2010 оноос хойш Нидерландын шигшээ баг ДАШТ-ий нэг ч тоглолтод үндсэн болон нэмэлт цагт хожигдоогүй байна. Энэхүү цуврал нь нийт 16 тоглолт болж байгаа бөгөөд энэ нь ДАШТ-ий түүхэн дээд амжилт билээ. Өмнөх дээд амжилтыг 1958-1966 онд Пеле тэргүүтэй Бразилийн шигшээ баг тогтоож байв. Гэхдээ энэхүү статистикт нэгэн хачирхалтай нууц бий. Хэрэв энэ хугацаанд бразилчууд хоёр ч удаа дэлхийн аварга болсон бол нидерландчууд 2010 оноос хойш ДАШТ-ий финалд ч шалгарч чадсангүй. Дээд амжилт нь 2014 онд хүртсэн хүрэл медаль юм. Түүнчлэн үндсэн цагт хожигдоогүй цувралыг нь авч үзвэл 20 жилийн өмнөх тоглолтыг сөхөх хэрэгтэй болно. 2006 онд тэд 16 шар, дөрвөн улаан хуудас бүхий тулааныг Португалын багтай өрнүүлж, 0:1-ээр ялагдсан билээ. Тиймээс эдгээр амжилтыг нь тооцож үзвэл Нидерландын шигшээ нэг ч тоглолтын үндсэн болон нэмэлт цагт хожигдоогүй атлаа дөрвөн удаа ДАШТ-ээс хасагдсан цорын ганц баг болов. Үүнээс гадна тэд 23 тоглолтод ялагдаагүй атлаа нэг ч удаа дэлхийн аварга болоогүй баг хэмээн дуудуулахад хүрлээ.
Харин торгуулийн цохилтын дүнг авч үзвэл байдал өөр. Тэд ДАШТ-ий түүхэнд таван өрсөлдөгчтэй пеналти цохиод дөрөвт нь ялагдаж, цор ганц удаа буюу 2014 онд Коста-Рикаг ялж байжээ.