Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүрслэх урлаг

Чойжин Ламын сүм музейн гэрэл зургийн үзэсгэлэн Словенид нээгдлээ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин Ламын сүм музей болон Бүгд Найрамдах Словени Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран Чойжин Ламын сүм музейн “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ.
2024-04-12

Шувуудын гэрэл зургийн уралдаан зарлалаа

“Монгол орны жигүүртэн-2024” гэрэл зургийн уралдааныг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээс зарлалаа. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 7 хүртэл хүлээн авах гэнэ. Энэхүү уралдааныг Монголын шувуу ажиглагчдын клубийн ес дэх удаагийн уулзалтын хүрээнд зохион байгуулж байна. Уулзалтын үеэр мэргэжлийн шувуу судлаачид, туршлагатай ажиглагч болон гэрэл зурагчдыг хамруулсан хэлэлцүүлгийг өрнүүлэх нь. Шувуудын амьдрах орчныг танин мэдэх, тэднийг хамгаалахад иргэдийг уриалах зорилгыг зохион байгуулагчид тавьжээ.
2024-04-01

Шийдвэр гаргагчдад хүргэх үгээ гэрэл зургаар илэрхийлээрэй

Шийдэл хайсан асуудлуудыг хөндсөн “Цөхөрлөө” баримтат гэрэл зургийн уралдаан зарлажээ. Иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэр гаргах түвшнийхэнд харуулахыг зорьсон уг уралдааныг “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн зохион байгуулж байна. Уралдаанд гар утсаар дарсан зургаараа ч оролцох боломжтой. Та, бид хэчнээн хичээсэн ч төдийлөн шийдэж чадахгүй, цөхрөхөд хүргэж буй асуудлыг гэрэл зургаар илэрхийлэх нь эл уралдааны гол зорилго. Оролцогчдын бүтээлийг шалгаруулахдаа олон нийтийн хандалтыг харгалзах гэнэ. Бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаа ирэх сарын 4 аж.
2024-03-27

Судалбар зургийн аялал эхлэв

Монгол, Япон Улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойн хүрээнд, “Монгол арт” галерейн таван жилийн ойг угтан “Mongol art road” нэртэй, Фүжи уулын судалбар зургийн аялал, “Reciprocal” үзэсгэлэнг Токио хотод энэ сарын 22-ноос ирэх сарын 2-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Судалбар нь аливаа бүтээлийг туурвихын өмнө уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул, судалгаа хийдгээрээ онцлогтой
2024-03-20

А.Очирболд Венецийн биеннальд Монголыг төлөөлнө

Венецийн олон улсын дүрслэх урлагийн 60 дахь удаагийн биенналь ирэх сарын 20-нд нээлтээ хийх нь. Энэ оны арваннэгдүгээр сарын 24 хүртэл үргэлжлэх уг биенналийг “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд олон улсын 330 уран бүтээлчийг урин оролцуулж байгаа аж. Түүнчлэн 88 улс бие даасан павильоноороо дамжуулан үзэсгэлэн толилуулах юм байна
2024-03-20

Таван улсын уран бүтээлчдийн шилдэг гэрэл зургуудыг дэлгэлээ

“Ulaanbaatar photo week-2024” гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Тус үзэсгэлэнг “Дэлхийд өрсөлдөх Монголын гэрэл зураг” уриатайгаар зохион байгуулж буй. Үүнд 80 уран бүтээлч 500 гаруй гэрэл зургийн бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнд оролцохоор нийт 300 уран бүтээлч 3000 гаруй бүтээлээ илгээсэн бөгөөд тэдгээрээс шилдэг гэрэл зургуудыг нь шалгаруулан дэлгэснээрээ онцлогтой аж. Тодруулбал, Монгол, Япон, Израил, БНХАУ, Австрали гэсэн таван улсын гэрэл зурагчдын шилдэг бүтээлийг толилууллаа. Уран бүтээлчдийн 60-70 хувийг залуу гэрэл зурагчид эзэлж байгаа гэнэ. Үүгээрээ тэдэнд дуу хоолойгоо нийгэмд хүргэх, ахмадуудаасаа суралцах боломжийг олгосон аж. 
2024-03-20

