Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Санал худалдан авдаг улс төрчдийг “авлана”

УИХ-ын гишүүдийг сонгогдсон “эх үүс­вэр”ийнх нь хувьд “мөнгөний” ба өө­рийн чад­вар, туршлагаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж хоёр ангилж болно. Өөрөөр хэлбэл, гишүүн болохын тулд сонгогчдын саналыг худал­даж ав­даг, үүн­дээ гаршсан, гаршуулж яваа нэг хэ­сэг бий. Са­нал ху­­ далдан авах үйлдлийг ч дотор нь ху­вийн бо­лон төс­­ вийн мөнгөөр гэж ангилж болж байна.
2026-02-02

Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв цэцэрлэг биш

Жишээ 1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн тө­вөөр анх байгуулсан цагаас нь хойш үйлчлүүллээ. Жил ирэх тусам сайжирдаг байтал улам л дордоод байх юм. “Дээрээс сур” гэсэн гээд сэргээн засахын мэргэжилтнүүд нь ажлын цагаар яваад өгнө.
2026-01-30

Зарлигаар дэмжсэн Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны хоёрдугаар сарын 1-нд 09 дугаартай Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэл­гэрүүлэх тухай зарлиг гаргасан. Эл зарлигийн 1.4 дэх заалтад “Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чин­­ гис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Мо­­ рин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргө­­ жүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих” хэмээн тусгасан бай­­ даг.
2026-01-30

“Сонгоогүй гишүүд”-ээс авсан ухаарал

Л.Оюун-Эрдэнийн алдааг Н.Учрал засна гэв. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжүүлснээр парламент дахь нийгмийн бүлгүүдийн болон намуудын төлөөллийг нэмж чадна хэмээн хуулийг өөрчлөхдөө эрх баригчид сурталчилж байлаа. Үнэхээр ч УИХ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн ажиллаж буй.
2026-01-29

Орон нутаг дахь багшийн сургуулиуд тэтгэлгээр “амь зогоож” байна

Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын болон бакалавр, магистр, докторын сургалтыг өнгөрсөн хичээлийн жилд 23 768 хүн төгссөн нь өмнөх оныхоос 13.7 хувиар буурсан дүн болохыг Боловсролын яамны статистикт мэдээлжээ. Тэр дундаа багш мэргэжлээр суралцагч цөөрч, багшлах боловсон хүчний дутагдалд улсаараа орчхоод байгаа юм. Багшлах боловсон хүчин хомсдол­­той бай­­­гаа нь боловсролын салбар төдийгүй улс орны “толгойны өвчин” болсон.
2026-01-28

Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмч­ лүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
2026-01-27

Төр өмчдөө “алтан хувьцаа”-ны зарчмаар анхаарч чадах уу

Нөгөөтээгүүр, өдгөө үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд, үйлдвэрүүд нь ашиггүй ажилладаг, хур өр үүсгэдэг, засаглалын хямралтай, авлига болон ашиг сонирхлын зөрчил нүүрлэдэг зэрэг цөөнгүй асуудалтай. Тэгвэл “алтан хувьцаа”-ны буюу олон улсынхаар “Golden share” зарчмаар төр өмчдөө оролцоогоо хангах, чухал объектууд, компаниудад нөлөөгөө хадгалах, шийдвэр гаргалцах зохицуулалт бий. Үүнийг манайд хэрэгжүүлэх боломж байна уу, мэргэжилтнээс, төрийн албаны төлөөллөөс тодруулъя.
2026-01-27

Цахилгаан, дулаан гачигдсан өвлийн сургамж

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дөрөвдүгээр зуух эвдрэлийн улмаас энэ сарын 20-ны өдөр ажиллагаагүй болж, нийслэл Улаанбаатар хот даяар, мөн зарим орон нутагт цахилгааныг хэсэгчлэн хязгаарласан “адал явдалтай” өдрүүд арайхийн ард үлдэв үү гэтэл дахиад нэг зуух нь өчигдөр цоорчхов. Станцад гарсан гэмтэл, саатлыг шуурхай засварлаж дууссан инженер, техникийн ажилтнуудыг Ерөнхий сайд сайшаан, шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдэхтэй зэрэгцээд ээлжит явдал тохиосон юм.
2026-01-27

