Сонины борлуулалтын 71 хувийг өдөр тутмын хэвлэл эзэлж байна
Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэлөнөөдөр” судалгааны тайлангийн энэ оны эмхэтгэл уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Хэвлэл мэдээллийн салбарын 2024 оны чухал тоон үзүүлэлтүүдээс тоймловол, сонины борлуулалтын тоо жил ирэх тусам аажмаар буурсаар 6 779 415 хүрчээ. Энэ нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад 62 хувиар, таван жилийн өмнөхтэй харьцуулахад 37 хувиар багассан үзүүлэлт юм байна.
2025-06-27
Оюутны универсиад наадамд оролцох тамирчид бэлтгэлээ эхлүүлжээ
ХБНГУ-ын Берлин хотод дэлхийн оюутны спортын 33 дугаар универсиад наадам ирэх сарын 16-24 хүртэл үргэлжилнэ. Тус наадмын тэмцээний салхийг Монголын багаас волейболын эмэгтэй тамирчид хагалж, БНХАУын шигшээтэй Б хэсэгт эхний тоглолтоо өрнүүлэх юм. Берлин хотыг зорих манай тамирчдаас усан сэлэлтийн багийнхан нийслэлд “Кинг таур кинг спорт комплекс”-т, таеквондочид пүмсэ төрөлд анх удаа оролцохоор БНСУ-ын дасгалжуулагчийг урьсан бол ширээний теннисний багийнхан ахлах дасгалжуулагч Д.Цэрэнтогтох, 3x3 сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй, эрэгтэй тоглогчид Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад “Мон-Алтиус” дээд сургуулийн зааланд бэлтгэлээ базааж эхэлсэн.
2025-06-26
Теле камерын нэгдсэн төвийг нээв
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг бүрэн хамруулсан теле камерын хяналтын нэгдсэн төвийг энэ сарын 23-нд нээлээ. Тус төв нь хиймэл оюун ухаанд суурилсан системээр замын хөдөлгөөний зөрчлийг бодит цагийн горимоор илрүүлж, мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн боловсруулах боломжтой юм. Теле хяналтын нэгдсэн болон есөн дүүрэгт байгуулсан дэд төвүүд нь нийслэлийн Засаг даргын харь¬яанд үйл ажиллагаа явуулж, хот даяар нэг цэгээс удирдах боломжтой гэнэ.
2025-06-26
Ус уух хувь
Саяхан Энэтхэгийн Ахмедабад хотоос Лондон орохоор нисэх хөдөлгөөнөө эхэлмэгц унаж сүйрсэн “Air India” компанийн онгоцоор зорчиж байсан 232 үйлчлүүлэгч, багийн 10 гишүүнээс Британийн иргэн Вишвакумар Рамеш ганцаараа амьд үлдсэн юм. Түүнд 11-ийн А буюу 11 дүгээр эгнээний эхний суудал таарсан байв. “Хамгаалах бүсээ тайлмагц ослын үед гарах хаалгыг хөлөөрөө тийрч нээгээд гадагш гулсан гарсан” гэж 40 настай Рамеш унасныхаа дараа Энэтхэгийн Төрийн мэдлийн DDNews хэвлэлийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
2025-06-26
Найман хүн могойд хатгуулж эмчлүүлсний зургаа нь хүүхэд байна
Бамбай хоншоорт болон бусад төрлийнмогойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн сэргийлэх талаар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс өчигдөр мэдээлэл өгөв. Тус эмнэлгийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг “Өнгөрсөн онд могойд хатгуулсан зургаан хүн манай төвд хэвтэн эмчлүүлсэн. Энэ жил найман хүн эмчлүүллээ.
2025-06-26
“Наадмаар хоолны үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгоно”
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тэрбээр “Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим зах, худалдааны төв шиг эмх замбараагүй болдог байсан. Хувь хүн, албан байгууллага гэлтгүй бүгд нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж ирсэн. Харин энэ жил эмх цэгцтэй, зохион байгуулалттай, эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна.
2025-06-26
Зээлийн хүүг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд байнгын хорооны өмнөх хуралдаанд үйл ажиллагааныхаа явцын талаар танилцуулснаа дурдав.
2025-06-26
Б.Чойжилсүрэнгийн компани “UB Palace”-ын газарт зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлжээ
Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB Palace”-ын газрыг “Хурд стандарт” ХХК худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, тус газрыг энэ оны нэгдүгээр сарын 17-нд “Хурд стандарт” ком - панийн нэр дээр шилжүүлжээ. Барилгыг буулгаж, газарт нь “Наадам центр-2” үйлчилгээний төв барина гэх мэдээлэл цахим орчинд тархаад байв. “Хурд стандарт” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн гэр бүлийн хамаарал бүхий компани бөгөөд эцсийн өмчлөгч нь түүний эхнэр Д.Энхгэрэл гэнэ.
2025-06-26
Уралдаанч хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяачид хорих ял оноов
Наадам айсуй энэ өдрүүдэд хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхаарахгүй бол эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар буй. Уяачид хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, стандартад нийцсэн хамгаалалтын хувцас өмсгөөгүйгээс амь, эрүүл мэнд нь хохирвол ялтан болж болзошгүй тохиолдол ч байна.
2025-06-26