжилгүйгээр танхимаар хичээлсэн. Энэ бол сүүлийн 10 жил байгаагүй үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр бид энэ жил хэсэгчилсэн байдлаар зохицуулах боломжтой гэж үзэж, судалгаа хийж байна.
Мөн бага ангийн сурагчид ирэх сарын 15-наас 41 хоног амарна. Энэ амралтаар идэр есийн хүйтэн эхэлж, агаарын бохирдол улам ихсэх, ханиад томууны идэвхжилт ихсэх гэх мэт олон зүйлийг тооцоолон амрааж байна. Ийм тооцооллыг хийсэн байхад хичээлийн амралтыг 14 хоногоор наашлуулах гэдэг бол хэцүү. Харин шаардлагатай үед хэсэгчилсэн байдлаар хичээлийг цахимд шилжүүлэх ажлыг хийнэ" гэх мэдээллийг өглөө.