Агаарын тээврийн тухай Монгол Улсын болон Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд тус улсын Гадаад харилцааны яамны Агаарын тээврийн асуудал эрхлэгч Шендра Мэлиа болон Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З.Туяа нар нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нэмэлт, өөрчлөлтөд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг тусгаснаараа онцлог аж. Хэлэлцэн тохирогч талуудын агаарын тээвэрлэгчид дурын агаарын хөлгөөр долоо хоногт нийт гурван удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх бол ачаа тээврийнх ямар нэгэн хязгаарлалтгүй байх гэнэ.
Манай агаарын тээврийн компаниуд 50 улсын 280 цэгт хуваарьт шууд нислэг гүйцэтгэж буй. Түүнчлэн зургаан улс (Япон, БНСУ, БНХАУ, БНТУ, ХБНГУ, Казахстан)-ын 15 чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа нь 51 улстай байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн боломжит чиглэлийн найман хувь гэдгийг ИНЕГаас мэдээлэв.
Д.Сэлэнгэ