
Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш найман жилийн дараа Холливудын кино урлагийн ертөнцөд эргэн иржээ. Энэ талаар “The Sun” сонин эх сурвалжуудыг тулгуурлан мэдээлэв.
Сонинд бичснээр, Сассексийн гүнгийн авхай 11-р сарын 5-нд Калифорни мужийн Пасадена хотод "Close Personal Friends" (Дотнын андууд) киноны зураг авалтад оролцож байхыг харжээ. Кинонд мөн Бри Ларсон, Лили Коллинз, Жек Куэйд, Хенри Голдинг нар тоглосон байна. Amazon MGM Studios-ийн уг бүтээл нь хоёр хосын түүхийг өгүүлдэг.
"Энэ бол Меганы хувьд чухал мөч бөгөөд түүнийг үнэхээр хайртай дуртай зүйлдээ эргэн ирснийг бэлгэдэа аж. Меганд маш их санал ирж байсан ч эл бүтээл түүний санаанд таарсан бололтой" гэж кино студийн эх сурвалж сонинд ярьжээ.
"Мэдээжийн хэрэг, ханхүү Харри түүнийг дэмжиж, зүгээр л дуртай зүйлээ хийгээсэй гэж хүсдэг" гэж эх сурвалж нэмж хэлэв.
Меган "Suits" цуврал (2011-2019), "Remember Me" (2010), "Horrible Bosses" (2011) кинонуудын ачаар олонд танигдсан. Тэрээр ханхүү Харритай хуримлахаасаа өмнөхөн 2017 онд зодог тайлсан юм.