Эх, хүүхдийн бүүвэйг зурагт буулгажээ

“Орчил гэгээ хүрээлэн” холбооныхон уран бүтээлчидтэй хамтран “Бүүвэй” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Эл өдөрлөгийн үеэр бясалгалын багш Б.Эрдэнэчимэг бүүвэй нь зөвхөн нялхсыг тайвшруулдаг аялгуу төдий бус, хүний эх хэлнээс өмнөх хүйн хэл, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах арга, өөрийгөө засаглах ухаан болохыг онцолсон юм. Тэрбээр өмнө нь “Дэлхийн бүүвэй өдөр”-тэй болох санаачилга гаргаж, энэ талаар НҮБ-д илтгэл тавьж байжээ. Мөн “Элбэрэлт эхийн таван эрдмийн судар”, “Эрдэнэт галын судар”, “Гэгээн аялгуу судар” номоо гаргасан аж. Тэдгээрийн үргэлжлэл болох “Бүүвэй судар” ном бүтээснээ өчигдөр танилцуулсан юм. 
2024-03-18

Д.ЧУЛУУНБАТ: Монголоо би дэлхийн эх гэж боддог 

“Норфей арт” галерейд зураач Д.Чулуунбат “Тэнгэр” үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ. Байгалийн, түүхэн сэдэвт болон сюрреалист чиглэлийн бүтээлүүдээ тэнгэр заяат монголчууддаа зориулан дэлгэж буйгаа тэрбээр хэлсэн юм. Байгаль эхээ хайрлаж, үүх түүхээ санаж, эв эеийг хичээж амьдарвал өнөөдрөөс илүү сайхан нийгмийг хамтдаа бүтээх юм шүү гэсэн санаа, агуулгыг зургуудаараа илэрхийлэхийг тэрбээр хүсжээ
2024-03-07

Шилдэг зурагт номын эздийг шалгаруулахаар болов

Азийн сан олон улсын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийнхөө хүрээнд шилдэг зурагт ном шалгаруулах “Үлгэрч үнэгхэн” уралдаан зарлажээ. Энэ нь монгол хэлээрх хүүхдийн номын хүртээмжийг сайжруулах, зохиолч, уран бүтээлчдийг дэмжих зорилготой гэнэ. Уралдаанд оролцогчдын бүтээлийг “Шилдэг зурагт ном”, “Шилдэг зураглал”, “Шилдэг зохиол”, “Шилдэг, шинэ зурагт ном”, “Шилдэг, хэвлэгдээгүй ном” гэсэн таван төрлөөр шалгаруулах юм байна.  “Үлгэрч үнэгхэн”-ий бүтээл хүлээн авах хугацаа 40 гаруй хоног үргэлжлээд өнөөдөр дуусаж буй бол шилдгүүдийг ирэх сарын 25-нд зарлах аж
2024-03-01

Дүрслэх урлаг дахь бүсгүйчүүдийг “танилцуулна”

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөрт зориулсан “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тус музейнхэн дөрөв дэх удаагийн эл үзэсгэлэнгээ Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран өнөөдөр нээх гэж байна. Музейн сан хөмрөг дэх, үе үеийн уран бүтээлчдийн оюуны бүтээл, тэр дундаа бүсгүй хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийг илэрхийлэн дүрсэлсэн бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэх нь
2024-03-01

Шог зураач Ц.Байдыгийн бүтээлүүдийг дэлгэлээ

Ардын зураач, шог зургийн мастер Ц.Байдыгийн бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейн байнгын үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Тус галерейгаас энэ онд сэдэвчилсэн таван үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ аж. Нийгмийн өөр тал, хүмүүсийн харилцаа, үзэл суртал, хуучин, шинийн зөрчил, шашин шүтлэг, соёлын өв, хэл яриа зэрэг олон сэдвийг харуулсан 52 шог зургийг уг үзэсгэлэнд багтаасан байна
2024-03-01

“Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнг энэ сарын 27-ныг хүртэл толилуулна

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн наймны билигт сайн өдөр тохиож байна. Богд Хааны Ордон музейгээс уламжлал ёсоор энэ өдөр “Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнгээ дэлгэлээ.
2024-02-17

Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан

Бид зарим тохиолдолд музейг хэт уламжлалт хэв маягтай, зөвхөн танин мэдэхүйн зориулалттай үзмэр хадгалах газар гэж ойлгодог бол орчин үеийн музей цаг үе, мөч бүрд тохируулан олон төрлийн танин мэдэхүйн ач холбогдолтой шинэлэг арга хэмжээ, түр үзэсгэлэнг дэглэн гаргадаг. Үүгээр ч зогсохгзй болзоход ч мөн тохиромжтой орчин бүхий газар болон хөгжиж байна. Музей нь олон нийтийн нийгэм соёлын боловсролыг дээшлүүлдэг, соёлын өвийг хадгалан судалж, арвижуулан түгээн дэлгэрүүлдэг газар бөгөөд музейд болзсоноороо байгаль дэлхийг таньж мэдэх, хайрлан энэрэх болон байгалийн түүхийн шинжлэх ухааны ач холбогдолтой маш өргөн сэдвийн хүрээнд харилцан яриа өрнүүлэх боломжтой билээ. Иймд Байгалийн түүхийн музейд болзон олон шинэ зүйлийг танин мэдэж, гоо зүйн таашаал аван нэгэн өдрийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой юм шүү.
2024-02-14

