18-р зууны эхээр Их Британийн нийслэл Лондонгийн хүн ам хагас сая байв. Энэ бол Европын хамгийн том хотуудын нэг мөн хамгийн бохир суурин байлаа. Тухайн үед Лондонгийн оршин суугчид бохир усаа (тэр дотор ялгадастай) гудамжинд хаядаг байжээ. Тус хотын ихэнх өргөн нарийн гудамж бохир, заваан, өмхий байсан гэдэг. Яг тэр жилүүдэд Японы нийслэл Эдо буюу одоогийн Токио хотын хүн ам сая даваад байж. Лондонгийнхоос хоёр дахин их оршин суугчидтай Эдо дэлхийн хамгийн цэвэрхэн хотуудын нэг байжээ. Нууц нь юу байсан юм бол? Орон нутгийн амьдралын хэв маяг манай соёл иргэншлийг хэрхэн өөрчилсөн тухай танд өгүүлье.
Япон орны ялгадасын соёлын түүх
Японы нийслэл Эдо гэж нэрлэгдэж байх үед буюу бараг гурван зуун жилийн тэртээ хотын оршин суугчид ялгадсыг олзуурхан худалдаж авдаг байв.
Япончуудын хүнсний гол бүтээгдэхүүн нь арвай, шар будаа, амтат төмс зэрэг хөдөө аж ахуйн үр тариа байжээ. Хүн ам их тусам төдий хэмжээний тариалангийн талбайг шаардлагатай. Дээрээс нь хөрсийг байнга бордох хэрэгтэй. Тиймээс япончууд 17-р зуунаас эхлэн хүний ялгадсыг бордоо болгон ашигладаг байв.
Ялгадас цуглуулагчид
Бордоо цуглуулдаг хүмүүсийг “Шөнийн хүмүүс” гэдэг байжээ. Тэд эхлээд бохирын нүхэн дэх ялгадасыг авахын тулд гэрийн эздэд будаа, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнийг санал болгодог байсан бол аажмаар солилцооны хэлбэр бэлэн мөнгө болон хувирчээ. Ялгадасын томоохон экспортлогчдын нэг бол Осака хотын боомт байсан гэдэг.
"Шөнийн хүмүүсийн" цуглуулсан ялгадас-бордоог "фуне ики" буюу хөлөг онгоцоор ирсэн хүмүүс аваад Японы бусад хот руу хүргэнэ. Тэнд "фуне ики" нар бордоогоо өөр юмаар сольж эсвэл зардаг байв.
Өтгөний төрлүүд ба хамгийн бага үнэлэгддэг ялгадас.
Ялгадас цуглуулагчид бордооны үнийг бууруулахгүйн тулд өөрсдийн үйлдвэрчний эвлэлийг хүртэл байгуулжээ. Харин улсаас “барааг” чийгнээс хэрхэн хамгаалах талаар хүн амдаа зааварчилгаа өгсөн байж. Бохирыг зэрэглэлд хуваадаг байсан бөгөөд үүнээс өртөг нь хамаарна.
Хамгийн муу чанартай бордоо хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн ялгадас. Учир нь шим тэжээл муу гэж үздэг. Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мөн язгууртнууд эсвэл баян самурай гэр бүлийн ялгадас онцгой үнэд хүрдэг байжээ.
Өтгөний зах зээлийн луйварчид
Ялгадасын зах дээр луйварчид их байсан гэдэг. Зальтай худалдаачид муу “барааг” илүү чанартай болгохын тулд ус болон бусад хог хаягдал ашиглана.
"Эвгүй үнэртэй" бизнесийн хөгжил
Нямбай япончууд өөрсдийнх нь үзэж буйгаар бохироос олсон орлогыг шударгаар хувиарлахыг хичээдэг байв. Тухайлбал байрны эзэд түрээслэгчдэд тавьдаг шаардлагын нэг нь ч тэдний ялгадсыг өөрсдийн өмч болгоно . Түүгээр ч барахгүй худалдааны орлого нь түрээсийн төлбөрөөс нэг хагасаас хоёр дахин их байжээ.
