“Хөөх малчид чинь баяжчихсан. Айл болгон нарны хавтантай, хөлдөөгчтэй, зурагттай болсон. Үнэтэй гар утсаараа интернэтээр аялчихна, ачааны, суудлын ч автомашинтай, зарим нь туслах малчидтай. Мах ийм үнэтэй байхад арга ч үгүй байх. Тэгээд ч малчдын нийгмийн даатгалыг улсаас төлж, хүү багатай зээл олгодог гээ биз дээ” хэмээн нэг эрхэм ярив. Өөр нэгэн “Ардчилсан хувьсгал гарахаас өмнө монголчуудыг 20 сая малтай болцгоо гэж тухайн үеийн ЗХУын дарга нар шавдуулдаг байж. Мал маллуулахын тулд хүмүүсийг нутаг зааж, найм төгссөн хүүхдүүдийг анги ангиар нь илгээлтийн эзэн болгосон ч малын тоо гавьтай өсөөгүй. Гэтэл малыг хувьчлаад л тоо нь огцом нэмэгдсэн. Иргэд хувийн хөрөнгийн үнэ цэнийг ойлгож өдгөө малын тоо 60 орчим саяд хүрсэн. 3.5 сая иргэн, 200 000 малчин өрхтэй манай орны хувьд энэ бол маш том тоо. Малчид тэр хэрээр баян, бийлэгжүү болсон байх. Кг ноолуур 100 000, кг үхрийн мах 30 000 давсан нь үүний баталгаа биш үү” гэлээ.
Малын гаралтай түүхий эд, ялангуяа ноо луур, махны үнэ өсөх тусам бид малч дын амьжиргааг сайжирсан, орлого нь нэмэгдсэн гэж боддог. Бас сүүлийн үеийн тех нологийн хөгжлийг дагалдан улс орны аль ч өнцөг буланд гар утас барьж, интернэт хэ рэг лэх хүмүүсийн тоо өссөн. Хүмүүс рийл бич лэ гийнхээ тусламжтайгаар амьдралынхаа аль болох давуу тал, сайхныг харуулах нь нэмэгдсэн уч раас малчдын хөдөлмөрийг, мал аж ахуйн аж лыг бодит байдлаас нь хялбаршуулж ойлгох, хэт гоёмсогоор харах хандлагатай болсон мэт. Зүй нь хүний амьдралын чанарыг ахуй хангамж, эдэлж хэрэглэж буй зүйлээс нь гадна эрүүл, урт насалж буй, эсэхээр нь хэмжинэ. Мөн олж буй орлого нь зарцуулж буй цаг, хөдөлмөртэй нь дүйдэг, хөдөлмөрийн хөлс нь амьжиргаанд нь хүрэлцдэг байдлаар мөн хэмжиж болно. Түүнч лэн хоногийн 24 цаг ажиллаад байдаггүй, чөлөөт цагтай, ажил, амьдралын зөв хэмнэлтэй, ам рах хугацаатай, өөрийн бие, сэтгэлийн эрүүл мэндэд анхаарч чаддаг байвал зохино. Мал аж ахуйг бие даасан салбар гэж авч үзвэл хүний нөөц нь байнга сэлбэгддэг, туршлагатай ажиллах хүч болон шинэ залуу хүмүүсийнх нь харьцаа тэнцвэртэй байх зэрэг олон зүй тогтол байх учиртай. Тэгвэл эдгээр нь монгол малчдын амьдралд алга. Тодруулбал, өдгөө мал маллах хүний тоо улам багассаар байна. Малчдад эзлэх ахмад настан, бас залуусын тоо ч цөөрч буй аж. 1995 онд нийт малчин дунд 60аас дээш насныхан 69 900 байж 17.9 хувийг бүрдүүлж байсан бол өн гөрсөн жил 42 400 болж 13.5 хувьд хүрчээ. Түүнч лэн 2025 онд орон нутагт мал маллаж буй иргэд дунд 1534 насныхан 76 800 буюу 22.4 хувийг нь эзэлсэн нь таван жилд 6600 орчмоор буурсан дүн юм. Өөрөөр хэлбэл, малчид дунд залуус, хөгшчүүлийн эзлэх тоо байнга буурч, аж ахуй эрхлэхэд улам хүндрэлтэй болсныг хэлэх хүн олон байна.
