Засгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар гишүүд мэдээлэл өглөө.
Сангийн Дэд сайд Б.Хулан "Засгийн газар болон Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн өмчийн компаниудад шинэчлэл хийх, төр өөрөө хувь хэмжээнээсээ тодорхой хэмжээнд татгалзах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцааг нь санал болгохоор шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалж байна.
Төрийн өмчийн компаниудад менежмент хийх саналыг олон улсын туршлагатай, шилдэг гадны компаниудад хүргүүллээ. Олон улсад үйл ажиллагаа явуудаг буюу компаниудад санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, ил тод байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө өгч, менежмент хийж ажилладаг компаниудад урилга өгсөн гэсэн үг.
Төр хувьцааны давуу эрхээ хадгалж үлдээд бусад хувьцааг нь багцлан дотоод, гадаадын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах юм. Энэ ажилд хамтарч ажиллах боломжтой гэсэн 12 компанид урилга хүргүүлсэн. Нэлээд олон компани хариу саналаа ирүүллээ.
Засгийн газар болон Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн өмчийн компаниудад шинэчлэл хийх, төр өөрөө хувь хэмжээнээсээ тодорхой хэмжээнд татгалзах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцааг нь санал болгохоор шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалж байна.
Төрийн өмчийн компаниудад менежмент хийх саналыг олон улсын туршлагатай, шилдэг гадны компаниудад хүргүүллээ. Олон улсад үйл ажиллагаа явуудаг буюу компаниудад санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, ил тод байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө өгч, менежмент хийж ажилладаг компаниудад урилга өгсөн гэсэн үг.
Төр хувьцааны давуу эрхээ хадгалж үлдээд бусад хувьцааг нь багцлан дотоод, гадаадын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах юм. Энэ ажилд хамтарч ажиллах боломжтой гэсэн 12 компанид урилга хүргүүлсэн. Нэлээд олон компани хариу саналаа ирүүллээ" гэж хэллээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд виртуал бүс байгуулагдсан. Энэхүү бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Программ хангамж нийлүүлдэг байгууллага, шинэ төрлийн аппликейшн хөгжүүлэгчид, видео тоглоом, компьютерийн сэлбэг үйлчилгээ үйлдвэрлэгчид виртуал бүсэд бизнесээ бүртгүүлвэл ААНОАТ-аас чөлөөлнө.
Жагсаалтыг нь Засгийн газрын хуралдаанаар албан ёсоор баталлаа. Бизнесийн эрх чөлөөний тухай, Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ч бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд бий болно. "Старт ап" болон шинэ төрлийн бизнесүүдийг дэмжих боломж бий боллоо. Мөн Өгөгдлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ" гэлээ.
Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Засгийн газрын хуралдаанаар хуульзүйн салбарын 3 хууль, 1 хэлэлцээрийг хэлэлцүүллээ. Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж байна.
Гарын үсэг зурах, итгэмжлэл өгөх, авах, өмч хөрөнгөө шилжүүлэх зэрэг олон үйлчилгээг биечлэн очиж авдаг байдлыг шинэ хуулиар хална. Нотариатын бүх төрлийн үйлчилгээг ямар нэг харьяалал харгалзахгүйгээр дүүрэг, орон нутгийн нотариатуудаас цахимаар баталгаажуулах юм.
Нотариатын үйлчилгээ 100 хувь цахимд шилжсэнээр иргэд заавал биечлэн очих шаардлагагүй болох нь ээ. Эрхзүйн шинэчлэлийн иргэн төвтэй реформ буюу Засгийн газрын “Чөлөөлье” аяны хүрээнд хийгдэж буй ажил юм" хэмээв.