ҮХЦ-ийн шийдвэрийг 19.00 цагт танилцуулна
ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны асуулт хариултаар үргэлжилсэн хэлэлцүүлэг дуусаж, зөвлөлдөх ажиллагаанд шилжлээ. Мөн өнөөдрийн Их суудлын хуралдааны шийдвэрийг 19.00 цагт танилцуулахаар болсон байна.
2025-10-22
Цэнэглэж байсан утастайгаа усанд орсноос цахилгаанд цохиулж амиа алджээ
Гар утсаа уртасгагч залгуурт залган цэнэглэж, усанд орсноос болж цахилгаанд цохиулан нас барсан харамсалтай явдал өнгөрсөн ням гарагт Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тус дүүргийн нутаг, “Тэнгис” кинотеатрын ойролцоох нэгэн орон сууцад амьдардаг Д гэх 19 настай эмэгтэй ийм болчимгүй үйлдэл гаргаснаас цаг бусаар амиа алдсан гэнэ.
2025-10-22
Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ
ЭМЯ, СЭМҮТ, салбар дундын байгууллагууд хамтраад “Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулснаа мэдээллээ. Уг төлөвлөгөөг үндэсний хэмжээнд хэлэлцүүлэн, зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, батлуулахад ийнхүү бэлэн болгожээ.
2025-10-22
“Монгол цэрэг 2025”-д BPSF багийнхан илүүрхлээ
Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик буудлагын “Монгол цэрэг 2025” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. 12 дахь удаагийн тэмцээнд эмэгтэй тамирчин олноор оролцсон нь өмнөх жилүүдийнхээс илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болжээ.
2025-10-22
УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хурлыг орхин гарлаа
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганы хуралдаан Дэгийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоохоор хэлэлцэж буй юм. Тэгвэл уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг орхин гарлаа. Тодруулбал, ҮХЦ-ийн хуралдаан нь үндсэн хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр хурлыг гишүүд орхин гарав.
2025-10-22
"Хүйтрээгүй учраас халаалтын хэм бага байгаа”
Нийслэлийн зарим байршилд айл өрхүүд, албан байгууллагын дулааны хангамж муу, хүйтэн байгаа талаар иргэд гомдоллосоор байна. Энэ талаар мөн өвөлжилтийн бэлтгэл ажил, үнэ тарифын асуудлаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхнаас тодрууллаа.
2025-10-22
УНТЭ-ийнхэн элэг шилжүүлэн суулгах 339 дэх мэс заслаа хийлээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 339 дэх хүнд уг нарийн төвөгтэй мэс заслыг хийгээд байна. Он гарснаас хойш 44 дэх хагалгаагаа хийгээд буй нь энэ аж. Өвчтөн 40 настай, B, D вирусний шалтгаант элэгний хатууралтай, түүний төрсөн эгч нь донор болжээ.
2025-10-22
Нийслэлчүүдийн тэн хагас нь түлэх түлшгүйгээс осгож мэдэх нь
Нийслэлийн иргэд шатахууны дарааллаас залгаад шахмал түлш авахаар дугаарлаад тун завгүй. Тэд ядарч туйлдан, хэзээ ирэх нь тодорхойгүй түлшээ хүлээгээд өдөржин, шөнөжин харуулдан зогсоно. Уг нь түлш борлуулах цэгүүдээр дамжуулан нэг өрхөд долоо хоногт долоон шуудай нүүрс олгох зохицуулалттай. Гэвч түлш хүрэлцээгүйн улмаас нэг өрхөд гурван шуудай л нүүрс өгч буй гэнэ.
2025-10-22