“ГУРВАН БАГТ 30-40 ӨРХ Л БАЙНА”
Мал маллах яагаад ийм хүнд, за луус нь зугт сан, хөгшид нь халширсан хэцүү сал бар болов. Үүнд олон шалтгаан бий байх. Хамгийн түрүүнд малын гаралтай түүхий эд мах, ноолуураас бусад нь ямар ч үнэ цэнгүй бай гаад оршино. Уг нь малын амьсгалаас бус дыг ашигладаг гэж монголчууд ярьдаг. Одоо бол ноос, арьс, шир, дайвар бүтээгдэхүүн нь бараг үнэгүй. 500 малтай айл байгаад ч тэр малын мах, ноолуураас бусад бүтээгдэхүүнийг зарж олигтой ашиг олж чадахгүй учраас өвс, тэжээл, мал эмнэлэг, тээврийн зардалд ор ло гоо зарцуулаад дуусна. Өөрөөр хэлбэл, малын тоо нь тухайн сүргээс олох цэвэр ашгийг тодор хой лохгүй, магадгүй илүү их зардал гаргах нөхцөл болчихсон хэрэг. Малын тоо өсөхийн хэрээр бэлчээрийн даац буурна. Бэлчээрийн даац хэтрэх нь нэг малаас авах ашиг шимийг багасгана. Нэг малаас авах ашиг муу байх нь эргүүлээд жилийн дундаж ор лого бага байх нөхцөл болно. Ийм цикл хэл бэрийн бэрхшээл үүссэн учраас малчдын амь жир гаа дорой, өр зээл ихтэй байгаа хэрэг.
Мөн нийт малчны 62 орчим хувь нь 200 хүртэлх малтай гэсэн статистик бий. Энэ нь амьжиргааны дунджаас доогуур түвшин бөгөөд хоёр идэхгүй, хоосон хонохгүй дөнгөн данган аж ахуйгаа хөтөлж буй хэрэг юм. Энэ талаар ГовьАлтай аймгийн Алтай сумын малчин “Манайх 500 орчим малтай, дөрвөн ам бүлтэй. Уг нь малын тоогоор багтаа дээгүүрт ордог. Малчид улам цөөрч, төв суурин газар бараадах болсон энэ үед манайх олон малтайдаа орно шүү. Гэхдээ идэшний үеэр хэдэн хонь, ганц хоёр үхэр, хавар ноолуур зарж л мөнгөтэй болдог тогтмол орлого байхгүй. Өнгөрсөн сард хоёр үхрийг нийт 4.3 сая төгрөгөөр зарлаа. Таван хонийг 300 000400 000 төгрөгөөр борлуулж, нийт зургаан сая гаруй төгрөгтэй болсон. Охин маань аймгийн төвд байр хөлсөлж амьдардаг. Түүндээ байрны түрээс, зардалд нь нэмэрлэх зорилгоор 3.5 сая төгрөг шилжүүлсэн. Өвлийн бэлт гэл хийх, өвс, тэжээл базаахад үлдсэнийг нь зарцуулна. Бас шатахуун, гурил, будаа, эл сэн чихэр гээд өргөн хэрэглээний барааны үнэ өс сөн. Олсон хэдээ зөв зарцуулахгүй бол хэ цүү хэн л байна.
Амралт, сувилалд би явж үзээгүй, эхнэр маань төгсөлтийн ойгоороо Эрээн л гарч үзсэн” гэв.