Хууль “ойлгодоггүй” намууд ба Дээд шүүхийн даажигнал

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуу­лалтаа өөрчлөх үүргийг намууд хүлээсэн. Үүний хүрээнд 29 нам хугацаандаа багтаан өргөдлөө Дээд шүүхэд ирүүлээд байв. Эдгээрийг түрүүчээс нь бүртгэж буй юм. Өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, 13 намын өргөдлийг “бөөндөн” хэлэлцлээ. Улмаар дүрэм нь хуульд нийцсэн хэмээн үзэж бүртгэсэн намын тоог хоёроор нэмсэн байна. Гэр хороолол хөгжлийн, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намынхан “босго” давжээ. Харин парламентад суудалтай ХҮН, ИЗНН, МНН тэр­­гүүтэй бусад жижиг намынхан дахин нэг удаа татгалзсан хариу авав.
2026-01-26

Үл үзэгдэх бүлэглэлд буруугаа тохдог эрх баригчид

Гурван Засгийн газар дамнан Эрчим хүчний сайд хийж буй ч Улаан­баатарын орчин нөхцөлийг 1990-ээд он руу ухраасан Б.Чой­­­жилсүрэн, тус салбарт реформ хийх сүр­жин уриатай эхэл­­­­сэн ч үнэ нэмж, дарамт үүс­гэхээс өөрөөр юуг ч ахиулаагүй Шадар сайд Т.Дорж­­ханд нарыг огцруулах шаардлагыг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс тавив. Иргэд ч ингэж хүсэж, ажил хийдэггүй сайд нарыг огцруулж, хариуцлага тооцохыг нийгмийн сүлжээгээр шаардаж буй юм. Эдгээр сайдыг огцруулах тухай санаачилгыг гишүүн Ө.Ши­­­жир өөрийн албан бланк дээр эхлүүлж буй аж.
2026-01-23

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв үр дүнтэй ажиллаж чадах уу

Засгийн газрын бодлогын хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, орчныг сайжруулах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “Баялгийг маань зөөгөөд дууслаа” гэж ойлгох нь элбэг. Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж, зодож, тэр байтугай шоронд хийдгээрээ алдартай, уул уурхайгаас өөр “мөнгө та­тах” олигтой салбаргүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй манай улсад тус төв үр нөлөөтэй ажиллаж чадах, эсэх нь анхаарал татаад буй.
2026-01-22

Чаддаг хүнд нь ажлаа өг, Б.Чойжилсүрэн сайд аа

Нийслэлийн зарим байршилд уржигдар өглөөнөөс эхлэн цахилгаан, дулаан тасалдав. “ДЦС-IV”ийн наймдугаар зуухны халах гадаргууд эвдрэл гарч зогссоны улмаас 371 174 айл өрх, 46 691 аж ахуйн нэгжийн цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан юм байна. Хонх нь дуугарахад дамар нь таг гэгчээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ч бас асуудал үүсжээ. Тус станцад түлдэг нүүрс уржигдар 18.00 цагийн үед хөлдөж, бөглөрснөөс үү­ дэн хүчин чадал нь 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээг нэмэгдүүлсэн аж. Нүүрс нь чийгшил ихтэй байсан, мөн цаг агаар оргил хүйтнээс зургаан хэмээр “хэтэрсэн”-ээс ийм зүйл болсон гэнэ. Ажлын хариуцлага алдсанд өөрсдөө биш, цаг агаар буруутай юм байх.
2026-01-22

А.ЦЭЕЭНПИЛ: Найзыгаа алчихлаа гэж айхдаа хөвчид дөрвөн жил шахам бүгсэн

Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбог­дол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хү­лээн зөв­шөө­рөгдөж, Монголын “Пулитцер” гэгд­дэг бай­сан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” со­нин цув­ралаар ун­шигч­дадаа хүргэж байгаа би­лээ. 2011 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багт­сан, “Өнөөдөр” сониныг үүсгэн бай­гуул­цаж, тус сонины сурвалжлагч, албаны дарга, ха­риуц­лагатай нарийн бичгийн дарга зэрэг албыг ха­шиж асан Д.Заяабатын бүтээлийг хүргэж байна. Тэрбээр “Найзыгаа алчихлаа гэж айх­даа хөвчид дөрвөн жил шахам бүгсэн”, “Эсэр­гүү” Тө­мөр-Очирыг хэн егүүтгэв”, “Оросууд уу, эс­вэл ма­найхан уу” эрэн сурвалжлах нийтлэлээрээ нэр дэв­шиж, шилдэг аравт багтсан юм.
2026-01-21

