Улаанбурхан өвчний дэгдэлт Улаанбаатар хот болон аймаг, сумдад нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 4274-т хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрчээ. Түүнчлэн өчигдөр буюу /2025.05.29/-ны өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр уг халдвар өвчнөөс үүдэлтэй нас баралтын тохиолдол хоёр болжээ. Харамсалтайгаар эндсэн хүүхдийн хувьд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Иймд бага насны хүүхдүүд вакциндаа бүрэн хамрагдахыг анхааруулж байна.