Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр энэ сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн хүрээнд нийт 367 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр талууд тохиролцсон. Худалдааны хэлэлцээр байгуулахдаа улс орнууд экспортыг дэмжихийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэл болон хүнсний аюулгүй байдлаа хамгаалах зохицуулалтыг мөн тусгадаг. Энэ дагуу Монгол Улс өндөг болон улаанбуудай зэрэг стратегийн хүнсний бүтээгдэхүүнд квотын зохицуулалт тусгасан бөгөөд тодорхой хэмжээнээс давсан импортод тарифын хөнгөлөлт үйлчлэхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, тус холбооны орнуудаас манайд нийлүүлэх улаанбуудай, өндөг гэх мэт хүнсний бүтээгдэхүүний тухайд дотоодын үйлдвэрлэгч дийн бизнесийг хамгаалах бодлого баримталж буйг Эдийн засаг, хөгжлийн яамныхан мэдээлэв. Судалгааны тооцооллоор энэхүү хэлэлцээрийн үр дүнд ЕАЭЗХ-ны орнууд руу хийх Монгол Улсын экспорт 24 хувиар өсөх боломжтой бөгөөд тарифын хөнгөлөлтөд хамрагдах барааны дийлэнх нь нэмүү өртөг шингэсэн буюу ноос, ноолуур, арьс, шир, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн байгаа аж. Ингэснээр мал ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчид ЕАЭЗХ-ны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, шинэ харилцагчтай болох, экспортоо нэмэгдүүлэх боломж бүрдэх гэнэ.
Г.Сансар