Ялгадас цуглуулах ийм системээр Японы хотуудын суваг, гудамжууд нь гэгээрсэн Европтой зүйрлэшгүй цэвэрхэн байв. Нийтийн бие засах газар ч олон хүн бүрт хүрэлцээтэй байсан. Үүний зэрэгцээ мухар сүсэгтэй япончууд жорлонд айдастай бас хүндэтгэлтэй ханддаг байв.
"Эртний уламжлалт Японд бие засах газар бол аюултай газар гэж тооцогддог байжээ. Муу барьсан бие засах нүхэнд хүмүүс санамсаргүйгээр унах нь цөөн биш. Бохирын нүхэнд унасан хүн нэрээ солих ёстой гэсэн дом байдаг. Эс тэгвээс эдгээр ялгадас насан туршдаа түүнийг дагана хэмээн үзнэ.
Жорлон ба түүний бурхан
Эртний япончууд Фуру ну ками гэдэг жорлонгийн бурханд хүртэл итгэдэг байсан бөгөөд түүнд эрүүл мэнд, сайн ургацын төлөө залбирдаг байв. Энгийн хүмүүс түүний эргэн тойрны цэвэр байдлыг сайтар хянаж, хүж, цэцэг, будаа, дарсаар бурханыг тайвшруулана.
Жишээ нь, та ариун цэврийн өрөөний бурханд зохих ёсоор хандвал, тухайлбал, жорлонд орохоосоо өмнө мөргөж, мөн зарим бүс нутагт энэ бурхныг сэрэмжлүүлэхгүйн тулд жорлонд орохоосоо өмнө хоолойгоо засах хэрэгтэй гэж үздэг бол танд ажилтанд сайн сайхныг авчрах болно хэмээн итгэдэг аж.
Японд хүний ялгадасын худалдаа 20-р зууны хоёрдугаар хагаст буюу химийн бордоо олноор үйлдвэрлэж эхэлсэн үеэс л буурчээ. Гэвч наран орны хүмүүс өнөөг хүртэл ариун цэврийн өрөөнд хүндэтгэлтэй хандсаар ирсэн.
Орчин үеийн япончуудын бие засах газарт хандах хандлага
Токиод жорлонгийн түүхийн музей хүртэл бий. Хамгийн эртнийх нь 14-р зуунд хамаарах таван жорлонг соёлын өвд бүртгэжээ. Мөн Японд 40 жилийн өмнө "Жорлонгийн нийгэмлэг" бий болж, жил бүр шилдэг нийтийн бие засах газрын уралдааныг зохион байгуулдаг аж.
"Японд олон алдартай, чинээлэг хүмүүс жорлонгоо тогтмол цэвэрлэдэг. Фэн Шуйгийн ертөнцөд энэ нь аз авчирдаг гэсэн итгэл үнэмшил байдаг. Хэрэв та жорлонгоо ойр ойрхон цэвэрлэхийг хүсч байвал таны оюун ухаан ч бас цэвэрлэгдэж, таны сайн сайхан улам бадрана" гэж нэгэн сургуулийн багш цахим хуудсаараа ярьсан байна.
Японы орчин үеийн жорлон нь өндөр технологийн үзэсгэлэн юм.
Бие засах газар нь хяналтын самбараар тоноглогдсон бөгөөд автоматаар угаах, бүлээн ус, хатаагч асаах, тагийг нь онгойлгох, хаах үйлдэлтэй.
Японы шинэ үеийн супер жорлон нь хэрэглэгчийг хурууны хээгээр бүртгэж, биеийн температур, цусны даралтыг хэмжиж, шинжилгээ өгөх боломжтой бөгөөд үр дүн нь тусгай дэлгэц дээр шууд гарч ирдэг байна.