Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өв соёл

“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сард зохион байгуулах нь

“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Наадмын үеэр өмнөхжилүүдийнадилаарОчирваанийн тахилга болохоос гадна урлагийн тоглолт, гурван насны хурдан морины уралдаан, 256 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулах юм.
2024-07-02

“Хаан найрал” чуулга жуулчдад зориулсан тоглолтоо толилуулж эхлэв

“Чингис хаан” музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга эртний хөгжмийн “Язгууртан өв”, орчин цагийн урлагийн “Их Монгол” тоглолтоо жуулчдад зориулан 16.00, 18.00 цагт захиалгаар толилуулж эхэлжээ. Энэхүү тоглолтоор дамжуулан монгол хаадын ордны дуу, бүжиг, хөгжмийн бүтээл, зэмсэг, хувцас хэрэглэлийг гадаад, дотоодын жуулчид, олон улсад сурталчлан таниулах зорилготой гэнэ. Сонирхолтой баримт дурдахад, эртний монгол хаадын ордонд эгшиглүүлж байсан хөгжмийн бүтээлүүдийг алтан үсгээр тэмдэглэсэн ноот өдгөө БНХАУ-ын Бээжин хотын Хааны музейд хадгалагдаж буй аж.
2024-07-02

ТАНИЛЦ: Баяр, наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
2024-07-01

Наадмын тасалбар борлуулагдаж дуусжээ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгөөр үнэлсэн.
2024-07-01

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатгана

Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
2024-07-01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай байна

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос наадмын бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэв. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд” зэрэг долоон бүлэгтэйгээр найруулж буй аж. Ингэхдээ хүн төрөлхтний үүслийг хадны сүг зураг болон бусад дурсгалуудыг ашиглан энтертайнмент, мюзикл хэлбэрээр наадамчдад хүргэхээр бэлтгэж байгаагаа найруулагч Ц.Батнайрамдал онцоллоо
2024-06-27

“Алтаргана 2024” их наадам Булган аймагт болно

Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам долдугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна.Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирэх товтой байна.
2024-06-27

Нэг сар үргэлжлэх “Бүргэдийн ан” эхлэв

“Жуулчин” ХХК үндэсний өв соёлоо сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Бүргэдийн ан” арга хэмжээг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь “Жуулчин Тэрэлж” ресортод нэг сарын турш зохион байгуулахаар төлөвлөж, нээлтийн үзүүлбэрээ өчигдөр толилууллаа. Жуулчлалын оргил үед гадаад, дотоодын аялагчдыг татах зорилготойгоор санаачилсан эл арга хэмжээний гол баатрууд нь Баян-Өлгий аймгийн Алтай сумаас ирсэн бүргэдчид гэнэ. 
2024-06-26

“Дээлтэй Монгол-2024” наадам ирэх сарын 9-нд болно

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2024” наадмыг Д.Сүхбаатарын талбайд ирэх сарын 9-нд зохион байгуулна.
2024-06-26

Наадмын нээлтэд 3D тайз ашиглана

Наадмын ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэ “Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдалын удирдлага дор залуу уран бүтээлчид нэгдэж буй. Бид дэвшилтэт технологи ашиглан бүрэн автомат 3D театрын тусламжтай хөгжимт жүжгийн хэлбэрээр уран бүтээлээ толилуулахаар ажиллаж байна. Бүрэн автомат 3D тайз нь үзэгчдэд илүү сонирхолтой, бодит мэт мэдрэмж төрүүлнэ.
2024-06-25

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гар урлаачид чуулна

Энэхүү наадам нь гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилготой үндэсний хэмжээний томоохон уралдаан юм. Түүнчлэн тус наадмын хүрээнд иргэдэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглах талаар мэдээлэл олгох юм байна. Мөн гар урлалаар дамжуулан өв соёлоо олон улсад сурталчлан таниулах гэнэ.
2024-06-25

Монгол зоос олон улсын шилдгээр шалгарлаа

Монголбанкнаас гаргасан “Nimravidae” дурсгалын зоос олон улсад 2023 оны “Шилдэг эртний зоос” /“Best Paleo Coin Award”/-ны төрөлд тэргүүн байрт шалгарч шагнал хүртлээ.
2024-06-22

Чех улсад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргана

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг 2025 онд Чех улсын нийслэл Прага хотноо хамтран гаргах тухай гэрээнд Чингис Хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Чехийн Үндэсний музейн захирал, доктор М.Лукеш нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.
2024-06-21

Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөг сэргээн засварлаж байна

Соёлын өвийн үндэсний төв, Монгол Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хамтын ажиллагааны агентлаг (ТИКА)-тай хамтран Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших Хүн чулуун хөшөөг сэргээн засварлаж байна.
2024-06-20

Л.Отгонбаяр, О.Чинзүрх нар гурав дахь удаагаа тэргүүн байрт шалгарлаа

Үндэсний их баяр наадмын үндэсний сур харваанд чансаа өндөр 540 харваач алтан шар зурхайд цэц сорьдог уламжлалтай. Шилдэг харваачдын тоонд багтахын тулд тамирчид чансааны оноо цуглуулах тэмцээнд оролцдог. Монголд биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100, Дорнод аймгийн Баян-Уул сумын 100, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн, тус сумын уугуул А.Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит үндэсний их сурын цуваа харвааны УАШТ болж өндөрлөлөө
2024-06-20

Чехийн Прага хотноо “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг дэлгэнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой 2025 онд тохионо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр улиралд БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр гэрээнд Монгол Улсын Улсын Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш (2024.06.19) нар гарын үсэг зурлаа.
2024-06-19

Монгол хэлний олимпиадад 2669 бүлэг оролцлоо

“Зөв сайхан бичигтэн анги хамт олон” монгол хэлний олимпиадыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн 2669 бүлгийн сурагчид үүнд оролцсон байна. Тэдгээрээс гуравдугаар шатанд 144 бүлэг “Зөв сайхан бичигтэн хамт олон”-оор шалгарчээ. Гуравдугаар ангийн ангилалд 30 дугаар сургуулийн Ц.Цэрэнбат багшаар удирдуулсан 3А-гийнхан тэргүүлсэн байна. Дөрөвдүгээр ангийнхад нь 45 дугаар сургуулийн Д.Отгонжаргал багштай 4А бүлгийнхэн шилдгээр шалгарчээ. “Шинэ үе” сургуулийн 5В ангийн сурагчид нийслэлийн тавдугаар ангийн сурагчдаас монгол хэлний мэдлэгээрээ илүүрхлээ. 
2024-06-12

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 хувьд хүрэв

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 хувьтай үргэлжилж байгааг Соёлын яамнаас мэдээлэв. Уг ажлын хүрээнд тус музейн Хаалган, Махранз сүм зэрэг гол байгууламжийг эх төрхөөр нь сэргээн засварлаж буй аж. Ингэхдээ соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгаанд үндэслэж байгаа гэнэ. Мөн музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр засахаар төлөвлөжээ. Засварын ажлыг ирэх наймдугаар сард багтаан дуусгах гэнэ. Ташрамд дурдахад, Чойжин ламын сүм музейг 300 гаруй уран дархан1904-1908 онд барьж байжээ.
2024-06-11