Тэгвэл Ховд аймгийн Дуут сумын нэгэн мал чин “Мал маллаад амьдрал нь дээрдэх гүй гээс л мал чид цөөрч буй. Уг нь орчин үед хот, хөдөөгийн ялгаа арилсан. Мал чид мэдээллийг шуурхай авдаг, аймгийн төвүүд сумдтайгаа зас мал замаар холбогдсон, онлайн дэлгүүрээс бараагаа захиалаад авчихаж болдог гээд давуу тал их болсон. Бүр дээр үеийг байг гэхэд 10 аад жи лийн өмнө нэг багт 6070 айл амьдардаг байлаа. Одоо бол манай гурван багт нийлээд 3040 өрх л байна. Дуут, Мөнххайрхан чинь сарлагийн нутаг. Гэтэл бараг сарлаггүй боллоо. Учир нь цаг агаарын бэрхшээл, цас зудны улмаас сарлаг маллахад улам бэрх шээл тэй болж, айлууд үх рээ зараад, төв суурин бараадчихсан. Залуу мал чид байхгүй, тэтгэврийн насны, тэтгэвэрт гарах дөхсөн хэдэн улс л хөдөө бий. Дуут нь аймгийн төвөөс 70 км зайтай, засмал зам тай холбогдоогүй ганц хоёр сумын нэг. Замын энхэл донхол бэрхшээлээс шалтгаалж аймаг, сум хооронд 23 цаг зорчдог. Энэ нь ч хүмүүс цөөрөх шалтгаан болж буй байх. Уг нь өндөр уулсын орон, сарлагийн нутаг. Уулархаг бүс учраас өвс бэлчээр нь тачирхан ч шимтэй, амтлаг. Тиймээс сарлагийн өрөм нь гурван хуруу зузаан тогтдог, будаг шиг өтгөн сүүтэй, уулын хярд хатаасан часхийсэн гоё борцтой газар. Ийм онцлог цагаан идээ, борцоор бизнес хийж, малчдын орлого хамаагүй сайн байж болох ч, анхан шатны үйлвдэр, мах бэлтгэх цех, цагаан идээний тасаг аль аль нь байхгүй. Хүмүүс ч нутагтаа амьдрахаас зайлсхийдэг болж. Энэ байдлаараа бол ирэх 10 жилд сум, орон нутаг хүнгүй болох байх. Малчдын амьжиргааг дэмж сэн төрийн нэгдсэн бодлого гаргаж, арга хэм жээ авахгүй бол малчингүй болно. Мал аж ахуйн орон гэчихээд малчингүй бол ямар олиг байх вэ. Манай үеийнхэн (60 гаруй насныхан) ч яах вэ “унаад өгнө”. Хойч үе маань яадаг шүү юм бол” хэмээн бухимдангуй ярьсан.
Хөдөө аж ахуйн салбар хөгжингүй, орон ну тагт хүн зон олон, малчид, мал бүхий иргэд сай хан амьдардаг байхад хотынхон чухал үүрэгтэй. Учир нь Монгол Улс малын гаралтай түүхий эдээрээ нэмүү өртөг шингээсэн, үнэ цэнтэй бү тээг дэхүүн үйлдвэрлэдэг болоход, төр засаг, нийслэлийнхэн анхаарлаа хандуулах учиртай юм. Боловсруулах үйлдвэр барьж, ложистикийн төв байгуулж, мал, мах, түүхий эдийг эдийн зас гийн эргэлтэд оруулж, үнэ цэнийг нь сайж руу лах нь төрийн албаныхан, төв суурин газ рын ком паниудын хийх ажил. Технологийг, үйлдвэр лэ лийг мэргэжилтнүүд хөгжүүлж, тэдгээрт нь малчид түүхий эдээ нийлүүлж кластерийн зарч маар хөгжвөл зохино.