Монголчлох аргад найдсан монголчууд

Дэлхийн улс орнуудын хүний нөөцийн авьяас, ур чадварыг үнэлдэг “IMD World talent ranking 2025” тайланд Монгол сүүл мушгив. 69 улсын хүний нөөцийн ур чадварын хөгжлийг боловсролын хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөх чадвар, мэргэжилтнүүдийг тогтоон барих нөхцөл боломж зэрэг 31 үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд манайх ийнхүү 69-д эрэмбэлэгдсэн юм. Ерөнхийдөө гурван үндсэн ангиллын нийлбэр оноогоор хамгийн муу дүн үзүүлж, “Ур чадвартай хүний нөөц татах” гэсэн анхаарлын тэмдэгтэй ангилалд багтжээ. Биднийг ийн “баян ходоод”-нд ороход иргэдийн амьдралын чанар, ур чадвартай удирдлага болон авьяаслаг хүний нөөцийн дутагдал, эрүүл мэндийн дэд бүтэц, ажиллагсдын урам зориг зэрэг үзүүлэлт хамгийн сул үнэлэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.
2026-01-21

Намуудад өрнөж буй “хөдөлгөөн”

Улсын дээд шүүхээс одоогийн байдлаар долоон намын үндсэн дүрмийг албан ёсоор бүртгээд байна. Хуулийн хугацаанд багтан 29 нам өргөдлөө ирүүлсэн, тэдний материалыг түрүүчээс нь хянаад, шийдвэр гаргаж буй. Энэ сарын 9-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар МАН, АН, МҮАН, Их эв, ИХ намуудыг, 12-нд Миний Монгол намыг бүртгэжээ. Оны өмнө Иргэдийн оролцооны нэгдэл намынхан хамгийн түрүүнд бүртгүүлсэн байв. Тэгэхээр эдгээр долоон нам Улс төрийн намын тухай хуульд нийцсэн дүрэм, хөтөлбөртэй болоод байна. Шинэ дүрмийнхээ дагуу зарим нам дотооддоо бүтцийн томоохон өөрчлөлт хийж буй бол зарим нь “косметик” засвар л оруулж байгаа аж. Улс төрийн намуудын дотоодод ямар хөдөлгөөн өрнөж байна вэ.
2026-01-21

Онлайн худалдаа нэрийдлээр татвараас зайлсхийж, далд эдийн засаг үүсгэгчид

Фэйсбүүкийн “дэлгэц асах бүрт” л нэг эмэгтэй “За хөөрхнүүд минь, матрын арьсан цүнхийг хямдруулаад 30 000 төгрөг болголоо. Нэмээд зааны дүрстэй баримал, загварлаг хослол, өндөр болгодог амин дэм, үрчлээ арилгадаг тос зарж байна. Эл дансанд мөнгөө шилжүүлээд, төд удалгүй хүргүүлээд аваарай” хэмээн уянгалуулан хэлж, олон түмнийг уриалан дуудаж байхтай таарах болов. Бүр зөвхөн манай наймаачид л олдог байх гэмээр “Guess” брэндийн оосор бүхий “Coach”ийн цүнх ч зарж байгаа юм билээ. Мэдээж иргэд бизнес хийж орлого, ашгаа сайжруулах нь буруу биш. Иргэн баян бол улс баян ч гэдэг.
2026-01-20

Эрүүл мэндийн салбар дампуурч, иргэд Хөх хотыг зорьж байна

“Эмч нар намайг шууд л үе солиулах хагалгаанд ор гэсэн. Өөр өөр онош хэлээд байсан тул Өвөр Монголын Хөх хотын “Хараат” эмнэлэг энэ чиглэлд сайн гэж сонсоод, судалж байгаад очиж үзүүлсэн юм. Тэнд үзүүлсний дараа үе солиулахгүйгээр дурангийн мэс засалд орохоор болсон. Үе хооронд ургасан ясыг л авах зорилготой, хөнгөн мэс засал гэж хэлсэн” хэмээн иргэн Ч ярьсан юм. Тэрбээр Хөх хот руу саяхан яваад ирсэн бөгөөд замын болон хэлмэрч хөтөч, зочид буудал, шинжилгээ, эмчилгээний зардалд нийт дөрвөн сая орчим төгрөг зарцуулсан байна. Үүнд нь 14 хоног уух эмийн үнэ багтсан аж. Удахгүй мэс засалд орохоор тус хотыг зорих гэж буйгаа дуулгав.
2026-01-20

“Баялгийн хулгай, авлигатай тэмцэх ажил зогсоогүй”

Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилгаа мартаагүй, 64 гишүүний дэмжлэг хайж байна хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл тэр зуурт нь Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтээс оноо авч эхлэв. Бямба гарагт тэрбээр Монголын үндэсний олон нийтийн телевизээр иргэдийн асуултад хариуллаа. Тоо баримттай, попролгүйгээр бодит байдлаа ярилаа хэмээн иргэд ам сайтай байна. МҮОНТ-ийнхэн орон нутаг, зарим гадаад улс, нийслэлийн гудамж, худалдааны төв зэрэг олон газраас иргэдийн асуултыг шууд дамжуулсан юм.
2026-01-19