Хүмүүний амьдралын хором, мөч бүрийн тухай тэмдэглэл мэт

Зураач бусдад ямар нэг юм өгөхдөө яг хэрэгтэй зүйлийг нь өгсөн байдгаа анзаарчээ. Үүнээс тэрбээр сэтгэлийн таашаал авч, зурах, бүтээх эрч хүчээр цэнэглэгддэг аж. Бүтээл туурвил нь байх ёстой газраа, хайрлаж, үнэлэх хүмүүнд оюун сэтгэлийн цэнгэл эдлүүлэн байгаад туйлаас баярладаг. Чухамхүү энэ сэтгэл ханамж нь уран бүтээлчийн хөгжил, цэцэглэлт гэлтэй.
2024-02-02

Иргэний нийгмийн өдөрт зориулсан үзэсгэлэн нээнэ

Өнөөдөр Иргэний нийгмийн өдөр. Ийм өдөртэй болох санаачилгыг Ардчиллын боловсролын төвийнхөн 2005 онд анх гаргаж, нөлөөллийн ажлыг тогтмол явуулж иржээ. Тэдгээр ажил нь үр дүнд хүрснээр 2008 онд Засгийн газрын шийдвэрээр эл өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 31-нд тэмдэглэхээр болжээ. Түүнээс хойш иргэний нийгмийн байгууллагууд 16 дахь жилдээ эл өдрийг тэмдэглэх гэж байна
2024-01-31

Соёлын өвийн үндэсний төвийнхөн 165 бүтээлийг сэргээн засварлажээ

Соёлын өвийн үндэсний төвөөс “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг дэлгэсэн байна. Тус байгууллагынхан түүх, соёлын дурсгалт 165 бүтээлийг өнгөрсөн онд сэргээн засварлажээ. Үүнд тус төвийн 14 сэргээн засварлагч оролцсон байна. Сэргээн засварласан бүтээлүүдийн дотор уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17 багтсан байна. Түүнчлэн мод 16, арьс 11, танка 10, цаас долоо, чулуу гурав багтжээ
2024-01-25

БНСУ дахь монголчуудын амьдралыг гэрэл зургаар үзүүлнэ

Мөн Солонгос улсад очиж үзээгүй хоёр суурин газар л бий. Аялахдаа очсон газар бүрдээ монголчуудтайгаа уулзаж, нийтлэл бэлтгэдэг байлаа. Маш олон хүний мэдээллийг цуглуулсан гэхэд болно. Үүгээрээ шинэ цагийн нүүдэлчин хүмүүс хэрхэн ажиллаж, аж төрж буйг олон нийтэд харуулахаар шийдсэн. Үзэсгэлэнд оролцогчдыг үндэснийхээ хувцастайгаа ирэхийг уриалж байгаа. Энэ нь олон улсад Монголоо сурталчилсан хэрэг болно. “Морьтой ч болоосой” төслөөрөө ирэх тавдугаар сард Япон, 6-7 дугаар сард Европын орноор явах төлөвлөгөөтэй. Аяллын багтаа яруу найраг, үндэсний язгуур урлагаа хөгжүүлэгчдийг багтаахыг хүсэж байна. Цаашид ч дэлхийгээр суурьшсан шинэ цагийн нүүдэлчид маань хэрхэн аж төрдөг, өнөөгийн монголчуудын дүр төрхийг гэрэл зурагт буулган, олон нийтэд харуулахыг зорино” гэв.
2024-01-25

Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар цасан сийлбэрийн тэмцээнд тэргүүллээ 

ОХУ-ын Саха улсад зохион байгуулсан мөс, цасан сийлбэрийн олон улсын тэмцээнд Монголын зургаан сийлбэрчин гурван баг болж, гурван төрөлд өрсөлдсөн. Тус тэмцээний цасан сийлбэрийн төрөлд манайхан түрүүлж, шагналын хур буулгав. Мэлмий, ухаан, гарын ураар өвөрмөц бүтээл урласан уран сийлбэрчдээс Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар тэргүүн байрт шалгарч, алтан цомын эзэн боллоо. Мөн тэд нэг мөсний төрөлд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл олон мөсний төрөлд Н.Одсүрэн, О.Батхүү нар тусгай байр эзэлжээ. 
2023-12-21