ЗЭЭЛ ОЛГООД Ч ҮР ДҮН БАГАТАЙ САЛБАР
Хэрэв малын гаралтай бүх түүхий эдийн үнэ өндөр байдаг сан бол зөвхөн ноолуур авах гэж ямааг, мах бэлтгэх гэж хонийг өсгөөд байх гүй, тоо толгойг нь хянах боломжтой. Тоо нь зо хис той байвал бэлчээрийн доройтол буурч, малын жин, түүхий эдийн гарц сайжирч, нэг жээс авах орлого өснө. Тиймээс малчдын амь жир гааг сайжруулахын тулд олон талт ажил хийх нь чухал. Эхний ээлжид малын үүлдэр угсаа, эрүүл мэндийг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр нэг малаас авах ашиг өсөж, эрүүл сүрэг бий болно. Хоёр дугаарт, мах, мал, арьс, шир, ноос, ноолуур зэргийг до тоод доо бүрэн боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн, экспортлох юм. Уг нь эл зорилгоор Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байгаа ч манай орны хувьд аль ч түүхий эдээр нь импортын “хольцгүй” бараа, бүтээгдэхүүн хийж чаддаггүй. Сүүлийн 20 жилд хөдөө аж ахуйн салбарт зургаан их наяд орчим төгрөгийн зээл, тусламж олгосон ч үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч шалихгүй, ажиллах хүч буурсаар ирсэн. Мөн малчдын түү хий эд, бүтээгдэхүүнийг нэгтгэн худалдан авах, анхан шатны боловсруулалт хийх, ан ги лах, хадгалах цэг, цехийн тоог олшруулж, аймаг бүрд байгуулбал сайн. Мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах, сүргийн эрүүл мэндэд онцгой анхаарах, мал эмнэлгийн салбаруудыг зах зээлийн зарчмаар нь хөгжүүлэх, эмч болон бусад мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бод ло гоор анхаарах шаардлагатай. Эдгээрийг шат дараатай, эмх цэгцтэй нямбай хийж байж бид олон малтай, түүнийхээ хэрээр орлого ашиг их олдог, малчдын хөдөлмөр нь бодитоор үнэ лэгд дэг, чанартай амьдардаг иргэдтэй бол но гэсэн үг. Мөн мал аж ахуйн салбарт хэ рэг жүүлж буй төсөл, хөтөлбөр бүрийн “эцсийг үздэг”, төрийн албаны залгамж чанараар ханддаг байхгүй бол “Шинэ хоршоо”, “Нутагтаа эзэн Монгол”, “Ца гаан алт” гэсэн сүржин нэртэй хө төл бөрийн үр дүн бага, зарцуулсан хөрөнгө ихсээд өнгөрөх магадлалтай.
Сонирхуулахад, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн болон амьд малын экспортын хэмжээ, орлогоор АНУ, Бразил нь дэлхийд тэргүүлдэг аж. Тус ул сууд нь үхэр болон гахайн мах, цагаан идээний борлуулалтаас өндөр орлого олдог, хөрөнгөлөг фермер, хөдөө аж ахуйн чиглэлийн компаниуд олонтой гэнэ. Ялангуяа Бразил үхрийн мах ны борлуулалтаас жил бүр олон тэрбум ам.дол ларын орлого олдог, үхрийн эрүүл мэнд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж. Мөн Нидерланд, Франц, Герман зэрэг нь мал аж ахуйгаа технологийн дэвшилтэй хослуулан хөгжүүлж, үхрийн мах, дээд зэрэглэлийн сүү, бяслаг зэргээрээ олон улсад танигджээ. Харин Австрали, Шинэ Зеланд нь дэлхийн зах зээлд өндөр чанартай хонины мах, хонины ноос, ноо сон бүтээгдэхүүнэээр алдаршсан бөгөөд эд гээр улсын томоохон фермер, малчид нь дунд жаас дээгүүр орлоготой, чинээлэг дав хар гад тооцогддог. Фермүүдэд нь бүрэн автоматжсан, ухаалаг технологи, хиймэл оюун, орчин үеийн тоног төхөөрөмж ашигладаг тул бүтээмж өндөр гэнэ. Засгийн газруудаас нь хөдөө аж ахуйн голлох салбартаа татаас, санхүүгийн дэмжлэг тогт мол үзүүлдэг тул зах зээлийн эрсдэл, түүхий эдийн үнийн савлагаа, ган гачиг зэргээс харьцангуй хамгаалагдсан байдгийн олон улсын хэвлэлүүдэд дурджээ.
С.Дулам