Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нийслэлд ханиад томууны дэгдэлт их байгаатай холбоотойогоор ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Харин 6-9 дүгээр анги, үүний дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ. 16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэвийн хичээллэнэ. Учир нь цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно. Энэ шийдвэр нь Монгол Улс даяар хэрэгжихгүй, зөвхөн нийслэлийн хамгийн өндөр тархалттай байгаа төвийн зургаан дүүргийн хэмжээнд, алаг цоог дэгдэлттэй газруудад чиглэж байна" гэх мэдээллийг өглөө.