Кэмбрижийн их сургуультай хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлнэ
Соёлын сайд Ч.Номин Британийн Парламентын Нийтийн танхимын Соёл, дижитал, спортын хорооны дарга Кэйролайн Диненажин болон Сүүдрийн Засгийн газрын Ази-Номхон далайн асуудал хариуцсан сайд Кэтрин Вэст нартай уулзаж, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
2023-11-24
Морин хуурын чуулга Шанхай хотод тоглоно
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд толилуулна.
2023-11-24
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэн дэлгэлээ
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэнг Монгол цэргийн музейд өчигдөр нээлээ. Тус үзэсгэлэнг Өвөр Монголыг чөлөөлөх дайныг 1913 онд Монголоос эхлүүлсний 110 жилийн ойд зориулжээ. Агуулгын хувьд таван хэсгээс бүрдэнэ. Үүнд үндэсний зэвсэгт хүчнийг байгуулсан, Баруун хязгаарыг чөлөөлж төвшитгөсөн хэсэг багтжээ. Мөн Дарьгангын газар орныг сэргийлэн хамгаалах, таван замын байлдаан, Монгол Улсын тусгаар тогтнол ба Хиагтын гурван улсын гэрээ гэсэн агуулгын хүрээнд дэглэн, үзүүлснээрээ онцлогтой.
2023-11-24
Мөсний наадам зохион байгуулна гэв
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулаад буй. Үүнд олон улсын болон дотоодын нислэгийн давтамжийг хадгалах, өвөл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудад цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, хоёр тэрбум төгрөгөөр “Мазаалай” мөсөн наадам зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгох, бага оврын ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулах зэрэг ажлыг тусгажээ.
2023-11-23
ОХУ-д хадгалагдаж байгаа Ноён уулын эртний олдворуудыг буцаан авах асуудлаар ярилцлаа
Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, гар бичмэл зэргийг хамтран эрж хайх, хуулбарлах, хамтын бүтээл хийх, эрдэмтэн судлаачид солилцоход Монгол Улсын Соёлын яам онцгой анхаарал хандуулж байгааг дуулгав.
2023-11-23
“Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээх тогтоолыг баталлаа
Энэ үеэр Норвег, Кени, Унгар, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улс манай санаачилгыг сайшаан дэмжиж үг хэлсний сацуу хэрэгжүүлэхэд нь оролцох, эрдэмтдийн багт мэргэжилтнүүдээ ажиллуулах сонирхлоо илэрхийлэв. Харин Афганистан, БНСУ, Казахстан, Франц, ОХУ зэрэг улс тогтоолын төслийг дэмжиж хамтран зохиогчоор оролцох нь. ЮНЕСКО-гийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын оролцоо, дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэн, судлаачдын хамт хэрэгжүүлэх эл санаачилгын хүрээнд эрдэм шинжилгээний зургаан цуврал бүтээл хэвлүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, эхний ботийг нь “Монголын тал нутгийн нүүдэлчид: Нүүдлийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг” нэртэйгээр гаргах аж.
2023-11-20
X богд Жавзандамба хутагт хоёр хамба номун хантай уулзлаа
X богд Жавзандамба хутагт өглөө эрт 07.30 цагт хоёр хамба номун ханыг хүлээн авч уулзсан байна. Улмаар Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан гавж Д.Чойжамцаас тамгыг нь авсан юм. Улмаар дараагийн Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид шилжүүлэн өглөө.
2023-11-18
100 гаруй буган чулуун хөшөөний биет үзмэр дэлгэгджээ
Монголын Үндэсний музейд “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Соёлын бүтээлч сарын энэ жилийн бэлгэдэл болсон Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг олон нийтэд таниулан түгээх зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.
2023-11-16
“Түмэн тэмээний баяр”-ыг нэг сараар урагшлуулав
Манай улсын өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээнүүд болох мөсний, бүргэдийн, тэмээний баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхээр нийслэл, орон нутагт цөөн өдрийн зайтай зохион байгуулдаг тул ийнхүү “холдуулах” нь зүйтэй гэж аялал жуулчлалын салбарынхан дэмжсэн байна. Харин зохион байгуулагчид тур оператор компаниуд тогтсон хуваарийн дагуу аялал төлөвлөх эрсдэлээс болгоомжлон эл шийдвэртэй холбоотой мэдээллийг эрт хүргэж байгаа аж. 25 дахь удаагийн “Түмэн тэмээний баяр”-ыг ирэх жилээс өргөтгөж, гурван өдөр зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Ингэний сүүний баяр”-ыг хамтатган хийхээр төлөвлөжээ.
2023-11-16
"Елдэн салхи"-ны сэвшээг мэдрээрэй
Увс аймгийн “Ойрад хөгжимт жүжгийн театр”-ын гоцлол дуучин Жаваагийн Тулгаа уран бүтээлийн “ЕЛДЭН САЛХИ” тоглолт 2023 оны 11 сарын 24 ний 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
2023-11-15
“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж эхэллээ
Монголын үндэсний музейгээс “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" нэгдсэн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна. Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.
2023-11-15