Ази тивийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хурлыг зохион байгуулав
Хамтын хүчин чармайлт. Хамтын үр дүн” гэсэн уриан дор үйл ажиллагаа нь хэвийн, тогтмол, тасралтгүй үргэлжилж ирсэн”-ийг тэмдэглэв. Энэхүү танилцуулга болон нийгэмлэгийн Төлөвлөлт, зохицуулалтын, Судалгаа, хөгжлийн болон Сургалт, хүний нөөцийн хөгжил хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын тайланг Азийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын дарга, Ерөнхий шүүгч, Ерөнхийлөгч нар сонсож, хэлэлцүүлэг хийлээ.
2023-06-06
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмууд батлав
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа. УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ сарын 30-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор ийм таваарыг биржээр дамжуулан борлуулахад арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангуулж, бирж болон брокерын үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг худалдах эрх зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх зорилгоор журмууд баталсан аж.
2023-06-05
Авлигын эсрэг шүгэл үлээхийг уриалсан “Улаанбаатар марафон-2023”-ын эргэн тойронд
Гүйлтийн спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг олон улсын “Улаанбаатар марафон-2023” уржигдар болж, 30 орны 20 мянга гаруй хүн оролцлоо. Найм дахь удаагийн тус марафонд тамирчид 1500 м, 5000 м, 10 км, 21 км, 42 км-ын зайд нас насны ангиллаар шандас сорив.
Д.Сүхбаатарын талбайд нийтийн өдөрлөг хэлбэрээр зохиогдсон “Улаанбаатар марафон-2023”-т зориулж нийслэлийн төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, урлагийн тоглолт болсон учир олон хүн цуглалаа.
2023-06-05
Токен үйлчилгээний систем нэвтрүүлэв
Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен систем буюу Токен үйлчилгээний систем (ТҮС) нэвтрүүлжээ. Уг системийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор Монголбанк нь “Голомт банк” (“SocialPay” хэтэвч нэвтрүүлсэн), “ККТТ” ХХК-тай (“QPay”) хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.
2023-06-05
Тусгай хамгаалалттай газрууд өнөөдрөөс шинэ тасалбараар үйлчилнэ
Байгалийн нөөц, дурсгалт, цогцолборт газар, дархан цаазат бүсэд нэвтэрч буй иргэдээс 1000-5000 төгрөг авахаар журамласан бол мотоциклтой зорчигчоос 1000-5000, суудлын автомашинтайгаас 3000-15 000, ачаанаас нь 10 000-50 000, автобуснаас 10 000-120 000, нисдэг тэрэг болон онгоцтой суудлын тооноос хамаараад 60 000-500 000 төгрөг хураахаар тусгажээ. “Монголд тавтай морил” уриалгатай нийцүүлэн тусгай хамгаалалттай газрын тасалбарыг мөн шинэчилсэн байна. Үүнийг хамгаалалтын захиргаад өнөөдрөөс эхлэн ашиглах аж.
2023-06-05
Нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 81 хувьтай байлаа. Тухайлбал, гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. 16 бичил цэцэрлэгт хүрээлэнгээс есөд нь тендерийн материал хүлээн авч байгаа бол тавд нь гэрээ байгуулж, хоёрт нь Үнэлгээний хороо байгуулжээ. Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс одоогийн байдлаар 48 байршилд 780 гарааш буюу 14 040 ам метр талбайг чөлөөлөөд байна.
2023-06-02
Хүүхдийн номуудаа хямдруулжээ
Хүүхдэд зориулсан ном элбэгтэй “Анд” хэвлэлийн газар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн номуудаа 20 хувь хямдруулж, өмнөхөөс багаар буюу 3000 төгрөгөөр хүргэж өгөхөөр болжээ. Эдний “Үлгэрийн далай”, “32 модон хүний үлгэр” зэргийг нь онцлохоор. Тухайлбал, “Үлгэрийн далай” нь нарс, хуш, аньс мөнх ногоон болсны, тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир, “Муур багш”, “Заан, оготно хоёр”, “Долоон хулгана”, “Үнэг, зараа, чоно гурав”, “Царцаа намжил”, “Болдоггүй Боролзой өвгөн” зэрэг нийт 16 үлгэртэй.
2023-06-02
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулахнь
Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцэв. Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан, шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүн бий аж. Тэдний тэтгэврийн зөрүүг ойртуулахад 200.2 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өгсөн сайд нар онцоллоо. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл, хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй хэмжээгээр тэтгэврийг нь нэмэх гэнэ.
2023-06-02
Цагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт хийж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус дүүрэгт “Дэнжийн 1000”-ын Цагаан байр орчмын замыг “Хүчит шонхор” захын уулзвартай холбосон 1.7 км авто зам шинээр тавьж байна. Түүнчлэн дүүргийн 10 дугаар хороонд шинэ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын орон сууц барихаар 2.8 га талбайг чөлөөлжээ.
2023-06-02
Дэлхийн хамгийн том 10 медиа компани
Медиа салбарын нөлөө бүхий хүн болох Руперт Мердок “Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байна. Том нь жижгээ дийлдэг цаг өнгөрлөө. Харин хурдан нь удааныг давдаг эрин үе эхэлсэн” гэж хэлэв. Технологи болон хэрэглээнээс үүдэн олон улсын медиа зах зээл маш хурдацтай өөрчлөгдөж байна. Тэнд олон задарсан юм уу, маш олон тоглогч байгаа мэт харагдавч цөөхөн гигант компанийн дунд өрсөлдөөн өрнөж байна. Тэгвэл дэлхийн медиа зах зээлд бидний хэрэглэж буй кино, мэдээ, энтертайнментийг хүргэдэг хамгийн том ямар компаниуд байдгийг харцгаая.
