ТЭЗҮ хэмээх захиалгат “зохиол”
Манай төр засаг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах компанийг сонгон шалгаруулах, тэдний хийсэн судалгаа, тооцооллыг “алх цохиж” батлах нөр их ажлын доороос толгой өндийх сөхөөгүй байна. 2010 оноос өмнө бол Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүд, агентлагийн дарга нартайгаа томоохон төсөл, хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг гардан хийх гэж зүдэрдэг, бичиг цаасны ажилд “умбан шумбан” оролцдог байж. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан төдийгүй эдийн засагч, судлаачдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж ирсэн бөгөөд эцэстээ даахгүй нохой булуу хураахын үлгэрээр төр мэдэхгүй, чадахгүйн үнэнд гүйцэгдээд ирмэгц арга буюу оролцоогоо хязгаарлажээ.
2025-08-13
Нийслэлд 19 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн өвөр говиор 29-34 хэм, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2025-08-13
Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын баганууд, барилга хооронд дамжин татагдсан кабелиудыг цэгцлэх, буулгаж худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар ярилцлаа.
2025-08-12
Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо
2025 оны 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй болгож байна. Тодруулбал, Нээлтийн өдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 12-нд 15:00 цагт хаалгаа нээж, иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой. Харин 8 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авна.
2025-08-12
Улаанбурхан өвчнөөр 13284 иргэн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ.
2025-08-12
Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шийдвэр гаргасан ч хугацаанаас нь өмнө суллажээ
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шийдвэр гаргасан ч хугацаанаас нь өмнө суллажээ. Тодруулбал, " Ц.Санжаачойпэлийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан ч эмнэлгийн тусламж авах шаардлагатай хэмээн 16 хоног хоригдоод суллагдсан байна. Биед нь хөнгөн хохирол учирсан, эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэж ийнхүү суллагдсан аж.
2025-08-12
Нийслэлд 17 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
2025-08-12
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ
Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнөөдөр ажиллалаа.
2025-08-11
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос 2025 оны долдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. Тодруулбал, 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 5.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 6.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.8 хувиар тус тус өсжээ.
2025-08-11
Нийслэлд өдөртөө 18 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
2025-08-11