С.Бямбацогт: Осолдсон вагоны машинист согтуу, хурд хэтрүүлсэн гэх урьдчилсан дүгнэлт гарсан
Өнгөрсөн шөнө 00:20 минутын орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян чиглэлээс Хангимандал чиглэлд ачаа тээвэрлэж явсан “Монголиан транс ложистик” компанийн вагон замаас гарч унасан. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ын зайд Хулангийн шанд зөрлөгт осол гарсан. Цуваанд 17 вагон явж байсан. Вагонд гурван хүн зорчиж байсан.
2022-09-28
Сурвалжилга: Яст мэлхийн хурдтай эрт илрүүлэг
Чингэлтэй дүүргийн VI хорооны “Ижил санаа” өрхийн эмнэлгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах цаг 2023 он хүртэл дүүрчээ. Уг хорооны 6565 хүн эрт илрүүлэг үзлэгт хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ жилийн арванхоёрдугаар сар хүртэл 30 хувь буюу 1969 хүнийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэх. Гэвч өнөөдрийн байдлаар тус өрхийн эмнэлэгт 171 хүүхэд, дүүргийн Эрүүл мэндийн төвд насанд хүрсэн 175, нийт 346 хүн л эрт илрүүлгийн үзлэгт хамрагджээ. Тухайлбал, өрхийн эмнэлгээс өдөрт 1-2 хүнийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв рүү явуулж эрт илрүүлэг үзлэгт хамруулж буй. Өдөрт 1-2 хүн буюу яст мэлхийн хурдаар дээрх хүмүүсийг хамруулбал хэзээ тус хорооны эрт илрүүлэг дуусах вэ. Тиймээс бид ямар шалтгаанаар ийн удаашралтай байгааг сурвалжлахаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийг зорилоо.
2022-09-23
Хотын сайд Ж.Сүхбаатар биеэ өмөөрөв
тэрбээр иргэдийн шүүмжлэлд хариу болгон өөрийнгөө өмөөрч цахим хуудаснаа "Түгжрэлд маш олон хүчин зүйлс нөлөөлж буй. Зүй ёсоор хүлээн зөвшөөрч орхих асуудлууд ч бий. Хэн ч буяны ажлыг буруутгахгүй нь ойлгомжтой. Шарил хадгалах газраа буруу байршилд байлгаж байгаа тухай асуудал…Эмнэлэг, буяны газруудтай хамтарч ажиллан зан үйлийн ёслолыг хотын төвөөс өөр илүү зохистой байршилд шилжүүлэх тухайд өгсөн хариулт…Заавал мушгин гуйвуулж байж “таашаал” авах нь зарим хүний сэтгэл ханамж юм даа…" хэмээв.
2022-09-21
Хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн энджээ
Мөст суманд хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн үжил хэлбэрээр өвчлөөд нас барсан. 40 гаруй тооны нэгдүгээр хавьтал бүртгэгдсэн. Эдгээр хавьтлын нэг Улаанбаатар хотод орж ирсэн байгаа. Тухайн хүний маршрутыг шуурхай тогтоон, хавьтал болсон хүмүүсийг нь тогтоон, ариутгал хийж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна
2022-09-20