“Cумын цэцэрлэгийн хүүхдүүд нүхэн жорлонд бие засаж байна”
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон Архангай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Сэлэнгэ, Увс, Говь-Алтай аймгийн 17 сумд өнгөрсөн сард хяналт шалгалт хийжээ. Энэүеэрээсургуулийн өмнөх боловсролын болон эрүүл мэндийн байгууллагатай холбоотой цөөнгүй зөрчил илрүүлсэн байна.
2025-10-03
Олон улсын А зэрэглэлийн гурван шүүгчтэй болжээ
БНСУ-д үргэлжилж буй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жиү жицүгийн холбооны шигшээ багийн тамирчид оролцохоор Жонжү хотыг зорьсон. Тус тэмцээний эхний өдрийн барилдаанд 14 хүртэлх насныхнаас 40 кг-д Дундговь аймгийн “Харцага” клубийн тамирчин О.Амарболд мөнгөн медаль хүртэж багийнхаа шагналын салхийг хагаллаа.
2025-10-02
Ногоон байгууламж бүхий нийтийн тээврийн гудамжууд байгуулна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, авто замын эрэлтэд нийцсэн сүлжээ бий болгох, түгжрэлийг сааруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд тогтвортой зорчиххөдөлгөөний стратегийг боловсруулж, өчигдөр тайланг танилцууллаа.
2025-10-02
Б.Алтанчимэг Тбилисийн дэвжээнд аваргын төлөө тулалдах нь
Гүржийн Тбилиси хотод эхэлсэн холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсын тамирчид оролцож буй. Тэднээс залуучуудын ангиллын 65.8 кг-ын жинд тив, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Алтанчимэг (“One team клуб”) хагас шигшээд Украины тамирчин Евгения Какамаг III үед гарт өчих мэхээр буулган авч, аваргын төлөө Анголын тулаанч Надир Виеиратай тулалдах нь.
2025-10-02
Афганистан руу Америк санаархах болов
Өнгөрсөн сарын 19-нд “The Wall Street journal” сонинд гарсан нэгэн мэдээлэлд АНУ тодорхой тооны цэргээ Афганистанд дахин байрлуулахаар төлөвлөж буйтухай өгүүлсэн байв. Үнэхээр “Баграм” гэдэг онгоцны буудлыг Дональд Трамп Афганистаны эрх баригч “Талибан” хөдөлгөөнөөс авах гэж санаархаж байгаа бол түүнийг хэрэгжүүлэхгүйн тулд Орос, Хятад улс чадах бүхнээ хийх болно гэж цэргийн шинжээч, “The Long war journal” сонины редактор Билл Рожио мэдэгдсэн байна. Вашингтон авах гэж шимтээд байгаа хуучин Зөвлөлтийн энэхүү Баграм гэдэг нисэх онгоцны бааз 2001 онд НАТО-гийн орнууд Афганистанд дайрч орсны дараа Америкийн цэргийн мэдэлд очжээ.
2025-10-02
Сүхбаатар талбайд барьсан түр байгууламжийг албадан буулгахаар болжээ
СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9-р сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураалгүй өнөөдрийг хүрээд байна. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүллээ.
2025-10-02
Ираны эсрэг хоригоо НҮБ сэргээлээ
Ираны эсрэг тавьсан хоригийг сэргээх хугацааг зургаан сараар хойшлуулах тухай Орос, Хятадын санал болгосон тогтоолоор өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд санал хураалгахад 15 гишүүний ердөө дөрөв (Орос, Хятад, Алжир, Пакистан) нь дэмжиж, ес нь эсэргүүцэж, хоёр нь түдгэлзсэнээр НҮБ-ын хориг бямбаас нямд шилжих шөнө хүчин төгөлдөр болсон байна.
2025-10-02
45 хоногийн сургалтыг 169 хүн төгсөж, 68 нь багшаар ажиллаж байна
Боловсролын сайдын тушааалын дагуу багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтыг улсын хэмжээнд их, дээд найман сургууль явуулах эрхтэй болсон билээ. Үүнээс одоогийн байдлаар МУИС, СУИС сургалтынүйл ажиллагаа явуулаагүй байгаа аж. Харин МУБИС-ийн сургалтын бүртгэл дууссан бөгөөд хичээлээ энэ сарын 15-наас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. “Олон улсын Улаанбаатар их сургууль”-ийн бүртгэл өчигдрөөс эхэлж, энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн “Орхон” их сургуулийнхан өнгөрсөн сарын 25-наас суралцагчдаа бүртгэсэн бөгөөд энэ сарын 20-нд дуусах аж. Сургалтыг 45 хоногийн турш танхимаар явуулах юм.
2025-10-02
Хорт хавдрын үеийн хөлдөөх эмчилгээ нэвтрүүллээ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Ангиографын тасгийнхан хөх, уушги, бөөр, ясны хорт хавдрын үед хийдэг хөлдөөх эмчилгээг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн талаараа мэдээллээ. Хорт хавдар ясанд үсэрхийлсэн тохиолдолд тэсвэрлэхийн аргагүй өвддөг, эмийн эмчилгээнд зовуурь нь тэрбүрнамддаггүй гэнэ. Ийм үед cryoablation хэмэх уг эмчилгээг хийхэд өвдөлтийг бүрэн намдааж чаддаг байна. Улмаар уг эмчилгээний тусламжтайгаар хавдрын ургалтыг зогсоож, цөөнгүй туршлага ч хуримтлуулжээ.
2025-10-02
Хиймэл арьсны судалгаа шинжилгээний чиглэлээр БНСУ-тай хамтрах нь
Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийнхөн БНСУ-ын “Халлим” их сургуулийн эмнэлгийнхэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд түлэгдэлт, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэх гэнэ.
2025-10-02
Кёкүшюзан Д.Батбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Т.Баясгаланг цагаатгав
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-10-02
Нийслэлд 24 хэм дулаан байна
2-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
2025-10-02
Мадагаскарт жагсаалын улмаас 22 хүн нас барав
Мадагаскарын залуус ус, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг эсэргүүцэн өнгөрсөн сарын 25-29-нд жагсаал зохион байгуулжээ. Гурав хоногийн турш үргэлжилсэн эл жаг саалын улмаас 22 хүн нас барж, 100 гаруй иргэн бэртсэн гэнэ .
2025-10-01