Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо зэрэг байгууллагынхан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны захиалгаар тус салбарын хүрээнд анхныхад тооцогдох ажил мэргэжлийн стандартыг боловсруулан батлуулжээ. “Жуулчны хөтөч тайлбарлагч. Ерөнхий шаардлага” стандартаар гадаадын жуулчидтай хамгийн ойр ажиллаж, харилцаа, хамтын ажиллагааны гүүр болдог хөтөч, тайлбарлагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, ажлын гүйцэтгэлийн үнэлэх шалгууруудыг тодорхой болгожээ. Энэ нь салбарын хүний нөөцийг мэргэшүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтойг судлаачид онцолж байна. Уг стандартыг 2028 оны зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлэх аж.
Н.Мишээл