2023-06-02
Бүтээн байгуулалтын дөнгө буюу боомт тойрсон хэрүүл
...Өнгөрсөн оны хавар гэхэд малчид, экологичдын төлөөлөл олон улсын байгууллагад хандахаа мэдэгдсэн билээ. Үндсэндээ Цагаандэл уул-Өлзий боомт тойрсон хэрүүл 10 орчим жил үргэлжилж буй юм. Засгийн газар үүнд цэг тавьж чадахгүй иргэдээсээ хулгаж “гүйсээр”, хөрөнгө оруулагчдынхаа өмнө тал алдахгүй гэсэндээ элдэв шалтаг тоочиж, аргацаасаар өдий хүрчээ...
2023-06-02
“Нэг нам давамгайлсан системийг засах гол заалтуудаа тусгаж чадсан”
УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл “Том реформын эхлэлийг тавьсан нэлээд сайн төсөл” гэсэн үнэлгээ өгөв. Төслийг боловсруулах явцад тэд оролцож, улс төрийн намыг шинэчлэхэд шаардлагатай зарим гол өөрчлөлтийг тусгаж чаджээ. Энэ талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас зохион байгуулсан “Улс төрийн намын шинэчлэлийг урагшлуулахад иргэдийн оролцоо” хэлэлцүүлгийн үеэр тэд онцолсон юм.
2023-06-02
“МАЙАМИ ХИТ” бүсийн аварга боллоо
NBA-ийн “Дорнод” бүсийн аваргын төлөөх “Майами хит”, “Бостон селтикс” багийн долоо дахь тоглолт энэ жилийн плей-оффын чимэг болж чадлаа. Учир нь Ж.Тэйтум тэргүүтэй “Бостон” цувралд 0:3-аар хожигдож байгаад харьцааг тэнцүүлснээр сүүлийн 73 жилийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн ердөө дөрөв дэх баг болов. Гэхдээ өмнөх гурван баг цувралын харьцааг тэнцүүлсэн ч ялж чадаагүй билээ. Харин энэ удаад бооцооны компаниуд “Бостон”-ыг уг тоглолтод ялж, улмаар 0:3-аар хожигдож байгаад хожсон NBA-ийн түүхэн дэх анхны баг болно гэдэгт баттай итгэж байв. Харин тэдний өрсөлдөгч “Майами” плей-оффт наймдугаар байраар гарсан ч финалд шалгарсан хоёр дахь баг боллоо. Ийм амжилтыг 1988-1989 оны улиралд “Нью-йорк” үзүүлж байсан юм.
2023-05-31
Малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулж эхэллээ
Малын 2023 оны хагас жилийн түүвэр судалгааны мэдээллийг орон даяар цуглуулж эхэлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ. Статистикийн тухай хуульд “малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна” гэж заасан. Эл түүвэр судалгааны зорилго, ач холбогдол нь оны эхний хагас жилийн байдлаар малын тоог гаргах, хянах болон малын хорогдол, төллөлтийн явцыг хянах, малчдад нөхөн олговор олгоход шаардагдах мэдээллийг цуглуулах гэдгийг дурдав. Энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээллийг өчигдрөөс цуглуулж эхэлсэн бөгөөд ирэх сарын 6-ныг дуустал үргэлжлэх гэнэ. Эл судалгаанд 21 аймгийн 330 сум болон нийслэлийн мал бүхий зургаан дүүргийн 40 622 өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах юм.
2023-05-31
Үнэмлэхүй олонхтой парламент Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Ардын намынхан хоёр дахь удаагаа хийж байна. Үнэхээр ч улс төрийн аль нэгэн хүчин үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн үедээ л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй буюу багадаа 57 гишүүний саналаар батлах ёстой. 2000 онд “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахад ч МАХН (өнөөгийн МАН) УИХ-д 72 суудалтай байв.
2023-05-31
Киргиз улсад мах, махан бүтээгдэхүүн экспортолно
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Колубаев энэ сарын 30-нд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм.
2023-05-31
Хүнд нөхцөлд ажилладаг ховор донор зурагчин
Түүнтэй спортын тэмцээн уралдаан, донорын өдөрлөг дээр байнга шахам таардаг болсноос хойш 20 шахам жил өнгөрчээ. Гэрэл зурагт үнэнхүү дуртай тэрбээр манай спортын гэрэл зургийн томоохон төлөөлөгчдийн нэг.
Цалингийн зээл д хамгийн сүүлийн үеийн үнэтэй камер, дуран болгоныг авдаг “үрэлгэн” хүн. Тэгсэн атлаа хөл дүүжлэх унаагүй. Авсан зургаа хүмүүст, тамирчдад зүгээр л хуулаад, эсвэл угаалгаад бэлэглэчихдэг гар султай нөхөр. Б.Наранзултай саяхан уулзаж тухтайхан хууч хөөрлөө.
2023-05-31
Бага насны охиныг хөнөөсөн хэрэгтэн хоёр ч эмэгтэйг дээрэмдэж байжээ
Баянгол дүүргийн нутаг дахь гэр хорооллын нэгэн айлын бага насны хүүхдийг хөнөөн, цогцсыг нь жорлонд хийсэн байсныг тухайн айлынхан мэдэж цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өглөө дуудлага өгчээ. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд долоон настай охиныг хүчирхийлж, амийг нь егүүтгээд, айлын модон жорлонд цогцсыг нь хийгээд гэмт этгээд хэргийн газраас зугтсан байсан гэнэ.
2023-05-30