Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
Нийслэлийн нийтийн тээврийн газраас гурван чиглэлд шөнийн автобусыг үйлчилгээнд явуулж байна. Тодруулбал, Шөнийн автобус ажлын өдөр 22:15-01:15 цаг хүртэл, амралтын өдөр 23:00-01:50 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа аж.
2025-10-28
ЗАСГИЙН ГАЗАР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.
2025-10-28
Х.Ганхуяг: Хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөрийн /2025.10.27/ хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг " Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган болон нийт долоон байнгын хороогоор төсвийн хэлэлцүүлгүүд болсон. УИХ-ын гишүүдээс нийт 115 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 76 санал дэмжигдэж, 39 санал дэмжигдээгүй байна. Эдгээрийн дотор урсгал зардалтай холбоотой 32, Нийгмийн даатгалын сантай холбоотой 4, НҮБ-ын хурлын зардалтай холбоотой 5 санал тус тус орсон байна. Эдгээр саналуудыг тоймлоод үзвэл багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас 2 хувиар танах, тэтгэврийг 10 хувиар нэмэх гэх мэт саналууд гарч хураагдсан.
2025-10-27
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татжээ
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр нийгмийн сүлжээнд "Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй" гэж бичсэн байна.
2025-10-27
Нийслэлээс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар сайтаар санал авч эхэллээ. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
2025-10-24
Өвлийн цагийн хуваарьт шилжих асуудлыг хэлэлцээгүй гэв
Өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд “Энэ сарын 25-26-нд шилжих шөнө улс орон даяар өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Энэ талаар Засгийн газрын холбогдох албанаас тодруулахад "Дээрх мэдээлэл нь худлаа. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй" гэж тайлбарлалаа.
2025-10-24