Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тунадасны горим өөрчлөгдөн, хөрсний чийг үлэмж буурснаас ган гачгийн үргэлжлэх хугацаа, давтамж, үр дагавар жилээс жилд нэмэгдэж байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулав. Сүүлийн 20 жилд гэхэд энэ төрлийн байгалийн гамшгийн давтамж 30 хувиар нэмэгджээ. Ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутагт ган хоорондын зай ойртож, богино хугацаанд олон удаа тохиох болжээ.
Улс орнууд цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр идэвхтэй, тууштай арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд дэлхийн хүн амын 75 хувь нь гангийн нөлөөнд өртөх эрсдэлтэй гэнэ. Энэ тохиолдолд гангийн улмаас учирч болзошгүй эдийн засгийн хохирол ам.долларын үнэлгээгээр их наяд руу дөхөх тооцоо гаргажээ. Одоогоор ган гачгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг 300 тэрбум ам.доллар хэмээн тогтоогоод буй.
Ж.Сувд